Uncategorized

Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг

АНУ-д жил бүр 610,000 хүн зүрхний өвчнөөс болж амь насаа алдаж байгаа тухай мэдээллэжээ. Амьдралын хэв маягаас хамаарч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь зүрхний өвчнөөр өвчилж байна. Зүрхний өвчин туссан байж болзошгүйг анхааруулж бие организм янз бүрийн шинж тэмдгүүдээр дохио өгдөг бөгөөд үүнийг тоолгүй өнгөрөлгүй, ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд бид та бүхэнд заавал анхаарах ёстой зүрх өвчилснийг илтгэдэг хамгийн түгээмэл 8 чухал шинж тэмдгийг хүргэж байна. 1. Гарны хэсгээр өвдөх Ихэнх эрчүүдийн зүүн гараар өвддөг бол, эмэгтэйчүүдийн аль ч гар өвдөж болно. Зарим эмэгтэйчүүдийн хувьд зүрхний шигдээс болохоос өмнө тохойгоор нь өвдөлт мэдрэгддэг. Энэ нь өвдөлт зүрхээр дамжин, мэдрэлийн системтэй шууд холбогдсон байдаг нуруу нугасанд хүрдэг бөгөөд үр дүнд нь тархинд өвчний голомтыг мэдрэхэд саад учруулж, гар өвдөж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг байна.2. Ханиалгахаа болихгүй байх Ханиалгах нь олон учир шалтгаантай байдаг ба үүний нэг нь зүрх судасны өвчлөл юм. Тогтмол ханиалгах нь зүрхний үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор ягаавтар өнгийн цусыг ялгаруулдаг. Түүнчлэн зогсоо зайгүй ханиалгах нь амьсгал боогдох өвчний шинж тэмдэг гэж үзэх нь ч бий.3. Хөл, шагай болон тавхай хавагнах Хэрэв таны зүрх хэвийн ажиллахгүй бол цусан дахь шингэн асуудал үүсгэж, хөл болон тавхай хэсэгт нөлөөлнө. Үүнийг хавагнах гэж нэрлэдэг. Зүрх судасны өвчингүй хүнд ч илрэх боломжтой. Гэвч зүрх судасны өвчтэй хүмүүст энэ шинж тэмдэг түгээмэл илэрдэг учраас тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй.4. Хоолны дуршил буурч, огиудас хүрэх Зүрх нь өвчилсөн ихэнх хүмүүс хоол хүнснээс бага хэмжээтэй хазсан ч гэлээ, хоол идмээргүй санагдаж, тэр дорхноо огиудас нь хүрч эхэлдэг байна. Энэ нь элэг болон гэдсэний эргэн тойрон дахь шингэн ходоод хоол хүнсийг сайтар шингээхэд сөрөг нөлөө үзүүлж буйтай холбоотой аж. Мөн хэвлийн өвдөлттэй холбоотойгоор огиудас хүрч, хоолны дуршил буурах тохиолдол бий. Эдгээрийн аль нь ч байсан мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.5. Хэт их сэтгэл зовних, тавгүйтэх Ямар нэгэн байдлаар амьдралдаа хэт их санаа зовниж, тавгүйтэх нь зүрх судасны өвчинтэй холбоотой эсвэл зүрхийг өвчлүүлэх үндэс болдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Сэтгэл зовнил нь стресстэй амьдрал эсвэл тэвдэх болон айж эмээхээс үүссэн хэд хэдэн шалтгаантай ч байж болно. Хэт их сэтгэл зовнил зүрхний “тачикардиа”-д нөлөөлж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрхний хэмнэлийг алдагдуулах үндэс болдог байна.6. Ухаан алдах Ухаан алдах болон нүд харанхуйлах нь зүрхний өвчтэй хүмүүст илэрдэг түгээмэл шинжүүд юм. Артерын судасны урсгалд саад учрах эсвэл зүрхний хавхлаг муудаж, улмаар цусны урсгал бөглөрснөөс болж зүрхэнд цус очих замыг асуудалтай болгодог байна. Хэрэв танд амьсгалахад хүндрэлтэй санагдах болон хэсэг хугацаанд нүд харанхуйлах мэдрэмж төрвөл тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандаарай.7. Таны арьс цонхигор эсвэл хөхөвтөр болох Энэ нь түгээмэл илрэх шинж тэмдгүүдийн нэг биш боловч тоолгүй өнгөрч болохгүй. Цусны судасны ялгаруулдаг улаан эсүүдийн тоо нэмэгдэж, улмаар зүрх цусаар дутагдах үед энэ шинж тэмдэг илэрдэг. Шоконд орох нь түгээмэл илрэх шинж тэмдэг ч, биеийн бүх хэсгийн арьс цонхийж, биеэр юм туурдаг байна. Биеэр юм туурахаас илүү шоконд орохоос сэргийлж, илүү ач холбогдол өгөх хэрэгтэй.8. Арьсаар юм туурах эсвэл толбонууд үүсэх “Дархлал судлал болон Харшлын Сэтгүүл”, мөн “Америкийн Зүрх Судасны Коллежийн Сэтгүүл”-д толбот үлд болон ярших нь зүрх өвчилж буйг илэрхийлэх хамгийн аюултай шинж тэмдгүүд болохыг дурджээ. Толбот үлдтэй хүмүүсийн 48% нь цусны даралттай байдаг бол, 29% нь их хэмжээний холестеролтой байдаг болох нь батлагдсан аж. Түүнчлэн яршиж буй шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийн 59% нь энгийн хүмүүсийг бодоход зүрхний шигдээс болох магадлал хамаагүй өндөр байдаг гэнэ. Бонус: Сэрэмжлэх нь асуудлыг шийдвэрлэх түлхүүр гэдгийг санах хэрэгтэй. Иймд зүрхийг өвчлүүлэх үндэс болдог а.рхи, та.мхинаас хол байж, дасгал хөдөлгөөн хийж, амьдралын зөв хэв маягийг бүрдүүлээрэй. Эдгээр шинж тэмдгүүд нь зүрхний өвчтэй, зүрх нь өвчлөх гэж буй хүн бүрт илрэхгүй ч байж болох бөгөөд хамгийн түгээмэл илэрч болохуйц шинж тэмдгүүд гэдгийг анхаарна уу.   АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!