Хүний биед уураг дутагдсаныг илтгэх шинж тэмдэг

Уураг – бидний бие махбодийн шатахуун л гэж ойлгоно, эд эсийг бий болгох үндэс. Хүний булчин, эрхтэн, эд эс бүгд уургаас бүрдэнэ. Шарх эдгэрэх, цусан дахь сахарын хэмжээг хянах, нян устгахад тусалдаг. Хөдөлгөөн их байх тусам уургийн хэрэгцээ их байна гэсэн үг. Ихэнх хүмүүс уургийн дутагдалд байгаагаа мэддэггүй. Харин уураг нь хүнд маш хэрэгтэй тул бие махбодь уургийн дутагдлаа дараах дохиогоор дамжуулан бидэнд мэдэгддэг ажээ. 1. Айдас, сэтгэл санаагаар унах Уураг нь тархины үйл ажиллагааг “хариуцдаг”. Аминохүчлийн синтез нь дофамин, серотонины ялгаруулалтанд нөлөөлдөг. Энэхүү химийн бодисууд нь эрч хүч, ой санамж, аз жаргалыг мэдрэх ажлыг хариуцдаг байна. 2. Байнга бэртэл гэмтэл авах Уураг нь кальцийг шимэгдүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Уураг дутагдахаар яс, булчин хэврэгшиж эхэлдэг. Ингээд л та өчүүхэн ч гэсэн зүйлд их бага хэмжээгээр бэртэх, тэр ч бүү хэл ясны сийрэгжилт ч болох магадлалтай. 3. Тархи толгой манарах Энэ бол ерөнхий ойлголт бөгөөд өөртөө хэд хэдэн шинж тэмдгийг агуулдаг: ядрах, ой санамж бүдгэрэх, анхаарал буурах, хараа муудаж бүрэлзэх гэх мэт. Энэ нь тархины химийн бүтцийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой.
4. Холестерины өндөр хэмжээ Уургийн дутагдал нь бие махбодийг нүүрс-ус болон өөх тосны хуримтлалд хүргэдэг. Уургийн дутагдал нь биднийг амттан руу татна. Эцсийн үр дүн нь үрэвсэл, гормоны тэнцвэрт байдал алдагдах ажээ. 5. Гэдэс, ходоодны асуудлууд Хэвийн бодисын солилцоо болон хоол болосвруулах үйл ажиллагаа нь багагүй аминохүчил шаарддаг. Аминохүчил дутагдсанаар ходоод бага фермент ялгаруулж гүрвэлзэх хөдөлгөөн эрс суларна. Энэ нь хоол муу шингэх, өтгөн гадагшлахгүй байх зэрэгт хүргэх ажээ. 6. Сарын тэмдэг тогтворгүй болох Уургийн агууламж багатай гэхдээ сахарын өндөр агууламжтай хоол хүнс нь ядаргаанд оруулах, үрэвсэлд амархан нэрвэгдэх, жин нэмэгдэх, инсулины тэнцвэрт байдлыг алдагдуулна. Энэ бүгд эмэгтэй хүний гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулж сарын тэмдгийн үзэгдэх байдал тогтворгүй болгоно.
7. Чанаргүй бэлтгэл сургуулилт Булчингийн массыг нэмэхийн тулд уураг нэн чухал. Уураг дутагдвал таны бэлтгэл сургуулилт үр дүнгүй болно. Дараах шалтгаанаар тайлбарлах боломжтой: 1. чанартай бэлтгэл үргэлжлүүлэх хийх эрч хүч дутуу, 2. уургийн дутагдлаас болж булчин нэмэгдэхгүй. 8. Нойрны асуудал Уургийн дутагдал нь нойронд муугаар нөлөөлнө. Юуны түрүүнд нүүрс-ус нь дутуу уургаа нөхнө, энэ нь инсулины хэмжээг багасгахад хүргэх ажээ. Мөн кортизолын (стрессийн гормон) хэмжээг нэмэгдүүлдэг.
Энэ бүгд сайн нойрны үндэс болж чадахгүй. 9. Жин нэмэгдэх Уургийн агууламж өндөртэй хоол хүнс (загас, өндөг) нь өөх тос ихтэй калорилог байдаг. Гэхдээ уураг нь нүүрс-ус, өөх тосноос илүүтэй өег, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг. Байнга л зогсоо зайгүй идээд байхгүй бол илүүдэл жингээс айх зүйлгүй. Уургийн эх үүсвэр Мах, өндөг, загас, сүүн бүтээгдэхүүн – өдөр тутмын уургаа авах хүнсүүд. Цагаан хоолтнуудын хувьд: бүйлсэн самар, чиа, шош, брокколи, брюссель байцаа, бөөрөнхий байцаа, мөөг, бууцай болно. Махны хувьд – үхэр, яргай загас, тахианы болон цацагт хяруулын мах.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.