Uncategorized

Цахим Эмч: “Өдөр бүр 5гр Талын Монголын давс хэрэглээрэй” гэж байх юм.Ингэж болохгүй ээ нөхдүүдээ!

НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ!Сүүлийн үед “Талын Монгол” жамц давсны реклам идэвхжүүлэлт нэлээд явж байх шиг байна. Рекламууд дээр нь урлаг соёлын олны танил эрхмүүд “өдөр бүр 5гр Талын Монголын давс хэрэглээрэй” гэсэн мэдээллийг бүгд хэлж байх юм. Ингэж болохгүй ээ нөхдүүдээ!Өнгөрсөн намар Талын Монголын жамц давсны талаарх зөвлөгөө мэдээлэл видеонд намайг зөвлөмж хэлээд өгөөч гэсэн санал тавихад нь би зөвшөөрсөн юм. Учир нь Хятадын химийн үйлдэрт гаргасан давсны оронд Монгол орныхоо жамц давс хэрэглэх нь зүйтэй гэж үзэж жамц давсны бүтэц найрлага, ач холбогдлын талаар видео зөвлөмж өгөв. Видео бичлэг хийх үед тус брэндийн менежер эмэгтэй та төгсгөлд нь “өдөр бүр 5гр давс” хэрэглэж байгаарай гэсэн үг хэлүүлэхийг хүсэв. Би ингэж хэлж болохгүй гэдгийн учрыг нь тайлбарлаж өгөв.Монголд хийсэн судалгаагаар бид хоногт дунджаар 11.1гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ийн зөвлөмжөөс даруй 2.2 дахин их хэмжээтэй байгаа юм. ДЭМБ хоногт 5 гр хүртэл давс хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг. Гэхдээ энэ “5гр” гэдэг нь учиртай. Энэ 5 гр-д ил, далд давсны хэрэглээг аль алийг нь тооцох хэрэгтэй. Ил гэдэг нь бид өөрсдөө цай хоолондоо халбагадаж хийж буй хэрэглээ, далд гэдэг нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэнд агуулагдаж буй давсны хэрэглээ. Талхнаас бид далд давс авна, даршилсан хүнснээс далд давс авна, хоол амтлагчаас далд давс авна, савласан амттанаас хүртэл хүртэл далд давс авна, далд давс агуулаагүй боловсруулсан хүнс гэж бараг үгүй. Ийм учир шууд өдөр бүр 5гр Талын Монголын жамц давс хэрэглэ гэж хэлж болохгүй гэдгийг нь тайлбарлаж өгөөд би ийм агуулгатай зүйл хэлэхгүй, та нар ч гэсэн цаашид энэ алдаагаа засахыг нь сануулж байсан юм. Гэтэл залруулж хэлж өгөөд байхад үг авахгүй олон нийтэд өдөр бүр 5гр Талын Монголын жамц давс хэрэглэ гэж олонд танигдсан хүмүүсээр буруу тийш нь чиглүүлж болохгүй ээ. Монголд давсны хэрэглээ их байгаа болохоор зүрх судасны эрсдэл их байна, давсны хэрэглээ их байгаа болохоор ходоодны шарх, ходоодны хавдрын тохиолдол их байхад ийм болчимгүй байж болохгүй. Монгол улс 2025 он хүртэл давсны хэрэглээгээ бууруулах гэж хичээж байхад ингэж хорлож болохгүй.Буруу зүйлээ залруулахыг дахин хүсье!Хүндэтгэсэн,Цахим ЭмчЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!