Uncategorized

Дорнын анагаах ухаан: “Хүмүүс минь, та нар буруу эмчилгээ хийлгээд байна! Эрхтэн байнга хосоороо өвддөг…”

Дорнын уламжлалт анагаах ухаан өөрийн гүн утга агуулгаараа гайхагдсаар ирсэн. Хүний бие махбодийг зүгээр ч нэг эд эрхтний цуглуулга байдлаар авч үзэхгүй, физиологийн хувьд бие биенээсээ хамаарах нарийн үйл ажиллагаа, эрч хүчний солилцооны цогц байдлаар авч үздэгт оршино. Барууны эмч нарыг бодвол Дорнын эмч нар хүний биед болж байгаа аливаа үйл явцыг энергийн давхаргатай хослуулан авч үздэг байна. Өнөөдөр та бүхэндээ хятадын уламжлалт анагаах ухааны нууцаас дэлгэхээр бэлдлээ, энергийн урсгал хэрхэн ажилладаг болохыг танилцуулна. Дотоод эрхтнүүдийн уялдаа холбоо Бидний бие махбодь дээр маш олон тооны биологийн идэвхтэй цэгүүд байрладаг – илүүдэл энергийг зайлуулахаас гадна систем, эд эрхтний үйл ажиллагааг хариуцна. Энэ нь ойролцоогоор 2 мм хэмжээтэй л хэсэг байдаг. Дорнын анагаагч нар эдгээр цэгүүд нь хоорондоо гинжин холбоотой болохыг илрүүлсэн бөгөөд үүнийгээ энергийн суваг хэмээжээ. 1. Уушгины суваг Бодисын солилцоо болон амьсгалыг хариуцна. Амьсгалах эрхтний үйл ажиллагааг хянана: залгиур, улаан хоолой, бронх. Энэ сувгийн цэг дээр нөлөөлөхөд амьсгалын асуудлууд багасч хэм буурна. Энэ сувагтай хослоод бүдүүн гэдэснийх цуг явдаг. 2. Бүдүүн гэдэсний суваг Дээрх сувагтай холбоотой бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагаа болон биеэс хорт бодис гадагшлуулах үйл явцыг хариуцна. Энэ суваг дээр нөлөөлөхөд ходоод гэдэсний өвчлөл, арьсны өвчлөл болон салст бүрхүүлийн үйл ажиллагаа доголдоход анагаана.3. Гэдэсний суваг Хүний бие эрхтний хамгийн эрч хүчтэй эрхтэн – гэдэс. Чухам энэ л эрхтэн хоол хүлээн авч зөв боловсруулах үйл явцыг хариуцдаг. Энэ эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдвал бие махбодийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдоно.4. Дэлүү болон нойр булчирхайн суваг Эдгээр эрхтнүүд нь хоол хүнснээс бүхий л шим тэжээлийг авах үүрэгтэй. Уг суваг нь дээрх сувагтай нягт холбоотой.5. Зүрхний суваг Уг суваг нь зүрхний үйл ажиллагаа болон судасны системийн эрүүл мэндийг хангана. Уг эрхтний үйл ажиллагаанаас хамаарч сэтгэн бодох, сэтгэл хөдлөл, мэдрэмж шалтгаална. Уг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар стресст орох, зүрх судасны системийн өвчлөлөөр шанална.6. Нарийн гэдэсний суваг Хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцна, уг эрхтний эсүүд нь хоол хүнснээс усыг нь шингээж авдаг. Уг суваг нь зүрхний сувагтай холбоотой. Уг сувагт нөлөөлөхөд толгой, хүзүү болон далны өвчнийг анагаана.7. Давсагны суваг Биеэс шингэн гадагшлуулах үйл явцыг хариуцна. Уг сувагт нөлөөлөхөд булчин чангарах, арьсны өвчин, толгойн өвчин болон төв мэдрэлийн системийн өвчнийг анагаана.8. Бөөрний суваг Өсөлт болон үржлийг хариуцсан бүхий л эд эс, эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Уг эрхтний үйл ажиллагаанаас бие махбодийн эрч хүч шууд хамаардаг. Хэрвээ уг эрхтний хэвийн үйл