Uncategorized

Судасны бүдүүрэл болон судас ил гарахаас урьдчилан сэргийлэх 5 бүтээгдэхүүн

Эдгээр аргууд маш үр дүнтэй. Ялангуяа надад 2 дугаартай жор маш их таалагдаж байгаа. Судас бүдүүрсэн үед судас үрэвсэж арьсны дээд давхаргад ил харагддаг. Хөх эсвэл ягаан өнгөтэй харагдахаас гадна хавагнаж томорсон, мурийсан байдалтай байдаг. Хөлийн судас бүдүүрэхэд эхлээд ихэвчлэн орооцолдсон мэт харагдаж байгаад эцэс сүүлдээ торлож харагдана. Жил өнгөрөх тусам бүдүүрсэн судасны булцуу эсвэл бүр зангилаа ч үүсдэг. Энэ байдал зөвхөн гоо үзэмжийн хувьд муухай харагдаад зогсохгүй эрүүл мэндэд маш аюултай байж болно. Бүдүүрсэн судсыг гэрийн нөхцөлд анагаах олон аргууд байх ажээ, та бүхэндээ 5 аргыг танилцуулахаар бэлдлээ. 1. Сармис Сармистай бэлдмэлийг энэ жороор бэлдэж болно: 5 хумс сармис арилгаж жижиглээд 5 минут спиртэнд дүрнэ дараа нь судас бүдүүрсэн хэсэгт тавиарай. Өөр арга – 6 хумс сармисыг нарийхан хэрчээд 1 нимбэгийн шүүс, 3 хоолны халбага оливын тостой холино. Орцуудыг сайтар холиод тагтай шилэн саванд хийнэ. 12 цаг харанхуй газар тавьсны дараа судас бүдүүрсэн хэсэгтээ тойрог байдлаар иллэг хийж түрхэнэ. 2. Хээрийн шивлээ/хвощ 2 х.х хээрийн шивлээг 1 стакан буцалсан усанд хийж таглаад 15 минут хандална 1 стаканаар өдөр болгон ууна. 3. Цагаан гааны үндэс Цагаан гаатай ханд бэлдэнэ: 1 стакан ус буцалгаад дээрээс нь 2 цайны халбага үрж жижиглэсэн цагаа гаа нэмнэ. Энэ ундааг өдөрт 1 удаа ууна. 4. Алимны уксус Сарын турш өдөрт хоёр удаа таны хийх зүйл гэвэл: порлоныг алимны уксусанд дүрээд бүдүүрсэн судсан дээрээ тавина. Мөн өдөр болгон 2 хоолны халбага алимны уксусыг 1 стакан усанд шингэлээд ууна. 5. Зуун наст Алимны уксус, үрж жижиглэсэн лууван болон зуун настын гелийг паста шиг зуурмаг бэлдэн зуурна. Зуурмагийг бигнүүр болгох ашиглах юм, судас бүдүүрсэн хэсэгтээ 15 минут тавиарай. Бүдүүрсэн судсыг цааш явуулахгүйн тулд дараах арга хэмжээг авна: Хэвийн жин барих Байнга дасгал сургуулилт хийж, зөв хооллох Амарч байхдаа хөлөө аль болох дээр байрлуулах Унтаж байхдаа хөлөө хэрээслэхгүй байх Чөлөөтэй хувцас өмсөх Гэрийн нөхцөлд судас бүдүүрэх өвчнийг анагаах эдгээр аргууд нь асуудлыг шийдэж чадна, гэхдээ байгалийн гаралтай эдгээр бодисыг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчид хандаж урьдчилан үзүүлэхийг зөвлөж байна. Чухал зүйл: сайтад нийтлэгдсэн аливаа мэдээлэл нь зөвхөн МЭДЭЭЛЭЛ АГУУЛСАН төдий гэдгийг анхаарна уу, ямар нэгэн мэргэжлийн зөвлөгөө, онош эсвэл анагаахын үйлчилгээг орлохгүй болно. Эрүүл мэндтэй ямар нэгэн асуудал тулгарвал заавал мэргэжлийн эмчид хандах ёстойг анхааруулж байна.  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!