Uncategorized

АРГАЛЫН УТААГ бактерийн эсрэг хэрэглэх нь…. Вирүсийн эсрэг биш шүү

Одоогоос долоон жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор дөрвөн жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баас, адууны хомоолыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн гурван жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэсэн дүгнэлт гаргажээ.Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна.Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ.Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж.Сарлаг гэхэд л уулын тагаар бэлчиж 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.Халдвар ханиад томуу ихтэй үед гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийгээд аргалын утаа гаргахад гэмгүй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!