Та дараах 5 хүнс хорт хавдараас сэргийлнэ

Хорт хавдар гэдэг нь биед зарим нэг өвөрмөц эд эс маш хурдан томорч бусад эд эрхтэнд хэд хэдэн замаар нөлөөлөхийг хэлнэ. Хавдрын хэлбэрийн хувьд 100 гаруй төрөл бий гэдэг байна. Хамгийн их дэлгэрсэн нь хөхний, нойр булчирхайн, заримдаг булчирхайн хорт хавдар зэрэг билээ. Хорт хавдар бий болох, өсөх шалтгаан нь мөн их бөгөөд тамхи татах, архи уух, нарны гэрлийн үйлчилгээ, таргалалт, химийн хорт бодис гээд олон янз байна. Хорт хавдраас урьдчилан сэргийлж болохгүй ба энэ нь бидний амьдарч буй орчин буюу амьдралын хэв маяг зэргээс шалтгаалдаг учраас тэр юм. Харин хорт хавдар бий болох магадлалыг бууруулах хамгийн зөв арга нь зөв хоол хүнс хэрэглэх явдал билээ. Антиоксидант бүхий хоол хүнс нь хорт хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй юм. Доор дурдах 5 хүнс нь бодит байдал дээрээ антиангигенз учир бие дэх хавдрын өсөлтийг эд эсийнх нь тэжээлд нөлөөлөх замаар зогсоодог байна. 1. Броколли Броколли нь хорт хавдар, түүний өсөлтийн эсрэг үр дүнтэй хүнс юм. Энэ ургамал глюкозинолатом хэмээх химийн нэгдэл ихээр агуулах ба энэ нь бие организм дахь хамгаалалтын ферментийг ихээр бий болгодог байна. Броколлид байх сая ферментийн нэг нь сульфорафан бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгчийг аливаа бодисоос ялган гаргах замаар хорт хавдрын өсөлт бий болохоос сэргийлдэг байна. Мөн энэ бодис хорт хавдрын эд эсэд шууд нөлөөлж томрохоос хамгаална. 2011 онд хийсэн судалгаагаар сульфорафан нь хөхний болон ходоодны хорт хавдарт сайн нөлөөтэй болох нь тогтоогджээ. Та хоёр аяга чанасан, жигнэсэн броколлиг долоо хоногт 2-3 удаа идэж байх хэрэгтэй.2. Ногоон цай Ногоон цай хорт хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй гэдгийг эртнээс мэдэх билээ. Энэ цайнд катехин, эпикатехин зэрэг олон хүчтэй нэгдэл бий.
Эдгээр нэгдэл нь хорт хавдрын эд эсийн өсөлтийг зогсоодог үйлчилгээтэй. Мөн ногоон цай нь чөлөөт радикал бий болохоос сэргийлдэг билээ. 2-3 аяга ногоон цайг өдөр болгон ууж хорт хавдраас сэргийлэх хэрэгтэй. Мөн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр ногоон цайны ханд хэрэглэж болно.3. Улаан лооль Улаан лооль бол ликопин хэмээх антиоксидантын эх үүсвэр бөгөөд энэ нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юм. Энэ антиоксидант дархлааг сайжруулж эд эсийг элдэв гэмтлээс хамгаалдаг байна. Мөн улаан лооль нь эд эсийн хэт өсөлтийг зогсоодог, А-С болон Е витаминаар баялаг ба эдгээр витамин нь бие дэх чөлөөт радикалыг гэмтэхээс хамгаалдаг юм.
Улаан лооль орсон хоол хүнс хэрэглэх нь хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна. Улаан лооль нь хөхний, уушгины, ходоодны хорт хавдрын эсрэг болон урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй. Улаан лоольны сайн бүхнийг гүйцэд ашиглая гэвэл та өдөрт нэг аяга зүссэн лооль идэх хэрэгтэй. Мөн бусад хоол хүнсэндээ ч ихээр оруулах нь зөв.4. Нэрс Энэ жимс нь хавдрын эсрэг үйлчилгээтэй фитонутриент болон антиоксидантаар баялаг юм. Мөн чөлөөт радикалыг саармагжуулснаар эд эсийн гэмтлээс сэргийлэх ба энэ нь хавдар зэрэг олон өвчнөөс сэргийлэх чухал нөхцөл юм. Мөн С болон К витамин, ислэгээр баялаг нь мөн л хавдрын өсөлтийн эсрэг ач холбогдолтой билээ.
Энэ жимс нь амны хөндий, өндгөвч, элэг, заримдаг булчирхай, уушги, арьсны хорт хавдар тусахаас сэргийлэхэд тустай. Хавдрын эсрэг үйлчилгээг нь авахын тулд өдөрт хагас юм уу бүтэн аяга хөлдөөсөн нэрс байнга хэрэглэх хэрэгтэй. 5. Цагаан гаа Хавдрын янз бүрийн өвчин бий болоход цагаан гаа хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг.
Цагаан гаад байх антиоксидантууд нь хавдрын эд эсийн өсөлтийг зогсоодог байна. Ингэж хавдрын эд эсийн өсөлтийг зогсоосноор уг хавдрын цаашдын өсөлтийг зогсоож байгаа хэрэг юм. Мөн цагаан гаа уушгины, хөхний, арьсны болон ходоодны хорт хавдраас сэргийлдэг. Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цай уух хэрэгтэй ба өдөр тутмын хоолондоо ч цагаан гааг ихээр хэрэглээрэй.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.