Uncategorized

Эм – Үнэхээр энэ тийм тусгай вирус бүхий ханиуд уу, эсвэл өөр зүйлүүд байна уу?

Эм.FB руугаа оронгуут л хүмүүсийн “Энэ заваан эдгэдэггүй ханиаданд ямар эм ууж, ямар эмчилгээ хийж байнаа?!!!” гэсэн постууд ар араасаа хөвөрсөөр… Үнэхээр энэ тийм тусгай вирус бүхий ханиуд уу, эсвэл өөр хүчин зүйлүүд байна уу?Саяхан би Вьетнамд явж байгаад хэдийгээр надад гэрээсээ авч гарсан Моносын Парацетамол байсан ч аптекаас нь Stada-гийн Парацетамол таарахаар нь 7500 төгрөгтэй тэнцэх донгоор аваад орой нь бие зарзаагаад байхаар нь уугаад унтсан чинь өглөө нь янзын гоё болоод сэрсэн. Эмийн үйлчилгээ нь илт өөр байгааг мэдэрсэн гэх юм уудаа. Stada-ийн Парацетамол Монголд зарагддаггүй. Нэг төрлийн эмийг Монголд үйлдвэрлэдэг бол 15 нийлүүлэгчээс илүүг бүртгэдэггүй ч бил үү, нэг тийм журам үйлчилдэг тул Монголд байдаггүй.Гэтэл Моносын Парацетамолын орцын бэлдмэлийг БНХАУ-аас голдуу оруулж ирдэг гэх бөгөөд тэр дотроо 1-3 зэрэглэлийн бэлдмэлээс хамгийн сул, хямдаас нь оруулж ирдэг гэв үү дээ. Тиймдээ ч үнэ нь 600-700 төгрөг буюу Stada-ийн үнээс 10 дахин хямд байна.Эм бол нэгэн төрлийн хор юм. Бид өвчнийг анагаахын тулд эмчийн бичиж өгсөн химийн найрлага бүхий эмийг уудаг. Гэтэл үндсэн бэлдмэл, орц нь дутуу, шаардлага хангаагүй, стандартад тэр бүр нийцээгүй, гол давуу тал нь “үнэ хямд” гэх шалтгаанаар эмийг сонгож ууснаар эмийн үйлчлэл нь өвчинтэй тэмцэх чадваргүй, ямар ч хэрэггүй, мөнгөө салхинд цацсан зүйл болж хувирна. Дээр нь эмийн гаж нөлөө нь бусад эрүүл эд эрхтэнд нөлөөлөх магадлал багагүй байдаг.Дээр бас гадна хамт явж байсан хүн харшлын Loratadine эм авч уухад Монголд зарагддаг ижил эмнээс хамаагүй өөр, чанартай үйлчилгээтэй байх жишээний.Монголд зарагддаг Лориста эмэнд даралт нь буухгүй байсан хүн Туркээс худалдаж авсан Лориста эмэнд даралт нь бууж байгааг харж байлаа. Одоо хүмүүс Туркээс эмнүүд их захиалж авдаг болсон. Үнэ нь ч боломжийн гэсэн шүү. Би ийм жишээ олныг дурдаж болно.Арваад жилийн өмнө УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн эмийн тендерийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан юм. Үнэлгээний хороо компаниудаас ирүүлсэн эмийн саналаас хамгийн хямдыг нь биш харин хүлээн зөвшөөрөгдсөн брэнд эмнүүдийг сонгож шалгаруулж байсан. Энэ ч хуулиар зөвшөөрөгдсөн байдаг юм. Магадгүй чанартай эмийн сонголтууд нь Төмөр замын эмнэлгийг “эмчилгээ сайн” гэж тодорхойлоход хүргэсэн болов уу.Сүүлд нь хэд хэдэн эм нийлүүлдэг компанид зөвлөгөө өгч ажиллаж байхад Монголд эм нийлүүлдэг 20 гаруй том компаниуд л байдаг болохыг ажигласан. Ер нь монополь. Тэд улсын нэгдсэн, аймгийн, сумын гэх бүх эмнэлгүүдэд эм, эмийн бэлдмэл нийлүүлнэ. Төсвөөс санхүүждэг эмнэлгүүд мөнгө цаасандаа болдог уу, хамгийн хямд л эм, эмийн бэлдмэл сонгож харагддаг. Болдог бол Монголд өргөн хэрэглээнд байгаа, үйлдвэрлэгдэж байгаа эм, эмийн бэлдмэлүүдийг гадны шинжээчдээр шинжлүүлж дүгнэлт сэлт гаргуулах юмсан. Монголын эмийн зах зээл бол юун а рхи, та мхи бараг алт, нүүрсний хэмжээнд яригдах мангас шиг их мөнгөний эргэлттэй зах зээл байдаг.Би эм үнэтэй байх ёстой гэх гэсэнгүй гагцхүү эм тухайн өвчнийг анагаах, эдгээх чадвартай, тийм үйлчлэлтэй байх ёстой гээд байгаа юм. Энэ “цоорхой” дээр зарим өндөр мэргэжлийн эмч нар гаднаас хувийн журмаар оруулж ирсэн эмнүүдээ өөрийн эмчилж буй өвчтөнүүддээ худалддаг үзэгдэл гарсан. Энийг буруу гэх хэцүү. Үнэхээр Монголд тэр хэрэгцээт эм нь байхгүй, харин эмч нь санал болгож байгаа тохиолдолд авахаас өөр яахав дээ, өөрийн л эрүүл мэнд, амь насны асуудал юм чинь.Монголын эм ханган нийлүүлэх, зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих салбар авилгажсан салбар гэж ярьдаг. Хэдэн даргынх нь гэрт нэгжлэг хийгээд үзэхэд юм харагдана даа. Энэ салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажиллагааг нэг сайн шалгаасай даа, өвчинд баригдсан мой народ минь.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!