Uncategorized

Х.Батмягмар: Тархины харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж чадвал монгол хүний дундаж наслалт нэмэгдэх боломжтой

“Интермед” эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, судсан дотуурх мэс заслын эмч Хуягийн Батмягмартай ярилцлаа.- Танай эмнэлэг тархины харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх багц гэж гаргасан байна. Энэ багцынхаа талаар мэдээлэл өгөөч?Дэлхий эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нас баралтын тэргүүлэх шалтгааныг зүрх судасны өвчин эзэлж, зүрхний титэм судасны эмгэгээр жилд 9.3 сая хүн, тархины харвалтаар 13.7 сая хүн жилдээ шинээр харвалтад өртөж байгааг тэмдэглэсэн байдаг. Манай оронд ч мөн зүрх судасны өвчлөл, тархины харвалтын тохиолдол, нас баралт өндөр байдаг.Дээрх тоо баримтад тулгуурлан Интермед эмнэлэг тархины харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх багц гаргасан. Зүрхний бүтэц, үйл ажиллагааг тайван болон ачаалалтай үеийн шинжилгээний аргуудаар хослуулан шинжилж байна. Жишээ дурдвал зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ, зүрхний титэм судасны тодосгогчтой компьютер томографи, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, лабораторийн шинжилгээнд бодисын солилцооны өөрчлөлтүүдийг үнэлэх гэх мэт аргууд байгаа бол тархины харвалтаас сэргийлэх зорилгоор гүрээний артерийн судасны ханын зузаан, нойрны үеийн амьсгал тасалдалтыг илрүүлэх шинжилгээ, тархины MRI, MRA зэрэг нарийн шинжилгээний аргуудыг нэг багц болгон шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн.- Тархины харвалт юунаас болдог вэ, шалтгаан нь?Тархины харвалтын дийлэнх шалтгаан артерийн гипертензийн суурин дээр үүсдэг төдийгүй гүрээний артерийн судасны нарийсал, тархины судасны цүлхэн зэрэг эмгэгүүдээс тархинд харвалт өгдөг. Өөрөөр хэлбэл зүрх судасны эмгэгүүд нь харвалтын суурь шалтгаан болдог.- Багцад харвалт, шигдээс гэсэн хоёр өөр эрхтний өвчнийг нэгтгэсэн нь ямар учиртай юм бол? Бид шигдээс нь зүрхний өвчин, харин харвалт нь тархиных гэж ойлгодог?Хэдийгээр зүрх, тархи тусдаа хоёр эрхтэн, тусдаа бүтэц үйл ажиллагаатай боловч тархины харвалт, зүрхний шигдээс нь нас баралт өндөр, зүрхний дутагдал, хөдөлмөрийн чадвар алдалт ихтэй, нэг нь нөгөөгийнхөө хүндрэлийг нөхцөлдүүлдэг тул тархи, зүрхийг цогцоор нь нэг дор шинжлүүлж урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтой юм.- Харвалт, шигдээсийн гол хүчин зүйл, шалтгаан нь судас хатуурах өвчин гэж ойлгох нь зөв үү?Эрэгтэй хүн 40, эмэгтэй хүн 50 насны босгон дээр ирээд судас хатуурч байгааг дэлхий дахинд тогтоосон.Үндсэн шалтгаан нь олон янз байдаг ч дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь судасны хатуурал гэж үздэг. Энгийнээр хэлбэл судас хатуурах өвчин нь нас дагаж үүсдэг. Тиймээс судас хатуурах өвчнийг тухайн цаг үед нь анхаарах нь чухал байдаг. Эрэгтэй хүн 40, эмэгтэй хүн 50 насны босгон дээр ирээд судас хатуурч байгааг дэлхий дахинд тогтоосон. Гэвч жил ирэх тусам энэ өвчин улам бүр залуужиж байна.Тиймээс судас хатуурах өвчин байна уу, үгүй юу, байвал яаж сэргийлэх талаар анхаарах хэрэгтэй.- Эрт оношилж чадвал эмчлэх боломжтой өвчин гэсэн үг үү?Эрт оношлоод, эрт эмчлэх л чухал. Тархи, зүрхэнд бүтцийн өөрчлөлт ороогүй байхад эмчлэх нь гэнэтийн нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах үндсэн нөхцөл юм.- Танай эмнэлэг удахгүй ангиографийн оношилгоо, эмчилгээ хийж эхэлнэ гэсэн.Интермед эмнэлгийн ангиографийн аппарат удахгүй суурилагдаж дуусна. Зүрх, тархи, хэвлий, захын судасны зонхилон тохиолдох эмгэгийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийгдэж эхэлнэ.- Зүрхний титэм судсанд стенд тавих эмчилгээ сүүлийн үед их хийдэг болсон. Энэ талаар тодруулна уу?Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрлийг нээж цусны урсгалыг эргэн сэргээх нь зүрхний шалтгаант гэнэтийн нас баралтыг бууруулах үндсэн эмчилгээний арга тул судсан дотуурх мэс засал эмчилгээг яаралтай болон төлөвлөгөөт журмаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.Манай эмнэлэг титмийн хүнд хэлбэрийн нарийсал, архаг бөглөрөл зэрэг хүнд хэлбэрүүдийн судсан дотуурх мэс засал эмчилгээг хийхээр төлөвлөж байна.– Стент тавиулсан хүн ямар дэглэм барьдаг вэ?- Зүрхний титэм судсанд стент тавиулсан бол хоёр зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.Нэгдүгээрт: Титэм судсан тавигдсан стентийг /хиймэл судас / өөрийн судасны нэг хэсэг болох буюу судасны дотор хана эдгэрэх үйл явцыг анхаарах, өөрөөр хэлбэл стент эргэж нарийсаж, бөглөрөхөөс сэргийлэх.Хоёрдугаарт: Судас хатуурах үйл явцыг удаашруулах буюу дахин судас хатуурах өвчнөөр өөр хэсэгт өвдөхгүй байх тал дээр анхаарах ёстой. Үүний тулд өдөр бүр өөрт тохирох дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэм баримтлах, та.мхинаас гарах, цус шингэлэх, зүрхний ачаалал бууруулах, захын судас тэлэх, судас хатуурлын эсрэг эмийн эмчилгээнүүдийг эмчийн зааврын дагуу тогтмол ууж, байнга мэргэжлийн эмчийн хяналтад байж, хүндрэлээс сэргийлж чадвал Монгол хүний дундаж наслалт нэмэгдэх боломжтой юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!