Uncategorized

Таны үсийг шулуун болгох байгалийн гаралтай эрүүл аргууд

Одоо цагт шулуун, намирсан зөөлөн үстэй болохыг эмэгтэй хүн бүр хүсэх болсон. Хэдий тийм ч, ихэнх салонуудын үзүүлж буй үйлчилгээ үсний эрүүл байдал болон ширхэглэгт сөрөг муу нөлөө үзүүлдэг. Бидний хүргэж буй эдгээр аргууд их мөнгө зарцуулах шаардлагагүй бөгөөд эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй. Эдгээр байгалийн гаралтай аргууд үр дүнгээ богино хугацааны дараа өгөх болно. Үнэтэй бэлдмэл худалдаж авсны хэрэггүй. Харин оронд нь байгалийн гаралтай аргуудыг туршиж үз, үсээ намирсан зөөлөн бас шулуун болгоорой. Ингээд хамтдаа таны үсэнд олон талаар сайнаар нөлөөлөх аргуудыг мэдэж авъя. 1. Кокосын сүү Кокосын сүү таны үсийг зөвхөн шулуун болгоод зогсохгүй хуйх үрэвсэхээс урьдчилан сэргийлэх ач тустай. Кокосын сүүнээс үсэндээ түрхэж, 5 минут байлгасны дараа үсээ угаахад хангалттай. 2. Шар айраг Хэрэв та үсээ шулуун болгохыг хүсч байвал шар айраг хэрэглээрэй. Тийм ээ, энэ үнэн. Шар айраг. Шар айраг нь витамин болон антиоксидантаар баялаг учир таны үсийг бэхжүүлж, гоё сайхан болгоно. Мөн үсээ шампуниар угаасны дараа шар айргаар үсээ угаавал илүү торгомсог зөөлөн болох учиртай. 3. Зуун настын ургамал Найрлаганд нь агуулагдах ферментүүд үсийг эрүүл байдлаар ургуулна. Түүнчлэн зуун настын ургамлын гел үсийг чийгшүүлж, улмаар шулуун болгох ач тустай. Хуурай үс буржийх хандлагатай байдаг. ½ аяга /120 мл/ халуун тос болон зуун настын ургамлын тосыг холино. Дараа нь бэлэн болсон бэлдмэлийг үсэндээ түрхэж 30 минут болмогц угаана. Үр дүнд нь таны үс шулуун болно. 4. Сүү болон зөгийн бал Зөгийн бал болон сүүг үсийг шулуун болгоход ашиглах боломжтой. Нэг аяга /240 мл/ сүү болон нэг цайны халбага /15 мл/ зөгийн балыг хольж, үсэндээ түрхэнэ. Сүүнд агуулагдах витаминууд зөгийн балын найрлагатай нийлж таны үсийг шулуун, гэрэлтсэн мэт болгоно. 5. Касторын тос Касторын тос үсийг шулуун болоход сайн нөлөө үзүүлдэг ба энэ нь хуйхнаас авахуулаад үзүүр хүртэл үсийг чийгшүүлж буйтай холбоотой. Үсэндээ касторын тос түрхээд хэдэн минутын турш байлгах хэрэгтэй бөгөөд дараа нь угаагаарай. Хуйхан дээрээ их хэмжээгээр түрхэхээс сэргийлэхгүй бол үр дүнд нь таны үс тослог харагдах эрсдэлтэй болохыг анхаарна уу. 6. Гадил Гадил үсний эрүүл байдлыг дэмжих үйлчилгээтэй олон төрлийн эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг. Хэт болсон хоёр ширхэг гадилыг сайтар нунтаглаж, маск болгон үсэндээ тавина. Үр дүнд нь таны үсийг чийгшүүлээд зогсохгүй шулуун, гэрэлтсэн болгох болно. 7. Цоохор майлз Цоохор майлз нь үсийг шулуун болгож, үсний ургах явцыг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай хүнсний ногоо юм. Нойтон навчийг нь усанд хийж, цацлага болгон үсэндээ цацаарай. Үр дүн нь богино хугацааны дараа мэдрэгдэнэ. 8. Алимны цагаан цуу Алимны цагаан цуу нь байгалийн гаралтай pH-ийн хэмжээг нөхөн сэргээж, таны үсний харагдах байдлыг гоё сайхан болгох ач тустай. Таны үс эрүүл байх тусам бага хуурайшилттай харагдах учиртай. Хоёр цайны халбага /20 мл/ алимны цагаан цуу болон нэг аяга /240 мл/ алимыг хооронд нь сайтар хольж, бэлэн болсон бэлдмэлийг шампуниар угаасны дараа үсэндээ түрхэнэ. Хаттал нь байлгаад дараа нь дахин угаах хэрэгтэй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!