Uncategorized

Ботоксын оронд цардуул – Ээж маань үүнийг хэрэглэдэг ба хэн ч түүнийг хараад насыг нь хэлж чаддаггүй

Би ээжээрээ бахархдаг. Тэрээр өглөө гүйж, хүйтэн усанд орж, дугуй унах ба бас гоо сайхны зөв хэрэгсэл хэрэглэдэг хүн. Гэхдээ тэрээр үнэтэй гоо сайхны салоноор үйлчлүүлдэггүй, үнэтэй гоо сайхны хэрэгсэл худалдан авдаггүй. Орой болгон гар, үс, нүүрний иллэг хийхийг хичээдэг билээ. Одоо 65-тай боловч өөрийн найз нараас хамаагүй залуухан харагддаг юм. “Гоо сайхандаа анхаарна гэдэг бол эмэгтэй хүний генийн хэмжээнд байх ёстой зүйл” гэж ээж маань намайг бага байхаас маань эхлэн хэлдэг байж билээ. Энэ нь ч зөв бөгөөд эмэгтэй хүн нас, нөхцөл байдлаас үл шалтгаалан сайхан байх ёстой. Анх 30 нас хүрч байх үед маань анхны үрчлээ бий болсон бөгөөд арай л эрт хөгширч байгаа мэт санагдаж байж билээ. Найз нарын магтах ботокс-тариаг нэг үе сонирхож байсан тал ч бий. Гэтэл тариа гэдэг маань тийм ч аюулгүй зүйл биш гэж эмч нар хэлж байв. Энэ үед ээж маань юу хийхийг зааж өгсөн ба үнэхээр ч үр дүнгээ өгсөн юм. Ботоксын оронд цардуул Төмсний цардуул бол байгалийн антиоксидант бөгөөд С витамин, залуужуулах никотины хүчил ихээр агуулна. Гэрийн нөхцөлд хийсэн цардуул ботокс нь бүх л төрлийн арьсанд тохирох ба зарим нэг тодорхой бодист харшил өгдөг арьсанд л тохирохгүй юм. Цардуул хэт шүлтлэг болох, арьсны тос ялгарах зэргээс зайлсхийхэд тустай. Хэрэглэсний дараа арьс торгомсог зөөлөн болдог. Нас явах үед цардуулын маск хэрэглэх нь заавал байх ёстой зүйл. Жижиг үрчлээ алга болж, арьс уян хатан болж гэрэлтэж эхэлнэ. Цардуул суурь бүхий залуужуулах маск хийх олон арга байдаг боловч энэ удаа өөрөө хэрэглэж, үр дүнд хүрсэн нэгэн аргын тухай танилцуулъя. Нүүрний арьсанд зориулсан лууван-цардуулын маск Орц: 5 хоолны халбага (х.х) луувангийн шүүс 1 х.х цардуул 1 х.х дунд зэргийн тослогтой зөөхий 1 аяга ус Хийх арга: 1. Өрөөний хэм бүхий хагас аяга усаа цардуултай холино. Дээр нь усаа нэмж зөөлөн галаар өтгөртөл нь чана. Үе үе хутгаж байгаад дахиад 15 минут гал дээр байлгах ба түлж огт болохгүй. 2. Дээр нь луувангийн шүүс, зөөхийгөө хийж хутгана. Сайтар хутгаад хөргө. Хөрсөн маскаа нүүрэндээ тавьж 20-25 минут болгоно. Бүлээн усаар угаана. Энэ аргыг 3 хоногийн турш давтах ба долоо хоног амраад дахин хийнэ. Зөгийн балтай залуужуулах маск Хэрвээ таны арьсанд шарх болон бусад гэмтэл бий бол үүнийг хэрэглэж болохгүй. Орц: 1 цайны халбага (ц. х) зөгийн бал 1 ц.х цардуул (будааны, хөх тарианы байж болно) 1 ц.х нунтаг давс Хийх арга: Бүх л зүйлээ хольж хутган нэгэн хэвийн зутан маягийн болгоно. Хэрвээ арьс тань хэт мэдрэг бол 1 ц.х сүү нэмж, давсаа арай бага буюу 0,5 ц.х авах хэрэгтэй. Нүүрэн дээрээ давхарга болгон түрхэх ба өмнөх нь хатах үед дараагийнхаа түрхэх замаар маск тавина. 25 минут болгоод бүлээн усаар угаана. 20 өдрийн турш нэг өдөр алгасан энэ маскыг тавих ба дараа нь 1 сар хэртэй амраана. Эрдэст ус бүхий маск-скраб Өмнөхтэй адил гэмтэлтэй арьсанд хэрэглэж болохгүй. Орц: 1 ц.х сод 0,5 ц.х сод 1 ц.х цардуул 1 ц.х эрдэст ус 1 ц.х угаах зориулалт бүхий тосон хальс Хийх арга: Цардуулаа тосон хальстай хольж дээр нь эрдэст усаа хийж шингэрүүлнэ. Дээр нь давс сод хийж сайн хутгана. Маскаа тавихдаа зөөлөн иллэг хийх замаар тавина. 10 минут болгоод бүлээн усаар угаана. Дараа нь чийгшүүлэх тос тавьж болно. Устөрөгчийн хэт исэл бүхий цайруулах маск Янз бүрийн пигментийн толбо, сэвх арилгахад тустай. 2х.х цардуулыг 2 х.х 5%-ийн устөрөгчийн хэт исэлтэй холь. Маскаа тавиад 20 минут болоод бүлээн усаар угаана. Арьсаа чийгшүүлэх тосоор дараа нь тослохоо мартаж болохгүй. Үрчлээний эсрэг нүүрний арьсны гимнастик их ач холбогдолтой: өглөө оройдоо 15 минут тогтмол хийдэг болбол таны нүүр царай залуу үеийнх шигээ байх болно.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!