Uncategorized

Судасны ханыг бэхжүүлж цусан хангамжийг сайжруулах үр дүнтэй аргууд

Цусан хангамж – бие махбодиор дамжих цусны эргэлт. Бидний биеэр ойролцоогоор 5 литр цус эргэлдэнэ. Судасны хана нь цус тээвэрлэх зам болж бие эрхтэнд нэн шаардлагатай шим тэжээлийг тээвэрлэн хүргэдэг. Хэвийн судасны хана уян хатан, шаардлагатай үед агшиж тэлнэ (цусны эргэлтэнд зохицож). Мөн судасны хана нь цэвэрхэн байх ёстой, цус бие махбодиор ямар ч саадгүй чөлөөтэй хөдлөх нөхцөлийг хангасан байна. Хэрвээ энэ зам хогоор дүүрээд байвал бие эрхтний үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Жишээ нь, захын эрхтнүүдийн цусан хангамж муудах, зүрх, тархи болон чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдоно. Хөлийн цусан хангамжийг сайжруулах Өндөр настай хүмүүст илүү түгээмэл тохиолдох боловч ямар ч насны хүнд тохиолдож болох талтай. Хөлийн цусан хангамж муудаж байгаагийн шинж тэмдгээс дурдвал: 1. Хөлөн дээр үрэвсэлт толбо гарах Хөлөн дээр үрэвсэлт толгой гарах нь муу цусан хангамжтайг илтгэнэ. Жишээ нь, хэмжээгээр адилгүй улаан толбо гарч байгаа эсэхийг сайтар анхаараарай. 2. Хавагнах Муу цусан хангамж бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж хавагнахад хүргэнэ. Хэрвээ хөл гар хавагнаад байвал цусан хангамж дутагдан шингэн хуримтлагдаж байгааг илтгэнэ. Цусан хангамжийн систем ачааллаа багасгахыг оролдож шингэн биед хуримтлагдах ажээ, үүний үр дагаварт хаван үүснэ. 3. Арьс өнгөө алдах Судсаар гүйх хүчилтөрөгч дутагдах үед арьс өнгөө алддаг, анагаахын нэршил нь цианоз. Хөл, гарын арьс бэртэж гэмтсэн мэт харагдана – жирийн үеийнхээсээ илүү хөх туяатай болох ажээ. 4. Судас бүдүүрэх Цус юүлэх хавхлагууд суларсан тохиолдолд цусыг өтгөрүүлж судсанд маш их даралт өгч эхэлдэг. Үр дагаварт нь арьсны гадаргууд ойр байгаа судас хөөсөн байдалтай харагдана. Энэ байдал удаан үргэлжилбэл хөл загатнах, халуу оргих шинж тэмдэг илэрч болзошгүй. Өвдөгний арын хэсэгт ихэвчлэн судас бүдүүрдэг болохыг анхаарна уу. Цусан хангамжийн асуудал аажим, удаан үргэлжлэх хэдий ч амь насанд аюултай. Статистик тооноос харахад нас баралтын түгээмэл шалтгаан нь судасны ханын асуудал болоод байна. Сул судасны хана нь дараах өвчин үүсэх шалтгаан болно: Зүрхний ишими Цус харвалт Зүрхний шигдээс Хүмүүс өвчин нь хүнд үедээ орохоор л эмчид ханддаг. Цусан хангамжийн асуудалтай хүмүүс цусан хангамжийг сайжруулах хүнс хэрэглэж дасгал хийж байх хэрэгтэй. Куркума хамгийн шим тэжээлтэй бөгөөд үр дүнтэй хүнс болно. Куркумад агуулагдах бодисууд нь цусан хангамжийг дэмждэг. Сүү, перцтэй хольж хэрэглэснээр үйлчилгээг нь нэмэгдүүлэх ажээ. Куркуматай “Алтан сүү” Куркума, хар перецтэй бэлдсэн сүүг ийн нэрлэдэг. Энэ бол ээлжит маркетингийн суртал ухуулга ч юм уу, моодонд ороод байгаа фитнес-коктейль огт биш. Эртний түүхтэй домогт ундаа. Аюрведийг дагагчид “алтан сүү”-г нээгээд хэдэн мянган жил болж байна. Судас үрэвсэх, судасны хана бэхжүүлж цэвэрлэх, зүрх-судасны системийн эрүүл байдлыг дэмжинэ. “Алтан сүү” нь үе мөчний өвчлөлийн үед ч үр дүнтэй. Куркуматай сүү нь артрит, артроз, үрэвсэл дарах, ясны эсийг хамгаалах, үе мөчний өвчин намдаах, хөдөлгөөнийг дэмжих үйлчилгээ үзүүлэх ажээ. Зүрх-судасны өвчлөлийн үед уг ундааг ууж хэрэглэвэл эрсдэлийг багасгаж чадна. Цусны даралт, зүрхний хэмнэлийг тогтворжуулна. Куркумад агуулагдах С болон Р амин дэмүүд нь судас бэхжүүлнэ. Цусан хангамж муудсанаас үүдэлтэй хөлийн өвчнийг намдаах зорилгоор өдөрт 1-2 удаа 200 мл-аар “алтан сүү” ууна. Тогтмол уугаад байвал үр дүн хэдхэн хоногийн дараанаас мэдрэгдэж эхэлдэг байна. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь ундааны үйлчилгээг нэмэгдүүлнэ – цусан хангамжийг сайжруулах жирийн хөнгөн дасгал хийж байхыг зөвлөе. Өдөр болгон 1 цаг алхах эсвэл энгийн дасгал 30 минут хийж болно. Анагаах чадалтай “Галт шувуу” дасгал судасны хана бэхжүүлэх, судасны уян хатан чанарыг сайжруулах, цусны эргэлтийг идэвхжүүлэхэд маш үр дүнтэйгээс гадна судас бүдүүрэх, цус өтгөрсөн үед сайнаар нөлөөлдөг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү. Куркумагийн үйлчилгээнд эргэж орцгооё. Бидний нийтлэлээс та куркуматай ундааны ид шидийг мэдэж авлаа, эмийн санд ч ийм үйлчилгээтэй эм байхгүй гэж хэлмээр байна. Оройн цагаар хөлөө даахгүй ядарч хэвтмээргүй байна уу? Бидний зөвлөгөөг дагавал хөл өвдөх, ядрах гэдгийг мартана.ЛИНК Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!