Uncategorized

Энэ арга таны гайморит, хамрын дайвар хөндийн үрэвсэл болон хамрын ханиаднаас салгана

Хүйтний улиралтай зэрэгцээд хамар битүүрэх асуудал үүсдэг. Хамрын ханиадны анхны шинж тэмдэг нь эмийн сан руу гүйж хамрын дусаалга авахад хүргэнэ. Удаан хугацааны хэрэглээний явцад хамрын дусаалгад дасан зохицож үр дүнгээ өгөхөө болино. Дусаалга дусаахад – судас агшина, эмгүй бол – хамар битүүрч үрэвсэнэ. Хэмжээг нь тохируулахгүй бол бүр ч аюултай үр дагаварт хүргэнэ: байнгын хэрэглээний дараа хамрын хөндий хөөж хавагнана. Ийм төрлийн үр дагавраас зайлсхийхийн тулд хамар угаах арга хэмжээг авна. Манай орны цаг агаарын нөхцөл байдалд хамар угаах арга нь ханиаднаас хамгаалах шилдэг хувилбар болж өгч байгаа юм. Давстай уусмал нь хуримтлагдсан нуснаас цэвэрлэнэ, хаванг бууруулна, мөн гадагшлах шингэний хэмжээг багасгана. Хамрын хөндийг угаах ажлыг чих, хамар хоолойн эмчээр тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар угаалгаж болно. Гэхдээ гэрийн нөхцөлд угаасан ч адил үр дүнтэйг анхаарах хэрэгтэй. Хамрын ханиадыг эдгээхийн тулд өдөрт 3-4 удаа хоол идсэнээс нэг цагийн дараа угаана. Давсны тусгай уусмалыг эмийн сангаас авах эсвэл гэртээ өөрсдөө бэлдэх ч боломжтой… Хамрыг гэрийн нөхцөлд угаах Орц: 0,5 л цэвэршүүлсэн ус 1 ц.х далайн эсвэл гималайн давс Бэлдэх арга: 1. Усаа 40 хэм хүртэл бүлээсгэнэ. Хэт халуун ус хамрын хөндийг гэмтээж болзошгүйг анхаарна уу. 2. Шингэн усандаа давсаа хийж уусгана. Дараах бичлэгээс гэрийн нөхцөлд хамраа хэрхэн зөв угаах талаар үзнэ үү. Хамрын хөндийг ургамлын хандаар угаасан ч болно. Алтан товч, асад, цэгцүүхэй, эвкалит, календула болон мугваа зэргийн хандаар угаана. Дараах өвчлөлийн үед хамар угаахыг хориглох заалттайг анхаарна уу: хурц идээт гайморит, хамраас байнга цус гарах, хамрын хөндийд гадны ургац байх, уусмалаас харшлах.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!