Uncategorized

Гэдэс дүүрэх үед яах вэ? Гэдэс дүүрэхээс хамгаалах 8 арга

Гэдэс дотор хий үүснэ гэдэг нь хүний бие доторх энгийн нэгэн үйл ажиллагаа юм. Энэхүү хийг санаандгүй, эв дүй муутайхан гаргавал эргэн тойрныхон дооглосон харцаар харах, тас тас хөхрөх, элдэв доог тохуу хийх зэргээр хариу үйлчлэл үзүүлдэг. Хүүхдийг бага байхаас нь унгах гэдэг муухай зүйл гэж ойлгуулдаг. Харахад гэмгүй мэт энэхүү үйлдэл нь зарим хүнд үнэнхүү хэцүү шаналгаа болдог билээ. Энэ хийг яаж дотроо хадгалах вэ? Гэдэс дүүрэхээс сэргийлэх эм Унгасан хүнийг янз бүрээр хэлж, доог хийхээ болих хэрэгтэй. Энэхүү эвгүй байдлын гэрч нь болсон бол инээд ханиадаа өөрийнхөө дотор хадгалсан нь дээр шүү. Бидний хэн нь ч иймэрхүү байдалд орж болно. Энэ удаа таны гэдэс дүүрэхээс хамгаалах 8 аргыг танилцуулъя. Харин нийтлэлийн төгсгөлд гэдэс дүүрэх үед хэрэглэж болохгүй хүнсний хар жагсаалтыг хүргэх болно. Гэдэс дүүрэхээс сэргийлэх эм 1. Гэдэс дүүрэхээс сэргийлэхийн тулд хоол идсэний дараа 1 цайны халбага шинэ үрсэн цагаан гааг 1 цайны халбага нимбэгийн шүүстэй хольж иднэ. 2. Цагаан кумины үр, таримал гоньд, ажвана зэргийг адил хэмжээтэйгээр нийлүүлэн хольж зөөлөн гал дээр бага зэрэг шарна. Хоол идсэний дараа 0,5-1 цайны халбага хэмжээтэй хольцоо сайн зажилж иднэ. 3. Хоол идсэний дараа содтой нимбэгийн шүүс уувал хий үүсэх нь бага байх болно. Үүний тулд 1 аяга усанд 0,5 цайны халбага сод, 1 хоолны халбага нимбэгийн шүүс холино. Шинээр нь шууд уух хэрэгтэй. 4. Унтахын өмнө 2 цайны халбага маалингын гурил идэж 1 аяга бүлээн усаар даруулна. 5. Гэдэс дүүрч зовиур бий болбол гэдэсний булчинг суллан, хоол боловсруулалтыг сайжруулах ханд бэлдэж ууна. 1 хоолны халбага таримал гоньд, хадаасан цэцэг дээр 1 литр хүйтэн ус хийж буцалган 10 минут чанана. Хөргөөд хагас аягаар өдөрт 3 удаа ууна. 6. Хатуухан гааны ханд хийж ууна: 100 гр хатаасан гаа дээр 1 литр буцалсан ус хийнэ. Хандлагдсаны дараа хоол болгоны дараа 100 мл ууна. 7. 1 цайны халбага гоньдны шарсан үр, 1 цайны халбага цоохор майлзын үр, 1 цайны халбага цагаан гааны нунтаг, ¼ цайны халбага хар давсны холимог нь гэдэс дүүрэхээс хамгаалах хүчирхэг хэрэгсэл юм. Энэ холимгоос хагас цайны халбагаар өдөрт 2 удаа идэж халуун усаар даруулж ууна. 8. Асафетида буюу Asafoetida гэдэг нь бидэнд танил бус, хүчтэй, хурц үнэртэй ургамал бөгөөд бага хэмжээгээр хэрэглэвэл олон өвчин зовиурыг дарна. Маш сайн хөөх үйлчилгээтэй ургамал. Тиймээс архаг гэдэс дүүрэх зовиуртай хүн хүнсэндээ чимхийг хийж хэрэглэх нь өвчин дарах төдийгүй, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Хүчтэй зовиуртай үедээ хурууны үзүүрээр асафетида авч 0,5 аяга бүлээн усанд хийж хутгаад ууна. Маш хурдан үр дүн үзүүлэх болно. Гэдэс дүүрэх үед өгөх зөвлөгөө нь их энгийн: бүү хэтрүүлж ид (нэг удаа идэх дээд хэмжээ нь 350г), усаа удаан уу, хоолоо сайн зажил, хоол идэхдээ амаа хаалттай зажил, бохь бүү удаан зажил. Сэтгэл хөдөлсөн, айсан, сандарсан үедээ аль болох хамраараа амьсгалах хэрэгтэй ба ингэснээр залгих агаарын хэмжээ бага байх болно. Түүхий ногоо, жимс, хүйтэн хоол, ундаа, ёотон, хөөлгөгчтэй бүтээгдэхүүн, шош, тостой, шарсан хоол идэхээс зайлсхий. Хэрвээ таны гэдэс дүүрэх гээд байдаг бол доорх хүнсийг хоолноосоо хасаарай. Хориотой хүнс: Дэлгүүрийн амттан. Сахар гэдэс дотор хий үүсэхэд нөлөөлдөг. Шош болон самар. Эдгээрийг хэрэглэхийн өмнө усанд 6-12 цаг дэвтээх хэрэгтэй Түүхий байцааны бүх төрөл Ястай жимс (чавга, интоор, тоор …) Хатаасан жимс Халуун ногоо: хар, улаан перец, карри, чинжүү, чили, халбага задь гэх мэт Нүүрс-ус ихтэй хүнс: жигнэмэг, гоймон гэх мэт Их хэмжээний давс нь ус татах учир хий үүсэх явц улам эрчимтэй болдог Шинэ сүүнээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Оронд нь исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр, бусад хүнснээс тусдаа хэрэглэх нь зөв. Хүн нас явахын хэрээр сүүний уураг задлах ферментийн хэмжээ багасдаг байна. Хийжүүлсэн ундаа, пи во, шинэ шүүс, кофе Хиймэл амтлагч Хэрвээ хоолны хувьд асуудалгүй, хөөх үйлчилгээтэй эм тус болохгүй бол гэдэс дүүрч байгаа нь их хүнд өвчний шинж байх магадлалтай юм. Энэ нь гэдэс дотор бөглөрөх, гэдэс ходоодны хурц халдвар, шимэгч, ходоод гэдэсний дээд хэсэгт өвчилсөн зэрэг байж болно. Хөдөлгөөний дутагдал мөн гэдэс дүүрэхэд нөлөөтэй. Иогт тусгай асан байдаг бөгөөд эдгээр нь гэдэсний хийг хөөн гаргахад их хэрэгтэй юм. Хэрвээ гар дор чинь эм байхгүй бол энэ дасгалыг хийгээрэй. Өөрийн гэдэс дотортоо нэмэр болохын тулд долоо хоногт 1-2 удаа өлсөх, ходоодоо амраах өдөр бий болго. Хэрвээ тэгж чадахгүй бол исгэлэн сүүн бүтээгдэхүүн, жигнэсэн алим, ногоо, бүдүүн ширхэгт талх, чанасан мах, хүүхдийн будаа, бор будаа иднэ. Цай болон кофеноос татгалзаж гаа болон алтан товч цэцгийн ханд уу. Ийм хүнс нь ядаргаа арилгаж, ходоод гэдэсний элдэв хямралыг дарж хоол боловсруулах явцыг хэвийн болгоно.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!