Uncategorized

Байнга ядрах, хараа муудах, жин нэмэгдэх зэрэг нь ганцхан төрлийн витамин дутагдсанаас бий болдог

Бидний бие организм бол маш нарийн ажиллагаатай, өндөр зохион байгуулалттай систем бөгөөд бүх л эд эс, эрхтэн бүгд өөрийн гэсэн чухал үүрэгтэй байдаг байна. Эдгээр “хүрднүүд” нь юугаар ч орлуулшгүй чухал ба ямар нэг юм байх ёстой хэмжээнээсээ өчүүхэн ч гэсэн өөр болбол систем маань доголдож эхэлдэг байна. Ихэнхдээ нэгэн жижигхэн зүйлээс эхэлж яваандаа хүндрэх байдлаар энэ доголдол үргэлжилнэ. Тэрхүү жижиг зүйл нь ганцхан витамины дутагдал байх нь олонтаа билээ. Бидний бие организмд маш их хэрэгтэй витамины нэг нь Витамин В12 бөгөөд үүний тусламжтайгаар бие организмын бодисын солилцоо хэвийн явагдаж, эд эсийн ажиллагаа сайн байдаг байна. Бас нэг чухал үйл ажиллагаа нь холин буюу цөслүүр бий болгох явдал бөгөөд энэ нь бидний буруу зуршилтай тэмцэх, элэг өөхлөхийн эсрэг тэмцэх эх үндэс болдог билээ. Мөн амин хүчил бий болоход нөлөөлөх замаар хүний тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэл санаа өөдрөг байхад тусалдаг. Биед В12 витамин дутагдаж эхлэх үед бие организм маань янз бүрийн шинж чанараар дохио өгч эхэлдэг байна. Цаг тухайд нь энэ дохиог таньж, дутагдаж байгаа витаминаа нөхөж авах нь ирээдүйн өвчнөөс сэргийлж байгаа хэрэг юм шүү. Ингээд энэ дутагдал, өвчний илрэх шинж, түүнийг хэрхэн эмчлэх тухай хүргэе. Витамин В12-ын дутагдал 8 гол шинж 1. Ядрах Цаг үргэлж ядрах, амархан эцэж ядрах нь Витамин В12 дутагдаж байгаагийн эхний шинж юм. Депрессийн илрэх шинжтэй маш адилхан учир олон хүн үүнийг депресс гэж бодон сэтгэл зүйчид ханддаг билээ. Ер нь ядрал олон зүйлээс шалтгаалан бий болох бөгөөд яаран дүгнэлт хийлгүй сайн шинжилгээ өгөх нь зөв юм. 2. Булчин сул дорой болох Витамин В12-ын дутагдал нь ерөнхий ядаргаанаас гадна булчин суларч, залхуу, эрч хүчгүй байдалтай болгодог.3. Бие хөших В12 Витамин нь хүчилтөрөгч зөөх цусны улаан эдийг бий болгоход их үүрэгтэй. Энэ витамин дутагдсанаас болж хүчилтөрөгчийн хэмжээ багасан гар, хөл хөшиж, бага хэмжээгээр мэдээ алдах зэрэг зовиур бий болдог.4. Ой тогтоолт муудах Сүүлийн үед түлхүүрээ мартах эсвэл байнга харж байгаа хүнийхээ нэрийг санахаа байх зэрэг явдал тохиолдсон уу? Энэ нь В12 витамины дутагдлын шинж юм. 5. Зэвхий өнгөтэй арьс Энэ витамины дутагдлаас болж цусны улаан эд задран билирубин хэмээх булчирхайн пигмент чөлөөлөгдөн гардаг. Үүнээс болж хүний арьс зэвхий өнгөтэй болдог байна. Та вампир болж байж магадгүй ч витамин В12 дутагдаж байгаа нь л үнэн болов уу.6. Амтлах чадвар сулрах Витамин дутагдаж байгаа хүний тал нь ийм зовиур мэдэрдэг. Хэлэнд, ялангуяа хэлний хажуу хэсгээр байдаг амталгааны гол цэгүүд цөөрдөг байна. Хоол хүнс нь амтгүй санагдах болсон учраас эдгээр хүмүүс жин ихээхэн алддаг. Зарим тохиолдолд бодисын солилцооны хямралаас шалтгаалан бүр жин нэмэгдэх нь ч бий.7. Хараа муудах Энэ витамины дутагдал харааны мэдрэлд нөлөөлөх нь цөөн боловч нүдний торлог, судас зэрэгт нөлөөлөн, юм давхарлан харагдах, сүүдэртэх, бүдэг байх болон түр зуурын сохрох зэрэг байдал бий болж болно. 8. Сэтгэл зүйн өөрчлөлт Витамин В12 нь серотонин хэмээх бодис бий болоход чухал үүрэгтэй ба энэ бодис дутагдсанаас болж хүн сэтгэл санааны гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт бий болно. Энэ нь сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх, уур уцаартай болох зэргээр илэрнэ. Дээрх шинж тэмдгүүд бүгд В12 витамин дутагдаж байгааг илтгэж байгаа бөгөөд эдгээр шинж тэмдгүүдийг тоохгүй байж болохгүй юм. Хэрвээ таны хэвийн байдалд тань ямар нэг өөрчлөлт орж байгааг мэдэрвэл цусны В12-ын шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин энэ витамины дутагдал байгаа нь тогтоогдвол яах вэ? Дутагдлын хэр хэмжээнээс хамаг зүйл шалтгаалах болно. Витамин хэрэглэж эхлэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Чухам эмч л зөв хэмжээ тунг нь хэлж өгөх болно. Мөн олон хавсарсан витамин хэрэглэх арга бий. Витамин В12 нь зөвхөн фолийн хүчилтэй хамт хэрэглэхэд үр дүнтэй байдаг билээ. Дээр нь В1, В6 нэмбэл үр дүн нь бүр ч сайн болно. Витамины дутагдлаас зайлсхийхийн тулд өөрийнхөө хоол хүнсийг дахин нэг харах хэрэгтэй. Үхрийн мах, элэг, шувууны мах, тахианы өндөг зэргийг их идэх хэрэгтэй. Витамин В12-ын дутагдал нь тэнцвэргүй хоол хүнснээс, хэмжээ хязгааргүй кофены хэрэглээнээс их шалтгаалдаг билээ. Мөн эмзэг хэсэгт цагаан хоолтнууд болон настай хүмүүс багтана. Өдөр тутмын амьдралдаа олон зүйлд санаа тавьж явахдаа дээр хэлсэн шинж тэмдгүүдийг тоохгүй өнгөрөөх нь олон тохиолддог. Зөвхөн стрессээс боллоо гээд юм уу эсвэл огт тоохгүй өнгөрч болохгүй юм. Ингэвэл энэ нь яваандаа илүү хүнд өвчин болох магадлалтай. Биеэ бодож, эрүүл энх яваарай.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!