Uncategorized

Усан үзэмний шүүсээр элэг, ходоод цэвэрлэх Хятад маарамбын нууц арга

Элэг нь бие махбодийн шаардлагатай дулааны 1/3-г гаргах ба бүх цусны эргэлт, өөх тосны молекул, бусад бүх солилцоог явуулна.24 цагт 2,000 л цус дамжин өнгөрнө.70 настай хүний элэг амьдралынхаа туршид дунджаар 1.5 тонн карбон гидрат боловсруулж задалдаг. Энэ нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулна гэсэн үг.Энэ үйл ажиллагаанд нойр булчирхай, бөөрний дээд булчирхай оролцож, бие дэх глюкозын хэмжээг нарийн барьж байдаг.Элэг нь цус бүлэгнүүлэх хэд хэдэн процессыг удирдаж, дархлааны хэд хэдэн чухал уургийг ялгаруулж цусанд нийлүүлдэг.Шаардлагатай төмрийг нөөцөлнө.Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг молекул болгон задалж А, D, E, K амин дэмүүдийг зохицуулж илүүг нөөцөлнө. Үзэмний шүүсээр элгээ бүрэн цэвэрлэх Хоёр хоногт та эхний үр дүнг мэдэрнэ.Гепатит А, В, С, элэгний цирроз болон та бидний хэрэглэж буй эм, тариа зэрэг нь элэгний үйл ажиллагааг доголдуулж байдаг.Хэрхэн бэлтгэх вэ?Сайн чанарын хар үзмээ саванд хийгээд, дээрээс нь ус хийнэ /1 аяга үзэм, 3 аяга ус/Үзмээ 2 минут буцалгаад, хөргөнө.Хэрхэн хэрэглэх вэ?Бэлэн болсон үзэмний шүүсийг буцалгаснаас 24 цагийн дараа хэрэглэнэ. Үзэмний шүүсээ өглөө өлгөн элгэн дээрээ нэг аягыг ууна /хүйтэн, бүлээн, халуун ямар ч байдлаар ууж болно/. Хоёр өглөө хэрэглэсний дараа та эхний үр дүнг нь мэдэрнэ. Бэлдмэлийг долоо хоног хэрэглэхийг зөвлөж байна.Үзэмний шүүсээр элгээ цэвэрлэх үед эрүүл хооллож, архи согтууруулах ундаанаас зайлсхийх нь зүйтэй. Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгvй хvнс хэрэглэхийг анддаггvй байна. Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нvд аж. Элэгний vйл ажиллагаа хэвийн бус хvний нvдэнд олон янзын зовиур илэрдэг байна.Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хvндрэх, шилэн хvзvv хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжvvд илэрдэг байна.Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хvний элэг, vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv, нойр булчирхай дэлгэрдэг байна.Энэ vед хvний биеийн хий цусны гvйдэл бадарч шар ус ба хөлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна.Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хvнсэндээ хайхрамжгvй хандсанаар дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!