Uncategorized

Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм

Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайр, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. Майдар бурхан заларч материаллаг зүйлд сэтгэл зүрхээ өгч жинхэнэ хайрлах ёстой эх дэлхий хамаг амьтан, зургаан зүйлийг огоорч ужид цэнгэл хөөцөлдөн самуурч, мунхагийн харанхуйд живж буй хүн төрөлхтөнд гэгээрэлд хүрэхийн чухлыг сануулан асрал хайр, итгэл үнэмшлийн галыг нь дахин сэргээх юм.”Майдарын мөргөл”Намо радна драяаяа. Намо багавади шагжамүни еэ, датагатаяа, архадэ самъяагасам буддаяа.Дадияата. Ум азидэ азидэ, аваразидэ, азидэ заяа, хара хара, майдри, авалогидэ, гара гара, маха самаяа сидди вара вара, маха боди манда виза, смара смара, асмагам самаяа, боди боди, маха боди суухаа. Ум мохи мохи маха мохи суухаа. Ум мүни мүни смара суухаа.”Майдарын тарни”Ум мохи мохи маха мохи суухаа. Ум мүни мүни смара суухаа.Утга нь: Гурван эрдэнэд мөргөмү. Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн ирсэн, Дайсныг дарагч, Үнэхээр туулсан, Төгс гэгээрсэн багшид мөргөмү.Түүнчлэн буюу. Ялагдашгүй, ялагдашгүй, Ялгуусан тэрбээр ялагдашгүй.Эзэгнэгтүн, эзэгнэгтүн, Асралт минь, Болгоогч минь.Бүтээгтүн, бүтээгтүн, агуу тангараг, ид шидийг.Дэлгэрүүл, дэлгэрүүл, үлэмж гэгээрэл, зүрхэн шимийг.Санагтун, санагтун, бидний тангаргийг.Гэгээн, гэгээн, үлэмжийн гэгээн хутаг орштугай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!