Uncategorized

Уламжлалт идээ ундаа, сүү цагаан идээг хүн бүр хэрэглэж хэвшицгээе!

БИД ХАМГИЙН ТАНСАГ ИДЭЭТЭЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ…..Судлагаагаар сүүлийн 30 жилд монгол хүний цагаан идээний хэрэглээ эрс багасч, сүүтэй цайны оронд импортын ундаа болох байхуу цай, ногоон цай, кола ундаа, жүүс, кофе голлох болсон баримт байна. Үүнээс үүдсэн монгол хүний яс ,үе мөч , тулгуур эрхтний эмгэгүүд, яс сийрэгжих, яс ургалт үүсэх эмгэгүүд эрс ихсэж, үе мөч,хиймэл үе солиулах мэс ажилбарууд нэмэгдсэнийг статистик тоо харуулж байна. Уламжлалт идээ ундаа, сүү цагаан идээг хүн бүр хэрэглэж хэвшицгээе!Сүүлийн үед залуу эмч нар монголчуудын уламжлалт идээ ундаа болсон цагаан идээг өвчтнүүдэд хориглох хандлага ажиглагдаж байгаа нь тэдний мэдлэг хомс, хүний биеийн бүтэц, эрүүл хоол хүнсний мэдлэг дутууг илтгэж байна!5 хошуу малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн нь найрлагадаа олон төрлийн уураг, амин хүчлүүд, витамин С,В, Е,А, түүнээс гадна таны яс , арьс, шүд, хумс, үсийг төлжүүлэх , гоо сайхан өнгө үзэмжийг нэмэх эрдсүүд К,Са,Р,Mg,Zh ийг агуулдаг. Бие организмийн хордлого тайлах, уураг нөхөх, булчингийн үйл ажиллагаанд оролцох, мэдрэлийн эсийг төлжүүлэх, ой ухааныг сайжруулж сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг нэмж, цусыг шингэлэн, дотор халууныг бууруулах, мах өөхний илүүдэл хорыг тайлдаг ид шидтэй хүнс юм.Та өдөр бүр хүүхэддээ 100 мл сүү эс бол тараг уулгаж, өөрөө ааруул, өрөм тогтмол хэрэглэж, даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй, илүүдэл жинтэй бол эмчийн хяналттайгаар зуны улиралд шар сүү эс бол саам ууж хэвшээрэй. Уушигны сүрьеэ, хатгалгаа, бронхит зэрэг амьсгалын эрхтнүүд өвддөг, ковид, томуугаар өвдөж байсан бол улаан үнээний сүү, цагаан гүүний сүү, айраг тогтмол ууж, цээжний гаднаас шавшиж,наранд шаран уушигаа төлжүүлээрэй.Элэгний архаг өвчтэй, вирусын халдварын хөнгөн үед уламжлалтын нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд судас, шээсээ шинжүүлэн, цагаан гүүний саам, цагаан ямааны сүүг эмчилгээний схемээр ууж,уургаа нөхөж,хороо тайлаарай.Монгол хүн бүр үндэстний стратегийн хүнс болох цагаан идээгээ тогтмол хэрэглэж, үр хүүхдүүддээ дадуулан уламжлуулах нь хүн бүрийн үүрэг юм.Хичээгтүн.др Ма.Эх сурвалж: Ачуут гол уламжлалт эмнэлэг.  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!