Элэгний үйл ажиллагааг сэргээн сайжруулах шилдэг хүнснүүд

Элэг бол хүний биеийн хамгийн чухал (бас хамгийн хүнд) эрхтний нэг юм. Олон янзын үүрэг гүйцэтгэх ба хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцоно, уураг, өөх тос, нүүрс-ус, нуклеины хүчил, витамин, микро-элемент зэргийн солилцоонд оролцож хортой бодисыг гадагшлуулдаг билээ. Энэхүү хүний бие дэх байгалийн шүүлтүүр нь буруу хооллолт, стресс, муу зуршлаас болж ихээхэн гэмтдэг байна. Баруун хажуугаар өвдөх, аманд гашуун оргих зэрэг нь элэг “ядарч” байгаагийн хамгийн их дэлгэрсэн шинж тэмдэг юм. Со гтууруулах ундаа, тостой хоол, химийн нэгдэл, эм тариа гээд өөр олон зүйлс элэгний дайсан байдаг. Аз болж энэ эрхтэнд бас найз нөхөд ч олон билээ.
Элэгний үйл ажиллагаанд сайн хүнс 1. Азаргана Хүний элгэнд сайн нөлөөтэйгөөр азарганатай өрсөлдөх өөр ургамал гэж үгүй. Энэ ургамал нь силимарин хэмээх нэртэй хүний биед маш хүчтэй хамгаалалтын нөлөө үзүүлдэг бодисоор баялаг юм. Силимарин нь хүний элгийг муу үйлчлэлээс хамгаалах төдийгүй өвчин болон бусад зүйлээс болж гэмтсэн элэгний эд эсийг сэргээдэг байна. Элэг өвдөх үед хамгийн үр дүнтэй хэрэгсэл нь азарганы нунтагласан үр юм. Эмийн санд нунтаг байдлаар зарах ч дахин нунтаглаж болно. Энэ нунтгийг өдөрт 3-4 удаа цайны халбагаар жирийн усаар даруулан ууна.
2. Хулуу Улаан, улбар шар зэрэг хурц өнгөтэй жимсэнд элэг их “дуртай”. Хулуу нь элгэнд хамгийн сайн нөлөөтэй жимсний нэг гэдэг бөгөөд үр нь ч гэсэн үүнд орно. Хулууны гол давуу тал нь гепатоцитын эд эсийн мембраныг сэргээх чанартай байдал юм. Маш ховор Т витамин ихээр агуулдаг учир үхрийн, гахайн, болон бусад тостой махан хоолны сайн хачир болдог. Учир нь Т витамин хүнд хоолыг шингээхэд тус болж элэгний үйл ажиллагааг хөнгөлдөг билээ. 3. Цитрус Цитрус нь эфирийн тос, витамин, антикосидант зэрэг элэг цэвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, үрэвслийн эсрэг үр нөлөө үзүүлэх бодисоор баялаг билээ. Ийм төрлийн жимс нь таны дархлааг сайжруулж, янз бүрийн өвчин халдвараас сэргийлэх Витамин С-ийн эх үүсвэр юм. Өглөө өлөн элгэн дээрээ уусан нимбэгийн шүүс нь элгийг өдөржин эрч хүчтэй байлгах ба кофе болон хар цайнаас хамаагүй илүү сэргээнэ.
4. Ламинар буюу далайн байцаа Энэ замгийг олон хүн далайн байцаа гэж нэрлэдэг. Түүний навчны 5% нь альгины хүчлийн давснаас тогтох ба энэ хүчлийг ”хортой бодисыг устгах байгалийн устгагч” гэж нэрлэдэг билээ. Альгинатууд нь хэд хэдэн химийн идэвхтэй нэгдэл, хүнд металлын давс зэргийг холбодог. Өөрөөр хэлбэл хорт бодисыг биеэс зайлуулах ажилд элгэнд ихээхэн тус хүргэдэг байна. Далайн байцаа нь йодын агууламжаараа шилдэг нь бөгөөд энэ нь бамбай булчирхайн өвчлөлөөс сэргийлж, холестерины хэмжээг багасган, хавдрын элдэв төрөл бий болоход саад болдог байна. 5. Артишок Бие дэх илүүдэл шингэнийг зайлуулж, элэг өөхлөхийг багасгадаг, цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгах нөлөөтэй ургамал бол артишок юм. Артишокын цайг өдөрт 3 удаа 200 мл-ээр хоол идэхээс 30 минутын өмнө ууна.
Цайг бэлдэхийн тулд 1 литр ус буцалгаад 1 хоолны халбага нунтагласан артишок хийнэ. 25 минут орчим хандлаад шүүнэ. 6. Хүрэн манжин Хүрэн манжин элгэнд маш чухал нөлөөтэйг хүн болгон мэддэггүй. Энэ ургамал бетаин хэмээх уураг шингээх бодисоор баялаг. Мөн бетаин нь даралт багасгаж, даралт ихсэхээс сэргийлж, элэг өөхлөхөөс хамгаалдаг. Хүрэн манжинг түүхий болон жигнэсэн, чанасан ямар ч байдлаар хэрэглэхэд ашигтай. Түүхий хүрэн манжингаар сайхан салат хийж болно. 7. Багваахай цэцэг Багваахай цэцгийн цай нь элэгний олон янзын өвчинд сайн. Хийхэд ч амархан билээ. 1 литр цэвэр ус буцалгаад дээрээс нь багваахайн навч болон үндэс хийнэ. 25 минут хандлаад шүүх ба өглөө 250 мл, орой 250 мл уух ба хоорондын зай нь 6-7 цаг байх ёстой. Энэ цайг хоёр долоо хоногийн турш хэрэглээд нэг долоо хоног завсарлаж дахин хоёр долоо хоног ууна. 8. Алтан товч цэцэг болон гаа Эдгээр ургамал нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, элэгний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байна. 200 мл ус буцалгаад цайны халбага дээр өвсний холимог хийж 15 минут хандлаад шүүнэ. Өглөө, орой тус бүр 100 мл уухыг зөвлөдөг.
