Uncategorized

Н.Баярмаа: Цээж хорсохыг тоохгүй удаан явбал улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэлтэй

ШУҮИС-ийн багш, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, Анагаах ухааны доктор, Дэд профессор, Зөвлөх зэргийн эмч Н.Баярмаа.-Эрэгтэйчүүдийн хувьд хоол боловсруулах эрхтэн судлалын талаас анхаарах гол зүйл юу байдаг вэ?-Эрэгтэй, эмэгтэй хүйсийг тодруулдаг гол зүйл нь гормон. Эрэгтэйчүүдэд тестостерон, эмэгтэйчүүдэд эстроген даавар ялгардаг. Эрэгтэйчүүдийн цусанд тестостерон даавар өндөр байдаг гэсэн үг. Тестостерон нь дархлааны эсүүдийг дарангуйлдаг учир эрчүүд амархан халдвар авдаг, халдвартай тэмцэх, өвчин хүрлээ гэхэд эсэргүүцэх чадвар нь сул. Ковидын халдварыг эрэгтэй, эмэгтэйчүүд ижилхэн авсан. Гэхдээ дэлхийн хэмжээнд ковидын хүндрэлээр нас барсан хүмүүсийн 70 хувь нь эрчүүд байсан.Хоол боловсруулах эрхтэний талаас авч үзвэл эрчүүд хоолны хордлогоор өвчлөх нь илүү их. Эрчүүд хээгүй, яараад эсвэл залхуураад хоолоо халаахгүй хүйтнээр идэх, түргэн хоол болон юу таарснаа идэх зэрэг байдлаас шалтгаалан хоол боловсруулах эрхтэний замын өвчлөл эрчүүдэд илүү их тохиолддог онцлогтой. Мөн ходоодны хеликобактерийн халдвар авах магадлал эрчүүдэд илүү өндөр. Өвчилсөн хойноо халдвартай тэмцэх чадвар нь сул.-Хоол боловсруулах замын эрхтэнд ямар эрхтэнүүд орох вэ?-Ходоод, улаан хоолой, нарийн бүдүүн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай гэсэн долоон эрхтэнийг хоол боловсруулах эрхтэн гэж хэлнэ. Эрхтэн тус бүр өөр өөрийн үүрэгтэй. Дээрээс нь эхлэн яривал улаан хоолойн өвчлөл, түүн дотор үрэвсэлт өвчин, сөөргөө эрэгтэйчүүдэд элбэг. Эрчүүд тамхи, архины хэрэглээ зэрэг хорт зуршилтай, хоолны дэглэм барихдаа муу, ажил амралтаа зохицуулахгүй байгаагаас стресс, ядаргаа ихтэй зэрэг нь өвчлөхөд нөлөөлдөг.Цээж хорсож, ходоод халуу оргих мэдрэмж төрж байвал хоол боловсруулах эмчид үзүүлээд, нас харгалзахгүй ходоодоо дурандуулах шаардлагатай.Залуу насандаа таргалалт эрчүүдэд илүү, нас 50 гараад ирэхэд цэвэршилттэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн таргалалт ихэсдэг. Таргалалттай холбоотойгоор эрчүүд цээж хорсох шинжээр илэрдэг сөөргөөгөөр өвчлөх нь ихэсдэг. Ходоодны агууламж нь хүчиллэг, хүчил нь буцаж улаан хоолой руу орж, улаан хоолойг цочроосноор ходоод, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл үүсдэг. Сөөргөө гэдэг нь сөрж байгаа хөдөлгөөн гэсэн үг. Цээж хорсоод удаан явбал улаан хоолойн хавдар үүсэх аюултай. Эрт буюу цээж хорсох үед нь эмчлүүлэх бүрэн боломжтой.Хоол боловсруулах эрхтэн бол байнгын хөдөлгөөнтэй булчинлаг эрхтэн. Бидний идсэн хоол дээрээсээ доошоо чиглэсэн хөдөлгөөнөөр явах ёстой атал сөөргөөт өвчний үед эсрэгээрээ доороосоо дээшээ сөрж байдаг учир сөөргөөт өвчин гэдэг. Энэ өвчин монголчуудад илүү түгээмэл байдаг.