Uncategorized

Жинсрэг цутгах буюу Гал мандал өргөх галын их тахилга.

Жинсрэг хэмээх нь бурханы шашны Очирт хөлгөн буюу тарнийн ёсны тахилын зан үйл юм. Тухайн ядам бурхан болон ертөнцийн хүчит галын тэнгэрсийг тахиж баясгах тэдгээрийн үүднээс их дөрвөн үйлс тэргүүтэй үйлийг бүтээдэг учиртай. Дөрвөн үйлс нь алин буй хэмээвэл: 1. Амирлуулах үйл(Хилэнц нүгэл, өвчин ад, хэл ам хэрүүл тэ.мцэл тэргүүтнийг амирлуулах)2. Дэлгэрүүлэх үйл (Нас буян, эрдэм чадал, яруу алдар, эд баялаг тэргүүтнийг дэлгэрүүлэх)3. Эрхэнд хураах үйл (Хүч чадал, өөрийн сэтгэл, бусад хүн хийгээд хүмүүн бусыг эрхэнд хураах)4. Илт буюу Хатуу үйл (Да.йсан тотгор, гүжир хараал, муу хууль цааз шийтгэл, хар зүгийн хорлол тэргүүтнийг хатуу үйлээр арилган гэтэлгэдэг.)Эдгээр дөрвөн үйлийг алийг нь голлохоос хамаар ч орох эд зай, хэрэглэгдхүүний ялгамжаа нь өөр өөр байдаг. Жинсрэгийн зай буюу тахилын эдүүд нь онцгой чадамжтай 12 зүйлс байдаг Жишээ нь: Юнгар энэхүү будаа нь зэтгэрийг буцаадаг гэх мэт. Тэр мэт онцгой эдүүдийг таван рашааны мөн чанарт урвуулан тусгайлан бэлдсэн Тавхун буюу галын мандал сууринд Ядам бурхан, галын тэнгэрсийг урин залж тусгайлан бясалгал бүтээлийг үйлдсэн тарнич лам нар уншлага, мутарлаг, бясалгалын хүчээр тахилын эдүүдийг өргөж үйлсийг захиж даатгадаг. Ёсчилон бүтээж чадваас шид бүтээл бадарч үйлс бүхэн бүтэж зэтгэр бүхэн арилж тахилын дээд, заслын дээд болмуй. Хилэнц уналыг ариусгах дээд арга нь энэ болой. Шидийг бадрааж үйлийг бүтээх дээд арга нь ч энэ болой…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!