Uncategorized

Өдөр болгон тараг уувал таны бие махбодид ийм өөрчлөлт гарна

Би амттай хөөсөн чихрэнд дуртай. Яагаад гэвэл ганц халбага сахраар л хийдэг юм. Энэ нь сахарын хэмжээ бага хүнсний бүтээгдэхүүний нэг жишээ. Чипс, ундаа зэрэг бусад төрлийн хортой амттанууд сүүн бүтээгдэхүүнтэй ч холбогдоод байна: диет эсвэл хүүхдийн тараг зэрэг. Цэвэр тараг? Би нэг хэсэг исгэлэн сүүн бүтээгдэхүүний дэглэм барьж турах зорилготой байв. Аарцанд би дургүй, тиймээс нэмэлт орцтой болон орцгүй тараг ууж эхэлсэн юм. Энэ хоолны дэглэмийн дараа миний жин 2 кг-аар нэмэгдсэн гэдгийг сонсоод та алмайрах байх. Би эргээд иддэг хоолоо идлээ, харин миний гэдэс ходоод бослого гаргадаг байгаа. 3 өдөр эсэргүүцэж эцэст нь тусгай бодисын тусламжтайгаар түүнийг буулгаж авсан юм. Энэ хүндрэлийн шалтгааныг эмч надад ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Гол буруутан нь шим тэжээлгүй харин өндөр сахарын агууламжтай тараг байжээ. Зөвхөн амттаны хувьд яривал эрчүүд өдөрт 36 грамм сахар, эмэгтэйчүүд дөнгөж 20 грамм сахар авах ёстой гэж эмч нар зөвлөж байна. Үүнийг зөвхөн элсэн чихрээр тооцохгүй, идэж байгаа жимс, амттаныг оролцуулах хэрэгтэй. Илүүдсэн “амттан” илүүдэл жин, чихрийн шижин, зүрх-судас, тархины үйл ажиллагааг доголдуулж эхэлдэг байна. Ислэг сүүн бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай гэгдэж ирсэн. Хэрвээ зар сурталчилгаанд итгэвэл маш их хэмжээний шим тэжээлтэй бодис агуулахаас гадна “амьд” бактери агуулдаг гэж үзнэ. Дэлгүүрийн тарагны агууламжийг судлаад үзэцгээе л дээ. Жагсаалтын эхэнд сүүн түүхий эд, дараа нь сахар эсвэл жимсний сахарны сироп орно. Цаашлаад, өтгөрүүлэгч, нэмэлтүүд… Тослоггүй тараг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ сахар нэмдэг. 300 миллилитр тарагт 8 халбага сахар буюу эмэгтэйчүүдийн өдрийн хэмжээ даруй 2 дахин нэмэгдэж байгаа юм. Тиймээс ийм тараг уугаад турна гэж найдалтгүй, харин ч эсрэгээрээ жин нэмэгдэнэ гэж бодоорой. Савлагаан дээр хоёр төрлийн нэршил байгааг бас анзаарах хэрэгтэй – тараг болон тараган бүтээгдэхүүн/йогурт. Ялгаа юунд байна вэ? Шинжлэх ухааны үүднээс судалж үзэхэд хоёулаа ямар ч ашиггүй, хэдий антибиотик, нэмэлт бодис, ургамлын тос байхгүй ч гэсэн адил. 1 грамм цэвэр тараг 11 сая ашигтай бактерийн агууламжтай байдаг. Харин дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүн ийм үзүүлэлттэй байж чадахгүй. Савлагаан дээр бичигдсэн бактерийн тоо нь 100 дахин бага байгааг шинжилгээгээр илрүүлж байсан удаатай. Тараган бүтээгдэхүүнд/йогуртанд ямар ч бактери байхгүй – ашигтай, хортой аль нь ч байхгүй, яагаад гэвэл энэ төрлийн таргийг өндөр хэмээр боловсруулдаг. Бүдүүлгээр хэлбэл, тараган бүтээгдэхүүн гэдэг нь сүүн консерв юм уу даа, тасалгааны хэмд айлтгүй хадгалж болох л хүнс. “Сүүн хүчлийн бактери нь хортой микрофлорыг