-Сөөргөөт өвчин үүсэх шалтгаан нь юу вэ. Аль насныхан илүү өртөмтгий бол?-Насны нөлөө бага. Гол нь амьдралын хэв маяг, архи тамхины хэрэглээ зэрэг хорт зуршлууд, амралтгүй, стресс ядаргаа ихтэй байх, хоолны дэглэм буруу байгаагаас илүүдэл жин, таргалалттай холбоотойгоор үүснэ. Та мхи татахад улаан хоолойн доод хэсгийн булчин сулардаг, булчин суларснаас ходоод агшихад агууламж нь дээшээ улаан хоолой руу орох нөхцөл бүрдэнэ. Энэ өвчинд өртөх эрсдэлт зүйлүүд нь эрчүүдэд илүү байдаг тул анхааруулж буй юм.-Улаан хоолойн хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ?-Монголд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байна. Хавдрын өвчлөлийг харахад нэгдүгээрт, элэгний хавдар, хоёрдугаарт ходоодны хавдар, гуравдугаарт, бүдүүн гэдэсний хавдар, дөрөвдүгээрт улаан хоолойн хавдар ордог. Улаан хоолойн хавдрын өвчлөл ийм өндөр байгаагийн шалтгаан нь монголчуудад сөөргөө өвчин их байгаатай холбоотой. Цээж нь хорсоод байхад тоохгүй явсаар улаан хоолойн хавдраар өвчилдөг.-Цээж хорсдог хүмүүс эм уугаад шинж тэмдгийг нь дараад явдаг нь буруу байх нь ээ. Ийм үед ямар арга хэмжээ авах нь вэ?-Цээж хорсож, ходоод халуу оргих мэдрэмж төрж байгаа бол хоол боловсруулах эмчид үзүүлээд, нас харгалзахгүй ходоодоо дурандуулах шаардлагатай. Ходоод дурандахад улаан хоолой, ходоодыг зэрэг хардаг. Эрүүл хооллолттой, жингийн илүүдэлгүй, эрүүл амьдралын хэв маягтай хүн бол 40 наснаас эхлэн жилд нэг удаа ходоод дурандуулахыг зөвлөдөг. Дөчин нас нь эрчүүдийн бие махбодь, сэтгэл зүйн хувьд нэлээд эрсдэлтэй үе гэж үздэг. Тиймээс энэ үедээ ходоодоо дурандуулж, өөрчлөлттэй байвал хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх хэрэгтэй.МОНГОЛЧУУДЫН 80-ААД ХУВЬ НЬ ХЕЛИКОБАКТЕРИЙН ХАЛДВАРТАЙ ГЭСЭН ТООЦООЛОЛ БИЙ. Улаан хоолойн өвчнөөс гадна ходоодны шархлаа өвчин эрчүүдэд түгээмэл тохиолддог. Хориод жилийн өмнө ходоодны шархлаа нь нас баралтад хүргэдэг хүнд өвчин байв. Үндсэн эмчилгээ нь мэс засал. Шинжлэх ухааны хөгжлийн ачаар одоо зөвхөн мэс заслаар биш эмийн эмчилгээ хийж байна. Гэхдээ л аюултай өвчнүүдийн нэг. Шархлаа үүсвэл ходоод цоорох, цус алдах зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд гардаг. Ходоодны шархлаа өвчин мөн л эрэгтэйчүүдэд илүү их тохиолддог. Энэ бас л даавартай холбоотой. Эстроген даавар дархлааг дэмжиж, ходоодны салстыг ч хамгаалах чадвар нь өндөр. Эрэгтэй эмэгтэй хүн адилхан эрсдэлтэй байхад эрэгтэйчүүд нь түрүүлж өвддөг өвчин.Ходоодны шархлаа нь олон шалтгаантай. Тухайлбал, хеликобактерийн халдвар. Монгол Улс хеликобактерийн халдвар өндөртэй орнуудад нэг. Африкийн орнууд зэрэг эдийн засгийн хөгжил сул, буурай хөгжилтэй орнуудад хеликобактерийн халдвар өндөр байдаг. Энэ талаар Монголд үндэсний хэмжээний судалгаа хийгээгүй ч бага хүрээнд хийсэн судалгаагаар хеликобактерийн халдвар нэлээд өндөр гардаг. Монголчуудын 80-аад хувь нь хеликобактерийн халдвартай гэсэн тооцоолол бий.