Uncategorized

Даралт ихэсгэдэг итгэмээргүй 5 шалтгаан

Даралт ихтэй хүнд артерийн даралт ихсэхээс өөр онцын шинж тэмдэг илэрдэггүй. Толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд өөр өвчний үед ч үүсэж болдог. Артерийн даралт ихсэх нь амин чухал эрхтнүүдийг гэмтээдэг: тархи, зүрх, судас, нүдний торлог, бөөр. Артерийн даралт ихсэх өвчин нь зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн саатал зэрэг судасны өвчин үүсэж хүндрэхэд хүргэдэг хамгийн түгээмэл эрсдэлт зүйл юм. Өндөр даралттай хүмүүс эмнэлэгт хэвтэх нь ховор: зүрхний шигдээс, цус харвалт, уушгины хаван, энцефалопати, таталт болж хүндэрсэн тохиолдолд л хэвтдэг. Дэлхийд 60-аас дээш насны хүмүүсийн 50 орчим хувь нь даралт ихсэх өвчтэй байна. Тэдгээрийн 1/3 нь л эмчид хандаж эмчилгээ хийлгэдэг аж. Зөвхөн 12% нь эмчийн хяналтанд байдаг бол 45% нь өвчтэй гэдгээ мэдэлгүй явж байгаа аж. Ямар даралтыг хэвийн гэж үзэх вэ? ДЭМБ-аас даралт 120/80 мм м.у.б байхыг хэвийн гэж тооцдог. 140/90 мм м.у.б болон түүнээс дээш бол даралт ихсэх өвчин гэж үзнэ. Артерийн даралт 150 мм м.у.б-аас дээш бол тухайн хүнд зүрхний шигдээс болох магадлал энгийн даралтыг бодвол 3 дахин, харин цус харвалт нь 2,5 дахин их тохиолддог гэнэ. Даралт ихэсгэдэг 5 шалтгаан Хүнс Давс, кофе, бэхжүүлсэн ви но, шар ай раг нь даралт ихэсгэнэ. Шарталт Со гтууруулах ундааны задрал нь тархины судсыг агшаадаг. Нуруутай холбоотой асуудлууд Яс мөгөөрсжил нь залуу хүмүүсийн даралт ихсэх асуудлын шалтгаан болох нь элбэг. Өвчтэй бөөр Пиелонефрит болон шээсний чулуу өвчин нь даралт ихэсдэг гэдгийг илтгэдэг аж. Эм Дархлаа дэмжих, дааврын эм, тэр ч бүү хэл ханиадны дусаалгыг удаан хугацаанд хэрэглэхэд даралт ихэсдэг. Хэрэв таны даралт ихэсдэг бол юу хийх хэрэгтэй вэ? Юуны өмнө жингээ барих хэрэгтэй. Биеийн жингийн индекс <25 кг/м2 байдаг. Идэж буй хоолныхоо илчлэг, хэмжээг багасгавал жингээ барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн тусална. Өдөр бүр 30-60 минут биедээ ачаалал өг (жишээ нь, хурдан алхах, дугуй унах, усанд сэлэх). Хоолондоо их хэмжээний давс хэрэглэхээ боль. Давсны хэрэглээг өдөрт 5 гр хүртэл бууруулахад маш хурдан үр дүн өгч бие тань дээрдэнэ. Давс бүх зүйлд байгаа гэдгийг санаарай, амтат жигнэмэгт ч гэсэн! Кальциар баялаг хүнс хэрэглэ! Үүнд тослог багатай сүү, чангаанз, лууван, тоор, хар чавга орно. Мөн самар, ногоон ногоо (энэ нь кали, магнигаар баялаг), хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн (бичил элемент, амин дэм, эслэгээр баялаг) хэрэглээрэй. Амьтны гаралтай өөх тос, транс тос (үйлдвэрийн чихэр, маргарин, майонез, түргэн хоол), мөн чихэрлэг хийжүүлсэн ундаанаас татгалз. А рхи бага уу! А рхины хэрэглээг эрэгтэй – өдөрт 30 гр хүртэл, эмэгтэй – 20 гр хүртэл хязгаарлах. Эцсийн эцэст та мхи татахаа зогсоо. Энэ бол зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!