Uncategorized

Таны биед фолийн хүчил дутагдаж байгааг илтгэх 7 шинж тэмдэг

Фолат, фолийн хүчил гэж юу вэ? Энэ бол витамин В-ийн нэг хэлбэр бөгөөд хүний биеийн ДНХ-ийн бүтцийг сэргээн эритроцитийг бий болгох гол хүчин зүйл юм. Фолийн хүчил нь усанд уусах витамин бөгөөд биед удаан хугацаагаар байдаггүй, шээсээр гадагшилдаг эд. Тиймээс энэ хүчлийг үе үе шинээр нөөцөлж байх хэрэгтэй ба ингээгүй тохиолдолд хэдэн долоо хоногийн дараа түүний дутагдал биед нөлөөлж эхэлнэ. Энэ хүчил дутагдах үндсэн шалтгаан нь хүнсэндээ хэд хэдэн ногоо хэрэглэхгүй байх явдал юм. Бусад шалтгаан нь гэдэс-ходоодны өвчин болох Целиакия болон Кроны өвчин зэрэг бөгөөд мөн удамшлын зарим нэг өвчин, хэт их согтууруулах ундаа, зарим эмийн хэрэглээ нь бас нэг шалтгаан болдог. Фолийн хүчил дутагдаж байгаа шинж чанар нь хоёр янз байх ба фолийн хүчлийн дутагдлын ерөнхий шинж болон фолиево дутагдлын шинж юм. Ингээд фолийн хүчил дутагдаж байгааг илэрхийлэх үндсэн шинжүүдийг дурдъя. Фолийн хүчил дутагдаж байгаа шинж тэмдэг 1. Аманд янз бүрийн зүйл гарах болон хэл хавантах. Эдгээр шинж нь анемия буюу цусны гемоглобин дутагдахын өмнөх шинж юм. Анемигийн үед хэл хатаж, хэлний үзүүр ирмэгээр гялалзсан маш улаан өнгөтэй болдог. Амны хөндийд янз бүрийн шарх анемийгийн бүх л үеийн турш байж болно. 2. Амтлах чадвар сулрах. Фолийн хүчлийн дутагдлын үед хоол хүнсний амтыг мэдрэх нь маш муу болдог. 3. Гэдэс-ходоодны өвчин. Анемий нь ийм өвчлөлд их хүргэх ба өтгөн хатах, суулгах нөхцөл болдог. 4. Үргэлжийн ядаргаа, сулбагар байдал, зэвхий арьс. Бидний биед эритроцит хэрэгтэй бөгөөд энэ нь хүчилтөрөгчийг бүх л биеэр, булчингийн эд эсэд дамжуулдаг байна. Фолийн хүчил нь эритроцид үүсэхэд чухал нөлөөтэй учир түүний дутагдал нь фолиево дутагдлын анемий үүсэхэд нөлөөлдөг билээ. 5. Амьсгаадах, толгой эргэх. Энэ хоёр шинж, дээр нь ухаан алдах зэрэг нь фолийн хүчил дутагдаж байгаагийн нэг илрэл юм. 6. Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү байх. Та мартамхай, салан задгай болох нь мөн л фолатын дутагдалтай холбоотой. Мөн уур уцаартай байх нь бас нэг түгээмэл дэлгэрсэн шинж юм. 7. Бие өвдөх. Фолиево дутагдлын анемий нь цээж, хөл, толгой өвдөх шалтгаан болдог. Аз болоход фолийн хүчлийн дутагдлыг зөв хоолоор амархан нөхөж болдог билээ. Хүнсэндээ хар-ногоон ногоо болох броколли, брюсел байцаа, хэрээ нүд, цитрусын жимс, өглөөний хоолны оронд витаминжуулсан зутан зэргийг хэрэглэнэ. Жирэмсэн хүнд фолийн хүчил маш их хэрэгтэй бөгөөд энэ нь ургийн нугас хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!