Uncategorized

Рэгжидмаа /Гүрүгүли, улаан дарь эх/- Гурван ертөнцийг эрхэндээ хураагч охин тэнгэр

Гэтэлгэгч Хутагт Их хүчит дор мөргөмүй.Тэгш урвалтгүйн агаараас үл хөдлөвч Тус тус онохуйгаар амьтны тус зохиогч Улаан гэрэл сацруулсан мянган нарны жавхлант Нэгэн нүүр дөрвөн мутарт дор мөргөмүй.Хри-гээс гарсан охин тэнгэр нь Улаан өнгөт, дөрвөн мутартай Нум хийгээд сум барьсан гартай Гох барьснаа мөргөн магтмуй.Галвын галын өмөг мэт бадрангуй гэрэлт Нэгэн нүүрнээ гурван мэлмийтэй Улаан шар үсээ дээшид бадруулан Удвал барьснаа мөргөн магтмуй.Хагас завилан бүжиглэлээр оршсон Хилэнтийн ёсоор сүр жавхлантай Таван гавлаар тэргүүндээ чимэгт Барын арьс өмссөнөө мөргөн магтмуй.Соёогоо ярзайлгасан, тэсдэшгүй улаан биетэй Их хатуу таван ясан чимэгтэй Хагас зуун эрихэн сондор унжуулсан Шулмасыг дарагч эхэд би мөргөмүй.Али гали тэгш орсноос Амгалангаар насад баясагч бодисатва эх Авид бурханаар тэргүүндээ чимэгт Ахуй бүжиглэн баясагчид би мөргөмүй.Нум сумаар занган зохиогч Удвалан цалмаар эрхэндээ үйлдэгч Гохоор нисванисын шавраас татагч Шулмасыг арилгагч дөрвөн мутартад мөргөмүй.Хутагт Гэтэлгэгч охин тэнгэр Гүрүгүлийн магтаал,Их бандид Домби Хируга бээр зохиосон төгсвэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!