Uncategorized

Цусны эргэлт муу байх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох ба үүнийг илтгэх шинж тэмдгүүд

Зарим нэг жижиг зүйлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр эмчилж болох боловч шинж тэмдэг арилахгүй байсаар байвал эмчилгээний арга хэрэгсэл хэрэглэх билээ. Цусны эргэлт сул, муу байх нь энэ дэлхийн олон хүмүүст хамаатай бөгөөд эрүүл мэндийн янз бүрийн шалтгаанаас болж энэ нь бий болдог байна. Цусны эргэлт муу байдалтай удаан хугацаагаар явсны дараа эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болох учир ийм бэрхшээл байгаа бол эртхэн эмчид үзүүлсэн нь зөв юм. Харамсалтай нь олон хүн өөрт нь ийм зовиур байгааг мэдэлгүй явсаар цаг алддаг байна. Одоо хэлэх 10 анхааруулга, шинж тэмдгийг сайтар тогтоож, анзаарч өөрийн тань цусны эргэлт хэвийн байгаа эсэхийг ажиж яваарай. 1. Гар хөл хөших Таны зүрх цусыг бүх л биед тараах ажилд ямар нэг саад бэрхшээл учрах үед эхэлж эрхтэн болон тархинд цус түрүүлж очно. Ингэснээр таны хөл болон гарын үзүүр хүчилтөрөгчөөр баялаг цусаар дутагдах учир хөл гарын үзүүр даарч, хөших, аливаа зүйлийг муухан мэдэрнэ. Заримдаа ийм шинж нь В 12 витамин, магни дутагдсанаас бий болж болох учир эдгээр бодисыг хангалттай авч байгаа эсэхээ хянаарай. 2. Венийн судас бүдүүрэх Цус хангалттай хурдтай урсахгүй үед венийн судсанд өндөр даралт бий болж хөлийн венийн судас харлаж, бүдүүрдэг. Үүнээс хамгаалсан тусгай бариу өмд, хэрэгсэл нь цус венийн судсанд бөөгнөрч судас бүдүүрэхээс хамгаална. 3. Хүйтэн хөл, гар Цусны эргэлт нь зөвхөн хүчилтөрөгч тараах төдийгүй биеийн халуун дулааныг барихад их үүрэг гүйцэтгэнэ. Цусны эргэлт сул байх нь гар хөлийн үзүүр хүйтэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Заримдаа ийм нөхцөлд хүйтэн гар хөлөө сайн үрэх байдлаар дулаацуулж болно. 4. Хөл, хөлийн ул, шагай хавагнах Зүрх татах хүчний эсрэг чиглэлд цус тараах буюу хөлөөс буцааж зүрхэнд цус авчрах гэж ихээхэн хүч гаргах ба цусны эргэлт сул үед энэ нь хөл, хөлийн доод хэсгээр хаван үүсгэх тохиолдол бий. Хөлийн хавантай хэсгээс илүүдэл шингэнийг зайлуулахын тулд хөлөө зүрхний байх түвшнөөс дээр өндөрт бага хугацаагаар өргө. 5. Шарх удаан аних Тэжээллэг бодис биеэр тарааж байдаг цусны эргэлт сул үед дархлааны систем бүрэн хүчээрээ ажиллаж чаддаггүй байна. Цусны сул эргэлтээс болж хүн их өвддөг ба элдэв шарх анихдаа удаан байдаг. Жижиг дасгал байнга хийж цусны эргэлтээ сайжруулж болно. 6. Эр хүний бэлгийн үйл ажиллагаа доголдох Эр хүний бэлэг эрхтэн тогтвортой цусан хангамж шаардаж байдаг билээ. Хангалттай бус цусны эргэлтээс шалтгаалан дур хүсэл, дур ханах зэрэг үйл ажиллагаа доголдож болно. Ийм тохиолдолд ихэвчлэн эмнэлгийн арга хэмжээ авах ба энэ нь өөхших гүвэнтэй холбоотой бий болсон байдаг байна. 7. Үргэлжийн ядрал Цусан хангамж тархинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүргэж чадахгүй үед тархи зөв ажиллахаа больдог. Булчин ч гэсэн хангалттай хүчилтөрөгч байхгүйгээс болж ачаалал авах чадвар нь буурна. Эдгээр байдал нь сул дорой, байнгын ядарсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь цусны сул эргэлт, цусаар дамжин очих төмөр нь тархи болон булчинд дутагдсанаар бий болж царай цонхийдог билээ. 8. Цээжин дээрх даралт Зүрхэнд бас цусны улаан бөөм шаардлагатай ба хангалтгүй хүчилтөрөгч авах үед үйл ажиллагаа нь бас доголдоно. Ингэснээр цээж өвдөх, цээжин дээр дарах мэт зовиур бий болдог байна.Энэ шинж тэмдэг үе үе илэрч алга болох шинжтэй байдаг ба эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. 9. Хэт цонхигор арьс Цусны эргэлт султай хүний арьс маш цонхигор байх ба арьсны өнгийг тодорхойлдог цусны улаан эд дутагдаж байгаагаас болон ингэдэг байна. Энэ бэрхшээлийг төмрийн бэлдмэл ихээр хэрэглэх замаар шийдвэрлэж болдог. Хэрвээ танд хүчилтөрөгч дутагдаж байгаа бол хумс, уруул, буйл хөхөвтөр өнгөтэй болно. Энэхүү хүчилтөрөгч дутагдаж байгаа шинж илэрвэл яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. 10. Үс гэнэт ихээр унах Биед ямар нэг зовиур байхгүй боловч гэнэт үс ихээр унаж эхэлбэл энэ нь таны цусны эргэлт үс ургах хангалттай нөхцлийг бий болгож чадахгүй байна гэсэн үг юм. Оливийн тосоор толгой, үс ургах хэсэгт тосолж иллэг хийх нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж үсний угийг идэвхжүүлнэ. Хэрвээ та эдгээр цусны эргэлт сул байгааг харуулах 10 шинж тэмдгийн аль нэгийг анзаарвал эмчид үзүүлж, эмчилгээний зөвлөгөө авах хэрэгтэй. Цусны эргэлт сул, муу байх нь олон шалтгаантай байж болох ба буруу хооллолтоос эхлээд зүрхний үйл ажиллагаа хүртэл олон зүйл байж болно. Зарим нэг жижиг зүйлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр эмчилж болох боловч шинж тэмдэг арилахгүй байсаар байвал эмчилгээний арга, хэрэгсэл хэрэглэх шаардлагатай билээ.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!