-Тэгэхээр ходоодны хеликобактерийн халдвартай эсэхээ мэдэх хэрэгтэй байх нь ээ?-Халдвар авсан байх магадлал өндөр учир шинжилгээ хийлгэж, халдвартай эсэхээ мэдэх зайлшгүй шаардлага бий. Хеликобактер ходоодыг гэмтээж, шархлаа үүсгэдэг бөгөөд ходоодны ходоодны хавдар үүсгэх шууд шалтгаан болох нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар батлагдсан. Манай улсад элэгний хавдрын дараа өвчлөлөөрөө хоёрдугаарт ордог хавдар бол ходоодны хорт хавдар. Монгол эрчүүд хоолны дэглэм барьдаггүй, хаа явсан газраа юу таарснаа идчихдэг гэмтэй тул хеликобактерийн халдварт өртөх эрсдэл нь өндөр.Халдварыг эрт оношилж, үрэвсэл байх үед нь эмчлэх бүрэн боломжтой. Ходоод нь өвдөөд байхад үзүүлэхгүй, шинжилгээ хийлгэхгүй ажил ажил гэж явсаар байдаг. Гэтэл нэг өдөр ходоод нь маш хүчтэй өвддөг, үзүүлэхэд хэдийнэ хавдар болон хүндэрсэн байх нь бий. 20 настай залуу ходоод өвдлөө гээд дурандуулахад ходоодны хавдрын IV үе шат буюу хүнд үедээ орсон байсан. Бараг хүүхдээрээ гэсэн үг шүү дээ, гэвч эмнэлэгт хандахгүй өвдөж явсаар хүндрүүлсэн байдаг тул анхаарах шаардлагатай.-Ходоод дурандуулахад зовуурь ихтэй учир тэр дундаа эрчүүд энэ шинжилгээнээс зугтах гээд байдаг болов уу?-Дурандуулахаас айж байгаа бол үлээдэг амьсгалын тест бий. Эсвэл өтгөний шинжилгээ өгч болно. Энэ хоёр шинжилгээг хийлгэхэд хеликобактеритай эсэхийг 100 хувь оношилно. Өрхийн эмнэлгүүд цуснаас авдаг нэг шинжилгээ хийдэг ч тэр нь баталгаатай хариу гаргахгүй. Хеликобактеритай байх магадлалтай эсэхийг тодорхойлно. Хэрэв эрсдэлтэй гэсэн хариу гарвал дээрх хоёр шинжилгээний аль нэгийг өгнө. Ходоод талаас зовуурьтай байвал дурандуулах нь чухал. Гэр бүлийн гишүүдийн нэг нь хеликобактерийн халдвартай бол бусад нь халдварласан байх магадлалтай.Энэ халдвар нь хоол хүнс, хоолны сав суулга, аяга таваг, халбага сэрээ болон гар нүүрийн алчуур зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээр дамжин халдварлана. Мөн шууд контакт буюу үнсэлцэх, хүүхдийг үнсэх, хүүхдийг хоолыг амандаа хийгээд өгөх зэргээр халдвар дамжина. Тиймээс нэг нь халдвартай бол гэр бүлээрээ шинжилгээ өгч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Нийтийн хоолны газрууд сав суулга, аяга, халбага зэргээ ариутгадаггүй бол эрсдэлтэй. Нэг ажилтан нь халдвартай, хоолоо халбагаараа амсаад байвал хоол унд, аяга, халбагаар дамжин нийтээрээ халдварлана. Гэр хороололд усны сав нь бохир, усаа буцалгахгүй, дутуу буцалгаж уух зэргээс шалтгаалан ундны усаар халдвар дамжих эрсдэл бий.Бүдүүн гэдсэнд маш олон нян вирус, бичил биетүүд байдаг. Эдгээр нь хоол хүнсээр орж ирсэн нян бактеруудыг устгадаг. Гэдэс эрүүл бол дархлаа сайн байна гэсэн үг. Өтгөн хатдаг, гүйлгэж суулгадаг зовуурьтай бол дархлаа сайн байхгүй.