Uncategorized

Таны биед элдэв шимэгч байгааг илтгэх шинж тэмдэг

Ариун цэврийн бүх л дүрмийг сахидаг боловч шимэгч хорхойн халдвар авах эрсдэл хүн болгонд бий. Бактери, вирус, шимэгч болон бусад халдварт организм хаа сайгүй байдаг. Ус, агаар, хоол, ургамал, амьтан, хөрс зэрэг бараг бүх л гадаргуу дээр байх ба үүнд хүний бие ч бас хамаарна. Хэмжээ нь ганц эст хамгийн жижиг организмаас эхлээд хэдэн метр хүртэл урттай шимэгч хорхой ч байна. Шимэгч нь биед оршиж бидний биеэс тэжээлээ авч байдаг организм юм. Энэ шимэгчээр хэн ч өвдөж болно. Хүн халдвар бүхий хоол хүнс идэж, ус ууснаар шимэгчийн халдвар авдаг байна. Буруу бэлдсэн мах нь шимэгчийн эх үндэс бөгөөд мөн бохирдсон нуур, тогтмол ус, голд бас их хэмжээгээр байдаг. Бохир, халдвар авсан жимс, ногоо нь мөн шимэгч агуулна. Зарим нэг шимэгч хөлийн улын арьс нэвтлэн биед орох тохиолдол ч байдаг билээ. Олон хүн шимэгч биед нь ороод ”юугаар хооллоод байгаад байдаг юм бэ” гэж их гайхдаг. Хариулт нь их энгийн бөгөөд шимэгчийн зорилго нь мэдэгдэхгүй байх явдал юм. Ухаантай шимэгч нь чимээгүй далд байхыг бодох бөгөөд хэрвээ илэрвэл дор нь устгагдаж, биеэс гадагшлах болно. Шимэгч бол маш ухаалаг организм юм. Хүн шиг ухаантай биш боловч амьдарч, өсөж үржих зэрэг энэ дэлхийн бүх л амьтдын зорилго болсон зүйлдээ илүү их ухаан зардаг, чадвартай байна. Биед шимэгч байх нь таны эрүүл мэндийг сүйтгэж, биеийн байдлыг муутгадаг билээ. Зарим нэг шимэгч янз бүрийн өвчин үүсгэх бол зарим нь хорт бодис ялгаруулан хүний биеийг хордуулдаг байна. Бидний биед оршин байх хэд хэдэн янзын шимэгч бий. Зарим нь бидний идэх хүнснээс хооллож амьдардаг бол зарим нь эритроцин идэх ба зарим нь бүр биед элдэв өндгөө үлдээнэ. Ингээд таны биед ихээхэн хэмжээний шимэгч байгааг илтгэх 14 түгээмэл дэлгэрсэн шинж тэмдгийг танилцуулъя. Загатнах Чичрэх дагжих Суулгалт Шээс гарах үеийн хүндрэл, өвдөх Үргэлжийн ядаргаа Толгойн өвчин/халуурах Өтгөнд цус байх Цустай ханиалгах Шарлах Дотор муухайрах болон бөөлжих Бүдүүн гэдсээр цус алдах Гэдэс байнга өвдөх Хавантах Их хөлөрдөг байх.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!