Uncategorized

Ууц нурууны өвчнийг намдаах хөнгөн дасгал

Амьдралынхаа ихэнх хугацааг бид суугаа байдлаар өнгөрөөдөг. Та хэдэн настай байх нь хамаагүй, наснаас үл хамааран хүмүүсийн ихэнх нь ууц нурууны өвчин гэдэг зүйлийг мэдэрсэн байдаг. Аз болж, энэхүү таагүй мэдрэмжийг арилгах эсвэл багасгах дасгал байгааг дуулгая. Та бүхэндээ өнөөдөр ууц нурууны өвчин намдаах сунгалтын дасгалыг танилцуулахаар бэлдлээ. 1. Хүүхдийн байрлал Дөрвөн хөллөөд гараа их биеийнхээ урд сунгаж тавина. Өгзгөө хөлийн уландаа хүргээрэй. Толгойгоо шаланд хүргээд алгаа мөн шаланд наана, гар шулуун. Энэ байрлалд 30 2. Дөрөв Шалан дээр нуруугаараа хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална, хөл хоорондын зай нь гуяны зайтай адил байхаар тавиарай. Зүүн хөлөө нугалаад, баруун хөлийн улыг өргөж зүүн өвдөг дээрээ тавина, хоёр гараараа зүүн гуянаас барьж аажим их бие рүүгээ татна. Толгой болон мөр шалнаас салахгүй. Баруун гуяар сунгаж байгаа мэдрэмжийг мэдэрнэ. Энэ байрлалд хөл тус бүрээр 30 секунд барина.3. Эргэлдэх Шалан дээр нуруугаараа харж хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална, хөлөө хажуу тийш нугална, жишээ нь баруун тийш. Зүүн хөл шалан дээр байрлана харин баруун хөлийн ул – зүүн өвдөг дээр байрлана. Гар толгой орчим, баруун өвдгөө аль болох шаланд хүргэхийг хичээнэ. Энэ байрлалд 30 секунд тал тус бүрээр байрлана. 4. Уналт Баруун хөлөө урагш тавьж унахдаа гараараа тулаарай. Баруун гар хөлийн зүүн талд байхыг анхаарна уу. Баруун хөлөөрөө гарны нэг шулуунд байхаар алхана. Цаашлаад, гараа хөдөлгөхгүйгээр гуяа сунгахын тулд урагшлуулж энэ байрлалд 30 секунд барина. Нөгөө хөлөөрөө мөн адил дасгалыг гүйцэтгэнэ.5. Салгасан хөл Хөлөө зайтай тавиад хөлийн өлмийг хоёр тийш байрлуулна. Нуруу эгц, хэвлийг чангалсан байна. Мөрийг унжуулж болно. Амьсгалаа гаргахдаа аажим доошлоорой, яг л сандал дээр суух гэж байгаа мэт, өвдгөө хоёр тийш салгана. Энэ байрлалд 30 секунд байна.6. Бөхийх Хөлөө салгаж тавина. Амьсгалаа аажим гаргахдаа доош бөгтийнө, нуруу эгц, өвдгөө бага зэрэг нугална. Биеэ суллаад энэ байрлалдаа 30 секунд барина, дараа нь аажим дээшилж биеэ 7. Үнээний толгой байрлал Өгзгөн дээрээ суугаад хөлөө өвдгөөр нь нугална. Баруун улаа зүүн өвдөг дээгүүр давуулж тавиад шалан дээр байрлуулна. Бага зэрэг гараараа тулж болно, нуруу эгц. Энэ байрлалд 30 секунд байна. 8. Суугаагаар эргэлдэх Суугаад хөлөө тэгшилнэ, дараа нь өвдгөөр нугалаад зүүн хөлөө баруун хөл дээрээ тавина, өөрөөр хэлбэл баруун гуяны гадна талд байрлуулна. Баруун хөлийн улыг аль болох баруун өгзөндөө ойртуулаарай. Дараа нь баруун гараа тохойгоор нь нугалаад зүүн өвдөгний ташуу байрлуулна. Энэ байрлалд 30 секунд бариад нөгөө хөлөөрөө мөн адил хийнэ.9. Сэтгэл хангалуун хүүхэд Шалан дээр хэвтээд амьсгалаа гаргахдаа өвдгөө өргөж гэдэс рүүгээ татна. Амьсгал авахдаа хөлийн улнаас гараараа бариарай. Хөлөө өвдгөөр нь аажим салгаад мөрний хэмжээний зайд авчирна. Их бие шалнаас салахгүй байхыг анхаараарай. Энэ байрлалд 30 секунд барина.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!