ажиллагаа алагдвал уур уцаартай болох, нойрны хэмнэл алдагдах зэрэг гажгууд илэрнэ.9. Перикардын суваг Зүрхний сувгийн адил зүрх судасны системийн үйл ажиллагааг хариуцна, гэхдээ илүү өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлдэг байна. Энэ сувгийг хяналт дор хүний сексийн чадавх ордог. Мэдрэлийн системийг ч хариуцдаг байна.10. “Гурван халаагч” Дотоод шүүрлийн системийг хариуцах суваг. Гурван хэсэгт хуваагдана: дээд (цээжний хөндийд байрлах эрхтэн), дунд (гэдэс, дэлүү), доод (бөөр болон бэлэг эрхтэн). Перикардын сувагтай холбоотой.11. Цөсний хүүдийн суваг Энэ суваг элэгний сувагтай нягт холбоотой. Энэ суваг дээр дарахад шанаа, дух, толгойн өвчнийг намдаана мөн артритийг анагаадаг байна.12. Элэгний суваг Элэгний эрч хүч зөв явж чадвал бие эрхтэн өөрийгөө нөхөн төлжих үйл явц хэвийн явагдана. Энэхүү суваг нь биеийн ерөнхий байдал болон цусны бүтцэд нөлөөлдөг, биологийн идэвхтэй бодис ялгаруулах үйл явцыг идэвхжүүлнэ. Дээрэхээс харахад бүх сувгууд хоорондоо уялдаа холбоотой байна. Хос эрхтнүүд гэхэд л нь нэг нь – ян, өнгөө нь – инь энергийг агуулна. Энерги хос эрхтнүүдээр адил хуваарилагдах ёстой боловч нэг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдахад л хоёул доголдож эхэлдэг байна. Илүү ойлгомжтой болгохын тулд жишээ авч тайлбарлая. Хэрвээ “панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл” гэж онош тавьсан бол нойр булчирхай болон дэлүүний сувагт энергийн дутагдалтай байгаагаас үүдэлтэй, мөн хос эрхтнүүдэд ч гэсэн энергийн дутагдал байгааг илтгэж байна – ходоодны. Үүнээс улбаалан хүчиллэг багассантай холбоотой үүсэх гастритын магадлал 90% байгааг илтгэнэ. Эсвэл эсрэгээрээ, “хүчил ихэссэнтэй холбоотой гастрит”. Ходоод болон нойр булчирхайн энерги муудсаны шинж. Өөрөөр хэлбэл нойр булчирхайн үйл ажиллагаа доголдсон байна гэж үзнэ. Зарим тохиолдолд энэ өвчний шинж тэмдэг нууц байдлаар явагддаг нь маш аюултай юм. Эдгээрээс нэг дүгнэлт хийж болно: сувгийн энерги илүүдэхэд тухайн эд эрхтний үйл ажиллагаа хэт идэвхжих эсвэл үрэвсэл явагдана, харин дутагдахад – үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Эхний тохиолдолд ихэвчлэн үрэвслийн шинж тэмдэг илэрдэг, нөгөө нь нууц хэлбэрээр явагдах буюу хамгийн аюултай гэж үзнэ. Эрхтнүүд байнга хосоороо өвдөнө, өөрөөр хэлбэл хосоор нь л эмчлэх хэрэгтэй. Хос эрхтний үрэвслийг дарах эмчилгээг зөвхөн нэгэнд нь л зориулж хийгээд байвал ямар ч үр дүн өгөхгүй. Тэнцвэрт байдлыг тогтоохоос нааш эмчилгээ үр дүнгүй байсаар л байна. Энэ бүгдийг мэдэж байгаа цагт эмчилгээг үр дүнтэй хийж чаддаг болно. Биологийн идэвхтэй цэгүүд дээр нөлөөлснөөр бидний бие эрхтэн илүү эрүүл саруул байх ажээ. Хятадын уламжлалт анагаах ухаан энэ зургаан хос сувгуудыг үндэслэн аливаа өвчнийг анагааж байна. Бид далай шиг их мэдлэгийн өчүүхэн хэсгийг л танд танилцуулж чадсан. Үүгээр энерги, хүний бие махбодийн бүтцийн тухай ойлголт дуусахгүй.Эх сурвaлж</>

Related Articles

Back to top button
error: Content is protected !!