Uncategorized

Хүний тархи 60-80 насанд бүрэн чадлаараа ажиллаж эхэлдэг! Цаг хугацааны эрхэнд тархи…

Нас өндөр гарсан хүмүүсийн тархины үйл ажиллагааг зөвхөн эмч нар ч биш жирийн хүмүүс ч ихээр сонирхдог. 60-аас хойших насандаа хэн ч склерозтой эсвэл зөнөг залгаж өнгөрөөхийг хүсэхгүй. АНУ-ын эрдэмтэд харин ч эсрэг байр суурьтай буюу өтөл насанд тархины үйл ажиллагаа сайжирдаг гэж үзэх болжээ. Та бүхэндээ америк эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулж настай хүний тархины тухай буруу ойлголтыг эвдэхээр шийдлээ. Өндөр настнуудын тархи Жорж Вашингтоны их сургуулийн харьяа анагаах ухааны коллежийн захирлын батлан хэлж байгаагаар бол настай хүний тархи илүү уян хатан ажээ. Энэ насанд тархины баруун, зүүн тал харилцан шүтэлцэж уран бүтээлч чадвар нэмэгддэг байна. Тийм ч учраас 60 наснаас хойш уран бүтээлээ эхлүүлсэн маш олон хүмүүс байх ажээ. Мэдээж тархи залуу үеийнх шигээ хурдан ажиллахгүй. Уян хатан чанар нь сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас өндөр настнууд сөрөг сэтгэл хөдлөлд авталгүй зөв шийдвэр гаргаж чаддаг байна. Хүн 70 нас хүртлээ оюуны хөдөлмөр эрхэлж чадах буюу энэ үед тархи бүрэн хүчин чадлаараа ажилладаг ажээ. Нас ахих тусам миелин гэх бодисын хэмжээ нэмэгдэнэ – энэ нь нейрон хоорондын дохиог хурдан хүргэх үүрэгтэй бодис юм. Үүний үр дүнд оюуны чадвар 300%-иар нэмэгдэнэ гэсэн тооцоо хийжээ. Уг бодисын ялгаруулалт 60-80 насанд дээд цэгтээ очно. Бас нэг сонирхолтой баримт бол хүн 60 наснаас хойш тархины 2 талыг нэгэн зэрэг ашиглаж чаддаг. Энэ нь хүнд хэцүү даалгавар биелүүлэхэд нөлөөлдөг байна. Монреалийн их сургуулийн профессор Мончи Уригийн үзэж байгаагаар, настай хүний тархи эрч хүч хэмнэх замыг сонгодог буюу шийдвэр гаргахад нөлөөлөхгүй жижиг сажиг зүйлийг ялган шууд хаяж чаддаг гэжээ. Насны төрөл бүрийн бүлгийг төлөөлсөн хүмүүсийн дунд туршилт хийжээ. Туршилтанд оролцсон залуучууд шийдвэр гаргахдаа будилж байсан бол 60-аас дээш насныхан зөв шийдвэр гаргаж чадаж байв. Одоо 60-80 настай хүмүүсийн тархины үйл ажиллагааны чадварыг сонирхоцгооё. Үнэхээр гайхалтай баримт гарч ирнэ. Настай хүний тархины чадвар 1. Бидний ойлгосноор нейронууд нь үхдэггүй. Хүн оюуны хөдөлмөр эрхлэхгүй бол тэдний хоорондох холбоос л алдагддаг байна. 2. Мартамхай, уймраа болох нь мэдээллийн хэт их ачааллаас болдог. Тийм учраас өөрийн амьдралд нэн чухал асуудалд л анхаарлаа хандуулж сурах хэрэгтэй. Өөрт хэрэггүй жижиг сажиг зүйлийг тоолгүй орхи. 3. 60 наснаас эхэлж шийдвэр гаргахдаа залуучууд шиг тархины зөвхөн нэг талыг ашиглахгүй харин ч хоёуланг нь ашиглаж эхэлдэг. 4. Амьдралын эрүүл дэглэм баримталж оюуны хөдөлмөр хийсээр байгаа бол 80, тэр ч бүү хэл 90 хүртлээ оюун ухаан нь саруулаараа байх болно.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!