Uncategorized

Эмэгтэй хүн өөрийгөө орхивол чамайг амьдрал алгасна

Эмэгтэй хүн өөрийгөө орхивол чамайг амьдрал алгасна.Би арван жилд байхдаа хөөрхөн байсан.Би оюутан байхдаа ганган байсан.Сан сан сан гэх өнгөрсөн цаг дээрх яриаг үе үе сонсдог.Битгий ингэж ярь.Одоо гоё бай.Намайг хэн хардаг юм биш.Чамайг таарсан хүн бүр чинь харна, үсээ ороогоод задгай тавь.Цагтаа буддаг л байлаа биш одоо уруулаа улаанаар будаад цовоо сэргэлэн яв.Өөрөөсөө цаг, мөнгө битгий харамла.Болж өгвөл өөртөө зориулж, байж болох бүхнээр өөрийгөө халамжил.Чи өөрийгөө сайн хайрлаж байж түүнийг давж чадах нэгэн гарч ирнэ.Ааан, хүнтэй суугаад удаж байна хамаагүй гэж үү. Тэр тусмаа гоо үзэсгэлэн бай.Тэр яагаад чамд дурласныг батлан харуул.Угаас бүсгүй хүн ээж болохоороо өөрийгөө хуваана.Эргэлзээгүй үрдээ бүхнийг барина.Тэр сэтгэл нь мөнх, амьдрал эмэгтэй хүнийг хангалттай зовооно.Тийм болохоор наана нь өөрийгөө тултал хайрлаарай.Хүссэн биеэ бүтээж, зохисон даашинзаа өмс.Царай зүсээ тордож, үс гэзгээ гялалзуул.Их инээ, сайхан газраар яв, өөртөө үнэртэн ав.Хэн намайг гэх бол биш ээ. Чи өөрийгөө гэсэн байхад бусад нь дагаад ирнэ.Яагаад биеэ сайхан авч явдаг зэгзгэр ээж, эхнэр, охин, эгч, ажилтан байж болохгүй гэж.Болно оо. Өөрийгөө жаахан шах.Зүгээр л нэг эмэгтэй битгий бай.Гялалзсан, цэмцгэр бүсгүй бай Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!