9. Авакадо Авакадо нь бидний биед нэн хэрэгтэй аминхүчил, ислэг, болон антиоксидантыг ихээр агуулдаг. Эдгээр нь биед хуримтлагдах ялгадсыг гадагшлуулахад чухал үүрэгтэй. Мөн энэ жимс нь глутатион хэмээх нэгдэл агуулах ба мөн л хортой бодисыг гадагшлуулах элэгний үйл ажиллагаанд тустай байна. Авакадод байх Омега-3 өөхөн хүчил нь цусан дахь LDL холестеринийг багасгаж үрэвсэх үйл явцыг багасгадаг байна. 10. Курага Витамин Е-ээр баялаг курага болон бусад хүнс нь элэгний өвчнөөс хамгаална. Хятадын эрдэмтэд элэгний өвчлөлийн тухай статистик үзүүлэлтийг судалсан байна. Гэтэл курага хэрэглэдэг бүсэд элэгний архаг өвчлөл дундаж үзүүлэлт бүхий бүсээс ихээхэн бага байжээ. Энэ үзэгдлийн гол шалтгаан нь курагад их байх, элэгний эд эсийг сэргээдэг Е витаминтай холбоотой болов уу гэж таамаглаж байна. Өдөрт дөрвөн ширхэгийг идэхэд л хэрэгтэй бүх л зүйлсээ авч бие организмд ямар нэг хортой нөлөө үзүүлэхгүй. 11. Куркума Хэрвээ та хоолондоо багахан ч гэсэн куркума нэмж иддэг болоод сурчихвал таны элэгний байдал ихээхэн сайжрах болно. Куркума нь фермент маягаар хоол боловсруулах үйл явцад нөлөөлж, элгийг хорт бодисоос хамгаалдаг байна. Та куркумаг бас уух ундаандаа хийж болно. Куркумагийн холимог ундаа хийх бол хагас цайны халбага нунтаг куркума, хагас цайны халбага зөгийн бал, чимх улаан перец, 2*2 см хэмжээтэй цагаан гааны үндэс, 240 мл сүү хэрэгтэй. Бүгдийг хольж нэгэн саванд хийгээд дээрээс нь бүлээн сүү хийж хэдэн минут хандална. Шүүгээд хэрэглэхэд бэлэн боллоо. 12. Алим Элгээ эрүүл байлгахын тулд өдөр болгон жигнэсэн, болон түүхий алим нэгийг идэх хэрэгтэй. Сольшгүй тэжээллэг чанартай энэ жимс элэг цэвэрлэхэд маш сайн тохирдог байна. Алим нь их хэмжээний пектин агуулах ба энэ нь уусдаг ислэг бөгөөд хоол боловсруулах системийг цэвэрлэж ходоод гэдэс болон элэг дэх хорт бодисыг гадагшлуулна. Алим идсэнээр цусан дахь LDL хэмээх муу холестерин багасна.
Алимны хүчээр бидний элэг үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд амар болдог билээ. 13. Оливийн тос Е витамин агуулах ба энэ нь хамгийн гол антиоксидант юм. Нарны гэрэл, тамхины утаа, бохирдсон агаар, цацраг идэвхт бодисоос бий болсон чөлөөт радикалаас бие организмыг хамгаалдаг байна. Чухамхүү энэ хортой бодистой элэг маань тэмцдэг билээ. Элэгний “дуртай” хүнсийг цогц байдлаар хэрэглэх нь илүү тустай. Хүнс болгон өөрийн гэсэн өвөрмөц ашиг тустай билээ. Тиймээс хэдий чинээ олон бүтээгдэхүүн хэрэглэнэ,төдий чинээ сайн байх нь. Элгэнд хэрэгтэй 5 чухал витамин Элэг хэвийн, хүчлэхгүй ажиллахын тулд хангалттай хэмжээний витаминыг хүнсээр дамжуулан авах хэрэгтэй. 1. Витамин А Бүх л улаан, болон улбар шар өнгөтэй ногоо, жимсэнд байна. Лууван, хүрэн манжин, болгар перец, хулуу нь каротинаар баялаг.2. Витамин Е Загас, ургамлын тосонд бий.3. Омега-3 өөхөн хүчил Тослог загас болох май,форрел, амар загасанд их байна.4. Витамин В2 Лийр, хүрэн манжин, буйцаа, тооронд байна.5. Тос усанд уусах, синтетик өөхөн хүчил Сүүн бүтээгдэхүүн, буйцаа, үхрийн маханд их бий. Энэ бодис бас өөр олон нэртэй байна. Анагаах ухаанд витамин N, альфа-липоевая… гэх зэргээр. Элгэнд хэрэгтэй омега-3 хамгийн их байдаг зүйл нь загас биш харин харин маалингын тос билээ.xopom.com
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.