Uncategorized

Маргааш гал тахих өдөр буюу билгийн тооллоор өвлийн дунд сарын 23-нд нар жаргаснаас хойш галаа тахиараа

МАРГААШ МОНГОЛ ХҮН БҮР ГАЛАА АМЖИЖ ТАХИАРАЙ Шашинг мухар сүсгээр шүтдэггүй ч эх орон гэр бүл үр хүүхэд ах дүүгийн өмнөөс зарим уламжлагдан ирсэн зан үйлийг хүндэтгэдэг гал тахих ёс болон сар шинийн мөр гаргах нь өөртөө итгэх итгэл дүүрч, тэр жилдээ сайн энерги шингээн явахын билэгдэл гэж үздэг.Сайн сайхан явах тэнгэрээс биш зөвхөн өөрт чинь гэдгийг ухаарч амьдрах хэрэгтэй. Mаргааш гал тахих өдөр буюу билгийн тооллоор өвлийн дунд сарын 23-нд нар жаргаснаас хойш галаа тахиараа ирж байгаа туулай жилдээ нийт Монголчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.ГАЛ ТАХИХ ТУХАЙ :Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай.Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа.Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.Та бүгдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!