Uncategorized

Тулай өвчний үед хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

Тулай бол эрт дээр үеэс хүн төрөлхтнийг зовоож байгаа тун хэцүү өвчин. Энэ нь хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, бие дотор шээсний хүчил ихээр хуримтлагдах өвчин юм. Маш их шаналгаатай өвчин билээ. Гэхдээ үүнээс зөв хооллох аргаар хамгаалж болох юм. Хэдийгээр тулайг эмчлэх аргагүй боловч илрэх шинжийг, шаналгааг нь хамгийн бага хэмжээнд байлгаж болдог. Харин хэрхэн тэгэх вэ? Үүний тулд хоол хүнснээсээ хэд хэдэн зүйлийг хэрэглэхээ болих хэрэгтэй. Ингээд энэ удаа тулай өвчний үед юу идэж болохгүй, ямар хүнсийг эрс хориглодог тухай танилцуулъя. Тулай өвчний үеийн хоол хүнс Хүний бие дэх пурины солилцоо өөрчлөгдөх үед тулай өвчин бий болж байгаа нь тэр. Бие дэх шээсний хүчил маш их болно.Энэ процесс нь үе мөчний ойролцоох зөөлөн эдүүдэд хүчил хуримтлагдах нөхцөл болох ба хамгийн гол аюул нь зөвхөн үе мөч төдийгүй бусад дотор эрхтэн, тэр дундаа бөөрөнд хуримтлагдах явдал юм. Дотор эрхтэнд нөлөөлөх нөлөөнөөс хамгаалахын тулд зарим нэг дүрмийг ягштал баримтлах ёстой. Хоол хүнснээсээ шээсний хүчил бий болгоход нөлөөлдөг зүйлийг хасна. Ингээд ямар ямар хүнс хэрэглэж болохгүй вэ? 1. Махан бүтээгдэхүүн Тулай өвчтэй хүн хоолны маш нарийн дэглэм баримтална. Ингээд хоол хүнснээс хамгийн түрүүнд хасах ёстой зүйл бол махан бүтээгдэхүүн юм. Ялангуяа туслах бүтээгдэхүүнүүд бөгөөд зүрх, элэг, бөөр зэрэг болно. Мөн гахай, галууны махыг огт хэрэглэж болохгүй. Хүн болгоны дуртай шарсан шажигнасан тахиан мах нь бас л шээсний хүчил ихээр агуулдаг бол тахианы цээж мах энэ тал дээр хамгийн аюул багатай хүнс юм. Ямар ч мах идэхгүй байж болохгүй учир тахианы ясгүй цул, цээж мах идэж болно. Гэхдээ маш бага хэмжээгээр шүү.2. Загас Тулай өвчний үед идэж болохгүй нилээд олон төрлийн загас бий: сардин, хулд загас, май загас, шпрот гэх мэт. Гэхээ огт загас идэхгүй байж болохгүй ба загасны маханд хүний биед хэрэгтэй олон чухал зүйл байдаг билээ.3. Ногоо Тулай өвчний үед ногоог хязгааргүй хэрэглэж болох боловч байцаа зэрэг ганц нэг ногоог хэрэглэж болохгүй. Мөн хүрэн манжин, буйцаа, тунхууг идэх хүнсний жагсаалтаасаа хасаарай.4. Шош Аливаа шош хэлбэрт хүнс нь ихээхэн хэмжээний пурин агуулдаг учир хэрэглээгээ хамгийн бага байлгах хэрэгтэй. Хэдийгээр шош, тэр дундаа вандуй нь уургаар баялаг боловч нэг таваг вандуйн шөл нь өвчнийг эрс нэмэгдүүлж, биеийн байдлыг дордуулдаг байна.5. Мөөг Судалгаагаар хамгийн их пурин агуулдаг зүйл нь цагаан мөөг гэдгийг тогтоожээ. Тулай өвчтэй хүн мөөг идэхийг бүрмөсөн хориглоно. Мөөгөнд байх пурины хэмжээ жингийн 12,8%-ийг эзэлдэг байна. Цагаан мөөгний төрлүүд шинэ үедээ 5,5%-ийн пурин агуулдаг гэнэ. Мөөгний шөл, сүмс зэрэг хүнс хэрэглэх нь өвчнийг хүндрүүлнэ.6. Халуун ногоо Халуун ногоо бол зарим нэг хүний амьдралын нэгэн хэсэг болсон байдаг билээ. Гэхдээ тулай өвчний үед халуун ногоо хэрэглэхийг хатуу хориглодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэдийгээр халуун ногоонд анагаах чадалтай олон бодис байдаг ч эдгээр нь тулай өвчний үед анагаах биш харин эсрэг үйлчилгээтэй байх болно.7. Со.гтууруулах ундаа Тулай өвчний үед хамгийн их хорьдог зүйл нь со.гтууруулах ундаа юм. Ямар нэг зааг хязгааргүй бүх л со.гтууруулах ундаа орно. Улаан да.рсаар тулай өвчнийг эдгээдэг гэдэг яриа байдаг боловч энэ бол худлаа зүйл юм шүү. Бүх л төрлийн спиртийн ундаа нь тулай өвчтэй хүнд хориотой. Да.рс нь бие дэх шээсний хүчлийг ихэсгэж маш их өвчтэй, шаналгаатай болгодог байна. Эдгээр цөөхөн хүнс нь тулай өвчний үед хориотой байдаг билээ. Чухам эдгээр нь л өвчин хүндрэх нөхцөл болж маш их өвдөлт, шаналгаа авчирдаг байна. Тулайг эмчилж болохгүй ч шээсний хүчил бага агуулсан, зөв хүнс хэрэглэн өвдөлт шаналгаагаа багасгаж болох билээ.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!