дарангуйлж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Тийм ч учраас тараганд элдэв консервант нэмдэггүй – яагаад гэвэл ямар ч ашиггүй. Харамсалтай нь бүх үйлдвэрлэгчид энэ асуудалд нухацтай ханддаггүй, тарагаа “буцалгаж” аюулгүй болгох нь тэдэнд хал балгүй. Харин бид тараг худалдаж аваад өөрт ашигтай бактериа авч байна гэж боддог, үнэн хэрэгтээ – бид ямар ч шим тэжээлгүй хоол хүнс л хэрэглэж байгаа юм”. Худалдан авагч нарын толгойг эргүүлэх бас нэгэн урхи – кальциар баяжуулсан гэх бүтээгдэхүүн. Нэмэлт орцгүй 100 г тарагт багаар бодоход 110 мг кальцийн агууламж байх ёстой. Харин лабораторийн шинжилгээний дүнгээс харахад байх ёстой хэмжээ нь 2-3 дахин бага гарчээ. Кальциар баяжуулсан гэх бүтээгдэхүүн нь хий хоосон сурталчилгаа болж таарлаа. Үүнийг хоол судлаач хэлэхдээ: “Тараг болон өөр бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг кальциар баяжуулахдаа органик бус кальци ашигладаг, энэ нь хүний биед шингэдэггүй. Хүнсээр авах ёстой кальцийн дутагдал орно, үүний зэрэгцээ тослоггүй сүүн бүтээгдэхүүн нь асуудлыг улам хурцатгана. Тослоггүй сүү гэхэд л А болон Д амин дэмийн агууламжгүй болсон байна. Д амин дэм нь кальцийг шимэгдүүлэхэд оролцдогийг мартаж болохгүй”. Жимсээр баяжуулсан шингэн тараг нь нэмэлт амт, будаг орлуулагчаар дүүрэн. Цэвэр ванилийг хэн ч бүтээгдэхүүндээ нэмдэггүй, нэмдэг байсан бол өндөр үнэтэй болно. Дараах бодисын агууламжтай синтетик орлуулагч хэрэглэх нь түгээмэл: лигнин ванилин (модны үйлдвэрлэлээс гарсан хаягдал целлюлоз), этилийн ванилин (чулуун нүүрсний үнсний нэгдэл) эсвэл кумарин (маш хортой үнэр оруулагч). Сүүн бүтээгдэхүүнтэй тулгардаг бас нэгэн асуудал – хадгалах хугацаа. Нэг дүрмийг сайтар мэдэж авбал зөв сонголт хийхэд тусална – бага орцтой, хадгалах хугацаа богино бүтээгдэхүүн сонгоорой. 5-7 хоног хадгалах хугацаа бол жирийн гэж үзнэ. 30 хүртэл хоног хадгалах хугацаатай бүтээгдэхүүнд хэдий хэр химийн орц орсныг сайтар бодох л хэрэгтэй. Тээвэрлэлт, дэлгүүрүүд хадгалах горимыг баримталдаггүй. Хадгалах горимыг алдагдуулсан бүтээгдэхүүн маш хортой болно. За яах вэ, нэг удаа зүгээр “өнгөрлөө” гэж бодоход дараагийн удаа гүн хордлогод орохыг үгүйсгэхгүй. “Лакто бактерийн өндөр агууламж”, “цэвэр орц”, “бодисын солилцоог тэнцвэржүүлж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ” – энэ бүгд урхи юм. Савлагаан дээрх танилцуулгыг сайтар уншиж танилц, боломжтой бол цэвэр тараг буюу амьд бактеритай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг хичээ. Гэрийн тараг – амттай бөгөөд шим тэжээлтэй. Дээр нь самар, жимс, зөгийн бал гээд юу дуртайгаараа амталж идэж болно. Уг нийтлэл танд хэрэгтэй санагдсан нь мэдээж, тиймээс найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Магадгүй тэдний ихэнх нь савлагаан дээрх бичгийг уншдаггүй болов уу.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!