Uncategorized

Нөгөө муухай хоолой ирвэгнүүлж цээж хүнд оргисон ханиаданд маш сайн гэнэ

Нөгөө муухай ханиаданд сайн гэнэдээ.
Хоолой ирвэгнүүлж цээж хүнд оргисон ханиалгыг маш хурдан дарж цэр ховхлох арга, оросууд зааж өгсөн юм. Хүрэн манжингийн дотор хэсгийг аяга шиг болгон ухаад, тэр зайнд нь элсэн чихэр дүүргэнэ. Манжингийн хэлтэрхийгээрээ таглана. Одоо бэлдсэн манжингаа том аяганд хийж таглаад богино долгионы зуухандаа хийж манжингийн том жижгээс хамааран 3-10 минут болгоно. Манжин зөөлөрч шүүс нь гарсан байх учиртай. Ингээд энэ сиропыг нь цайны халбагаар цаг тутам ууна. Манжингаас сиропыг юулж хэрэггүй, манжинтай нь, аягатай нь байлгаж бай, шүүс нэмж гараад л байдаг юм, томхон манжингаас бүтэн өдөр уух сироп гарна! 2 өдөр уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг юм шүү! Via @Odonchimeg #copy

За ёстой үнэхээр цээж барьсан ханиадыг нам болгодог юм байна лээ шүү. Хөлөө дүрсэн эхний 2 хоног шөнө илүү их ханиалгана. Дараагийн 3 дахь өдрөөс нь ханиад бүр зогсдог шүү👍😉❤ 5 литр усанд6 ширхэг лаврын навч
1 атга ганга1 уут хүнсэнд хэрэглэдэг нунтаг цагаан гаа.Хамт нийлүүлж байгаад буцалгаж хандлаад халуун бүлээн болтол хөргөсний дараа хөлийг нь шагай хүртэл 20 минут дүрээд хуурай алчуураар арчин хэт зузаан ч биш хэт нимгэн ч биш даавуун оймс өмсүүлээд унтлаганы хувцастай нь унтуулаарай. Маргааш нь хамгийн гол нь доороос нь дааруулж болохгүй шүү. 2 хоног дүрээд л ханиад баяртай 👍😊 Та ханиад, томуу эдгээх шилдэг уламжлалт арга хайж байна уу? Тэгвэл бид та бүхэнд сармис, сонгино, гангаар хийж болох антибиотикоос 100 дахин хүчтэй бэлдмэлийг бэлдэх аргыг хүргэе. Сүүлийн үед вирусууд төрөл бүрийн эмэнд маш их тэсвэртэй болсон бөгөөд эм хэрэглэснээр дотор муухайрах, толгой өвтгөх, даарах, суулгалт гэх мэт сөрөг үр дагавар гарах болсон. Энэ бүхнээс холуур эрүүл мэндэд хоргүй Орц: 50 хумс сармис2 хоолны халбага цөцгийн тос2 хоолны халбага оливын тос2 том сонгино (дөрвөлжин\ хэрчсэн байх1 хоолны халбага нунтаг ганга6 аяга тахианы шөл гоньд, лаврын навч, петрушка гэх мэт ногоотой3 зүсэм талх (дөрвөлжин хэрчсэн байх1 аяга цөцгий Хийх арга:

Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана. Сармисаа жижиглэн хэрчээд, листэн дээгүүр тарааж тавин дээр нь оливын тосоо хийж шарах шүүгээндээ 30 минут шарна. Шарсныхаа дараагаар сармисаа гаргаж хөргөнө. Сармисаа хөрж байх зуур хайруулын тавганд 2 хоолны халбага оливын тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад цөцгийн тос нэмж хийнэ. Тосоо халсных нь дараагаар дөрвөлжин хэрчсэн сонгиноо нэмж хийгээд, 10 минут чанана. Сармисаа хөрснийх нь дараа сайн нунтаглаад сонгино дээрээ нэмж хийнэ. Дараа нь төрөл бүрийн ногоо болон тахианы шөлөө нэмнэ. Галаа багасгаад талхаа нэмж хийгээд дахин 5 минут буцалгана. Бэлэн болсных нь дараагаар шөлөө сайн гэгч нь хутгаад цөцгий, давс, перц зэргийг нэмнэ. Ингээд антибиотикоос 100 дахин хүчтэй шөл бэлэн боллоо. аргаар ханиадаа эмчлээрэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!