Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогийн зарц биш. Тэр бол хайр.

Бурхан хийгээд ертөнц гэж өгүүлдэг. Бурхан бол сэрүүн тунгалаг нүдэнд харагдах ертөнц юм. Тэрээр хаа сайгүй. Ногоон модод, гэгээн одод, шувууд болоод цэцэгс, хүүхэд… гээд л бүх юмс бурхад. Сэрсэн цагт чи бурхныг л харах болно. Харин одоо бодит ахуйг биш, зүүд зэрэглээг харж байгаа. Ганц агшин ч атугай нүдээ нээвээс цаглашгүй их адис ивээл тэнгэр, газар даяарт цацраастайг үзнэ.>> хэмээн Ошогийн “Агнистын гэгээ” цувралд өгүүлдэг.Бурхантай бүү наймаалц. Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горьдолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогийн зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс.
Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигчсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс нь болохсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л бурханлагийг хүлээн авахад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Бусдыг гэх тусам чи хөгжиж байгаан шинж.
Өөрийгөө гэх тусам чи хөлдөж байгаан шинж.Зовлонгийн уг үндэс шунал, уур, мунхаг, атаа, омог тэргүүтэй муу сэтгэлийн хүлээсэнд эрхгүй хүлэгдсэн амьтан бүгдийг түүнээс гэтэлгэх аугаа сэтгэлийг үүсгэн бие, хэл, сэтгэл гурваар өөрийн муу сэтгэлүүдтэй тэмцэн тэдгээрийг даран сөнөөж сэтгэлийн хамаг эрдэм боловсролыг төгс эзэмшсэн бодгал нь жинхэнэ бурхан юм.Тиймээс тэнсэшгүй их нигүүлсэлд хүлэгдсэн бурхад, бодьсадвын гагц эрхэм зорилго нь амьтдын амгаланг бүтээж тэдгээрийг зовлонгийн шалтгаанаас хагацаах юм.Амьтны аугаа их тусыг бүтээхийн тухайд бурхад элдэв олон хувилгаан биеэр залардаг. Харин амьтан бүгд адил бус догшин ширүүн, шунал тачаалтай, мунхаг харанхуй зэрэг элдэв араншинтай байдаг учир амирлангуй, догшин зэрэг дүрээр бурхад залардаг.