Uncategorized

Таныг хэт их сахар хэрэглэж байгааг анхааруулах бие организмаас өгч буй дохио

Сахар нь цагаан үхэл гэж ярьдаг. Үнэхээр сахар нь хамгийн хортой бодисын нэг юм. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь чихрийн шижин болон зүрх судасны элдэв өвчин, бөөрний үйл ажиллагааны доголдол, цус харвах нөхцөл болно. Та чихрийн шижинтэй эсэхээс үл хамааран сахарын хэмжээгээ үргэлж хянаж байх хэрэгтэй юм. Биед ямар нэг болохгүй байдал бий болоход организм байнга дохио өгнө. Та хэт их сахар хэрэглэж байгааг анхааруулах найдвартай 7 дохио бий. Энэ тухай танилцуулъя. Сахарын хэрэглээ 1. Үргэлж өлсөх Хэрвээ та их хэмжээний сахар бүхий хоол хүнс хэрэглэдэг бол цусан дахь глюкозын хэмжээ ихсэнэ. Ингэснээр энэ нь эд эсэд шингэхээ болино гэсэн үг. Үр дүнд нь организм хэрэгтэй энергиэ авч чадахаа болин нэмэлт тэжээл шаарддаг буюу өлсдөг байна. Энэ нь зөвхөн чихрийн шижин төдийгүй илүүдэл жинтэй болгох билээ. 2. Үргэлжийн ядарсан байдал Үргэлжийн өлсөхтэй тун төстэй нөхцөл байдал. Цусан дахь их хэмжээний сахар нь бие организм глюкозыг зөв хэмжээгээр хадгалж, боловсруулахад саад болно. Үр дүнд нь та өлсөгөлөн төдийгүй бас их ядарсан байдалтай байх билээ. 3. Байнга шээнэ Цусан дахь өндөр хэмжээний сахар нь бөөр шингэнийг зөв боловсруулж чадахгүйд хүргэдэг. Ингэснээр бие организм цусаа биеийн эд эсийн доторх шингэнд уусгах ба энэ нь байнга шээхэд хүргэдэг байна.4. Халдварт өвчин Их хэмжээний сахар нь янз бүрийн бактер өсөж үржих таатай нөхцөл болдог. Шээсний замаар янз бүрийн халдварыг эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүс авч болно. Гэхдээ сахарын түвшин их бол ихэнхдээ эмэгтэйчүүдэд энэ зовиур их илэрдэг билээ. 5. Ам хатах Ам хатдаг, цангадаг нь та хэт их сахар хэрэглэж байгааг анхааруулсан нэгэн илэрхий дохио юм. Мэдээж хүн усны тэнцвэрийг хадгалах ёстой бөгөөд үүний тулд сахаргүй шингэн уух нь зөв юм. Хамгийн боломжит зүйл нь хийжүүлээгүй цэвэр ус. Халуун зунаар, хүний бие ус их шаарддаг үед ам хатах нь байдаг л зүйл билээ.6. Арьс хуурайших Хэт их сахар хэрэглэж байгаагийн бас нэг шинж нь арьс хуурайших явдал. Нэмээд хэлэхэд дээр дурдсан бүх л шинж тэмдэгтэй цуг арьс хуурайших билээ. Тиймээс та дээрх шинжүүдээс аль нэгийг нь өөрт байгааг мэдээд дээр нь арьс хуурайшиж байвал шинжилгээ өгч сахарын түвшнээ үзүүлээрэй.7. Анхаарал хандуулах чадвар сулрах Дээр хэлсэнчлэн хэт их сахар нь глюкоз тархины эд эсэд шингэхэд саад болно.Тиймээс хүн шийдвэр гаргахдаа удаан болдог ба аливаа зүйлийг удаан бодно. Зөвлөгөө Сахар их агуулах хүнс хэрэглэж байгаагаа хяна. Ингэж чадсанаар та олон өвчин зовиур, илүүдэл жингээс өөрийгөө хамгаалж чадах билээ. Хэрвээ та хавантах нь амархан бол хоол хүнсэн дэх давсаа бас бага болгох нь зөв юм шүү.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!