Эмэгтэйчүүд, эх барихын эмч нар нэгэн дуугаар мэдэгдэж байна: “Эмэгтэй хүн бүр аарцагны булчинг ажиллуулж байх ёстой”

Аарцагны доод холбоосыг яагаад байнга ажиллуулж байх ёстой вэ? Үл мэдэгдэх уг булчин маш чухал үүрэгтэй. Бага аарцагны зөв байрлалыг хангаж дотор эрхтнийг унжихаас хамгаалдаг. Аарцагны суларсан булчин – эмэгтэйчүүдийн хувьд умай сулрах, харин эрэгтэйчүүдийн хувьд шээсний замын булчин сулрах асуудал үүсгэнэ. Энэ нь эмэгтэйчүүд болон эх баригч нарын хувьд том асуудал болоод байгаа ажээ. Эдгээр өвчлөл нь амь наснаас хол хэдий ч амьдралын чанарыг эрс муутгадаг. Эмчилгээний ганц л арга бий – мэс засал. Тийм учраас аарцагны булчинг цаг тухайд нь ажиллуулж чангалах ёстой буюу булчин сулрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Бидний санал болгох дасгалын үр дүнг олон удаагийн шинжлэх ухааны туршилтаар баталж чадсан. 1947 оноос алдаршсан Кегелийн дасгалаас бүрдэнэ. Өдөр болгон уг дасгалыг хийж байсан хүмүүсийн 85 хувь нь аарцагны доод холбоосны булчинтай холбоотой асуудлаас бүрмөсөн салж чадсан байна.Кегелийн дасгал Стрессийн болон булчин суларснаас үүдэлтэй шээс алдахаас урьдчилан сэргийлэх замаар уг дасгалыг хийнэ. Мөн төрөхөд бэлдэх бөгөөд төрсний дараа булчин сэргээхэд ч үр дүнтэй дасгал юм. Уг дасгалыг тогтмол хийснээр сексийн мэдрэмжийг хариуцсан булчинг чангалж илүү их таашаал авахад нөлөөлдөг байна. Цогц дасгал нь эрчүүдийн бэлгийн чалхыг сайжруулах ажээ. Дасгалын техник – таазны доод холбоосын булчинг чангалж, сулруулахад оршино. Гурван шатлалтай – чангалах, агшаах, түлхэх. Эмч нарын зөвлөснөөр өдөрт 20 минутаар 3 удаа хийнэ, өдрийн давтамж 300 удаа болтол нэмэгдүүлнэ. Дасгал болгоныг 5 минутаар хийх бөгөөд бэлтгэл байрлал ямар ч байж болно, заримдаа фитбол эсвэл суугаагаар хийх ч үе гарна. Дасгалыг илүү үр дүнтэй болгохын тулд эмч нар тусгай багаж хэрэглэхийг зөвлөжээ. Булчин илүү их ачаалал авч байгаа учраас агшилт нь нэмэгдэнэ гэж үздэг байна.
Кегелийн төхөөрөмж нь булчинг богино хугацаанд агшаахаас гадна авах ачааллыг хэмжих боломжтой. Уг хэрэгсэл маш олон төрөл бөгөөд тусгай дэлгүүрүүдээр зарагддаг. Эмэгтэйчүүдэд зориулсан цогц дасгал 1. Барих Дээш харан хэвтээд төрөх байрлалыг авна – гар их биеийн дагуу, хөлөө өвдгөөр нь нугалаад салгаж тавина. Шээсээ таслах гэж байгаа мэт булчингаа ажиллуулна. Булчинг 6 секундын турш барина. Дараа нь суллаад 6 секунд амарна, дасгалыг 20-25 удаа давтана.2. Лифт Бэлэг эрхтэний булчинг чангалаад 6 секунд байна (1-р давхар). Дараа нь булчингаа чангалсан байдлыг бага зэрэг нэмэгдүүлнэ (2-р давхар), бас нэмэгдүүлнэ (3-р давхар). Булчин чангалах байдлыг 4-5 дахин нэмэгдүүлээд, булчинг эргүүлээд суллах байдлаар хийнэ. Дасгалыг 10 тойргоор гүйцэтгэнэ.3. Давалгаа Гүнзгий амьсгал аваад юуны түрүүнд бэлэг эрхтэний, дараа нь өгзөгний булчинг чангална. Булчин чангалах хооронд зай авахгүй хурдтайгаар чангална. Булчинг давалгаа үүсгэж байгаа мэт буцаагаад сулруулна.4. Түлхэлт Явган суугаад гараа өөрт эвтэйхнээр байрлуулна.
Гүнзгий амьсгал авахад аарцагны булчин суларсан байх ёстой. Амьсгалаа бариад зөөлөн дүлнэ, гэдсээ түнтийлгэх гэж байгаа мэт. Түлхэлтийг бэлэг эрхтэн рүүгээ чиглүүлэхийг хичээгээрэй. 6 секунд амраад дасгалыг дахин хийнэ.5. Яаравчлах Бэлтгэл байдал – өмнөх дасгалын адил. Гүнзгий амьсгал аваад барина. Аарцагны булчинг чангалж суллах үйлдлийг маш хурдтайгаар 10 секундын турш хийнэ. Амьсгалаа гаргаад хэсэг амарсны дараа дасгалыг 10-15 удаа хийнэ.
Сул биетэй болон өндөр настнууд дасгалыг долоо хоногтоо 3 удаа хийхийг зөвлөж байна, дасгал болгоныг 2-3 удаа, 2 удаагийн давтамжтайгаар хийнэ.Зөвлөгөө Кегелийн дасгалын үр дүнг сайжруулахын тулд нуруу, өгзөг, гуяны дасгалтай хослуулж хийхийг эмч нар зөвлөж байна. Энэ бол 10-хан минутын цогц дасгал бөгөөд өдрийн аль ч цагт хийх боломжтой. 1. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална, гараа их биеийн дагуу байрлуулна. Амьсгалаа аваад өгзгөө өргөж булчингаа чангалж 5-10 секунд барина. Амьсгалаа гаргахад бэлтгэл байдалдаа аажим шилжинэ. 30 удаа гүйцэтгэнэ.
2. Бэлтгэл байдал – хөл мөрний хэмжээтэй, өвдгөөрөө багахан нугалаад алгаа өвдөг дээрээ тавина. Нуруу шулуун. Амьсгалаа аажим авахдаа гэдсээ сайн татаад нэгэн зэрэг бэлэг эрхтэн, өгзөгний булчинг чангална. Амьсгалаа гаргахдаа биеэ суллана. Дасгалыг 10 удаа хийнэ. Аарцагны булчинг ажиллуулах нь ямар чухлыг та мэдэж авлаа. Урьдчилан сэргийлэх үр дүнтэй дасгал нь булчингийн хэвийн үйл ажиллагааг хангаж таагүй өвчнөөс хамгаална.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.