Эм уухдаа бидний гаргадаг 5 том алдаа

Өвчний анхны шинж тэмдгийг дарах эсвэл таагүй өвчнөө анагаах гэж, бас өвчнийг хүндрэхээс сэргийлэхийн тулд эм уух арга хэмжээ авдаг. Уусан эм нь зохих эмчилгээг үзүүлэхгүй эмчилгээний хугацаа сунжрах эсвэл бүр гаж нөлөө үзүүлэх тохиолдол ч гардаг. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид тогтоохоор шийджээ. Өөрөөр хэлбэл ямар нөхцөлд эм үр дүнгээ өгч, ямарт нь гаж нөлөө үзүүлэх эсвэл зохих үр дүнгээ өгөхгүй байна вэ? Өвчтөнүүдийн эм уухдаа гаргадаг түгээмэл таван алдааг танилцуулж байна. Эмээ буруу даруулж уудаг Гарт таарсан зүйлээрээ даруулж уудаг. Эмийн үйлчилгээг сулруулдаг зарим нэг ундааг эмч нар нэрлэж байна, үүнд: Кофе (эмийг хурдан уусгадаг) Амтат хийжүүлсэн ундаа (эмийг хурдан уусгадаг) Цай (эмийн орцыг цусанд шингэх үйл ажиллагааг удаашруулдаг) Сүү, сүүн бүтээгдэхүүн (антибиотикийн үйлчилгээг сулруулна) Грейпфрутын шүүс (эмийн бодисын солилцоог алдагдуулна, өнөөдөр грейпфруттай зохицохгүй байгаа 85 нэр төрлийн эмийг олж тогтоогоод байна) Эмийг даруулж уух онцын зааварчилгаа байхгүй бол тасалгааны хэмтэй цэвэр усаар даруулж ууна.
Хоол хүнс Ихэнх эм хоол идэх цагаар уух заавартай байдаг. Энэ тохиолдолд хоолны цэсэндээ анхаарал хандуулахыг эмч нар зөвлөжээ. Жишээ нь, хоолонд агуулагдах ширхэглэг нь эмийн үйлчилгээг сулруулахад нөлөөлж болзошгүй. Эмийн эмчилгээний үеэр өвчтөн хоолны дэглэм баримтлах нь маш чухал, тиймээс эм ууж эхлэхээс өмнө эмийн заавартай нарийн танилцаж шаардлагатай бол хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулна.Эм уух хуваарь Зарим нэг эм, тэр дундаа антибиотик уух нарийн хуваарь баримтлахыг шаарддаг. Цагтаа уугаагүй эм нь биед хуримтлагдах эсвэл зохих үйлчилгээг үзүүлэхгүй байх талтай.
Мартамхай эсвэл настай хүмүүс эмээ цагтаа ууж байхын тулд эм уух тусгай органайзер ашиглахыг санал болгож байна.Эмийн коктейль Таны ууж байгаа эм өөр бусад эмтэй зохицох эсэх талаар тусгай зааварчилгаа байхгүй ч гэлээ та нэг дор олон эм ууж хэрхэвч болохгүй. Мэргэжилтнүүд эм уух хоорондын зай нь 10 минут байх ёстойг анхааруулж байна.Эмчилгээнээс татгалзах Бие дээрдэх анхны шинж тэмдгээс эхлээд л хүмүүс эмээ уухаа больдог. Энэ бол маш том алдаа бөгөөд өвчнийг архагшуулах талтай. Эмийг эмчийн бичиж өгсөн хугацаанд эсвэл зааварт дурдсан хугацааг дуустал ууна. Эм уух нь зөвхөн таагүй шинж тэмдгийг дарах бус өвчнийг бүрэн анагаах зорилготойг мартаж болохгүй.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.