-Ямар эмчилгээ хийдэг вэ?-Хеликобактерийг устгадаг эм бий. Эрт үедээ эмийн эмчилгээгээр бүрэн эдгэрнэ.-Хоол боловсруулах замын долоон эрхтэнээс анхаарах гурав дахь эрхтэн, өвчлөл юу вэ?-Нойр булчирхай бол хүний биед байдаг том булчирхайнуудын нэг. Бидний идэж уусан хүнсний бүтээгдэхүүнээс ялгарсан эрдэс бодисууд эд эсэд шингэдэг. Том молекулуудыг задлах үүрэг бүхий ферментүүд буюу эсэгүүдийг нойр булчирхай үйлдвэрлэдэг. Мах идсэн бол махыг задалж, уургуудыг нь амин хүчлүүд болгон тэр амин хүчлүүд нь судасны ханаар шимэгдэн задарч, тархинаас эхлээд хөлийн үзүүр хүртэл бүх эрхтэн системд тэжээлийг хүргэх үүрэгтэй. Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцохоос гадна дотоод шүүрлийн үүрэгтэй.Чихрийн шижин үүсдэг гол зүйл нь нойр булчирхайнаас ялгардаг даавар буюу инсулин. Хоол идэхэд нүүрс ус задарч, глюкоз болно. Глюкоз бол энергийн эх үүсвэр. Бие организм ажиллаж амьсгалахад энерги хэрэгтэй. Энэ энергийг гаргах түлш нь глюкоз. Тиймээс глюкозыг заавал авч байх ёстой. Цусан дахь глюкозыг инсулин чиглүүлснээр эсэд ордог. Инсулин байхгүй бол глюкоз эс рүү орж чадахгүй, цусан дахь глюкозын агууламж өндөр болж сахарын хэмжээ ихэснэ. Нойр булчирхайгаас ганцхан инсулин биш олон тусгай үүрэгтэй даавар ялгаруулдаг. Нэг талаас хоол боловсруулалт явуулна. Нойр булчирхай гэмтэж өвчилбөл нэг талаас хоол боловсруулалт алдагдана. Нөгөө талаас инсулин ялгарахгүй болж, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй.-Монголд насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Өвчлөл ихэссээр байгаагийн шалтгаан нь юу бол?-Би 1980-аад онд оюутан байхад чихрийн шижинтэй өвчтөн олддоггүй, өвчлөл маш ховор байв. Тэр үед тарган хүн гэж байсангүй. Одоо хүүхдүүдээсээ эхлээд таргалалттай боллоо. Таргална гэдэг их идэж байгаагийн шинж. Чихэрлэг хүнс их идэхэд инсулин ялгарах тогтолцоо нь алдагдаж, биен дэх сахарын хэмжээ ихэсдэг. Сахарын хэмжээ үргэлж их байвал нойр булчирхайн ачаалал ихсэж, инсулин ялгаруулах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч дөжирсөн байдаг.Чихрийн шижин бол хоол унд, амьдралын хэв маягтай холбоотой өвчин. Эрэгтэй хүмүүсийн дунд өвчлөл илүү өндөр байдаг нь мөн л хооллолт буруу, архины замбараагүй хэрэглээтэй холбоотой. Элэг, нойр булчирхайг хамгийн их гэмтээдэг зүйл нь архи. Архитай холбоотой өвчлөл Монголд хамгийн түгээмэл байна.-А рхитай холбоотой маш олон төрлийн өвчин үүсэж байгааг эрэгтэйчүүд ойлгох хэрэгтэй болжээ?-А рхи байнга уувал тархи нь агшин жижгэрч, сэтгэцэд нөлөөлөх, а рхины шалтгаант тэнэгрэл болдог. Тархинаас гадна бүх дотор эрхтэнийг гэмтээнэ. А рхи уудаг бол ам, хамрын хөндийн өвчлөл, улаан хоолой, ходоодыг гэмтээнэ. А рхи ходоод руу орвол ходоод нарийн гэдэсний ханаар шимэгдэн цусны урсгалаар дамжин өвчин үүсгэнэ. Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж айхтар өвчин бий. А рхины улмаас нойр булчирхайнаас ялгардаг ферментүүд идэвхжиж нойр булчирхайг хайлуулж эхэлдэг аюултай. Ийм үед маш хүчтэй өвддөг, нойр булчирхайн хүндрэлүүдээс болж нас барах эрсдэл өндөртэй. Сүүлийн статистикаар нойр булчирхайн өвчлөл өндөр байгаа нь хүн амын дунд а рхины хэрэглээ өндөр байна гэсэн үг.Бид хяналтаас гарсан а рхичин хүмүүсийн талаар яриагүй. Хэвийн амьдралтай, ажилтай, гэр бүлтэй хүмүүст тохиолдож байна. Эрэгтэйчүүдэд анхаарах архины хэрэглээтэй холбоотой түгээмэл тохиолддог гол өвчин бол элэгний хатуурал. Элэгний В, С вирусийн халдваргүй байсан ч элэгний хатуурал буюу цирроз өвчин тусна. Цирроз бол элэгний хавдрын урьтал өвчин бөгөөд хүндэрвэл элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр сонголтгүй болно. Амьдралын буруу хэвшил, хорт зуршлуудаа орхивол эрүүл хүн шиг амьдрах боломжтой. Эрүүл амьдралын суурь нь эрүүл хооллолт. Монголчууд, тэр дундаа эрчүүд нь мах их иддэг. Эмч хүний хувьд өвчтөндөө та махаа багасгах хэрэгтэй гэх зөвлөхөд “Ёстой үгүй шүү, махаа идсээр байгаад үхнэ” гэж хэлдэг хүн ч таарч байлаа.-Зохистой хэмжээ нь юу вэ?-Монголчууд бидний хувьд мах бол хүнсний чухал бүтээгдэхүүний нэг. Махнаас бид уургийн хэрэгцээгээ хангадаг. Эрс тэс уур амьсгалтай учир мах идэх ёстой. Гэхдээ тохируулан хэрэглэх зохистой хэмжээ гэж бий. Хүнд ажил хийдэг эсвэл оффист суудаг ажилтай хүний махны хэрэглээ ялгаатай байх ёстой. Оффист суудаг ажилтай хүн уургаар баялаг, өөх тос ихтэй тарган мах идээд байвал эрүүл явах боломжгүй. Амьтны гаралтай өөх тос нь холестрины агууламж өндөртэй. Таргалах, судсанд тос их хэмжээгээр хуримтлагдсанаас зүрх, судасны өвчний үндсэн шалтгаан болно.Хүн махыг дангаар нь ихээр идэж чаддаггүй. Монголчууд махыг гурил, цагаан будаа, төмстэй түлхүү хэрэглэдэг. Гурил бол нүүрс ус, крахмал, төмс, цагаан будаа мөн тэр чигтээ крахмал. Давхар гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг хүнс их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд эдгээр хүнс нь нүүрс усаар баялаг тул хамгийн их таргалуулдаг.-Эрчүүдэд түгээмэл тохиолддог хоол боловсруулах замын өөр ямар эмгэг байдаг вэ?-Бүдүүн гэдэс. Бидний идсэн хоол хүнс амны хөндийд зажлагдан жижиглэгдээд улаан хоолой, ам залгиураас ходоод хүртэл дамжина. Ходоодонд хоол боловсруулалт хийгдэж, хагас боловсорсон зүйл нь нарийн гэдэс рүү орж, нарийн гэдэс эцсийн боловсруулалт хийж, шимээд шимсэн эрдэс бодисууд цусаар дамжин судас руу орно. Үүнээс боловсроогүй хэрэггүй зүйлсийг гадагшлуулах ба тэр нь бүдүүн гэдэс рүү орж, өтгөнөөр дамжин гадагшлах зохицуулалттай. Бүдүүн гэдэс бол хоол боловсруулахаас гадна дархлааны том үүрэгтэй. Бүдүүн гэдсэнд маш олон нян вирус, бичил биетүүд байдаг. Эдгээр нь хоол хүнсээр орж ирсэн нян бактеруудыг устгадаг. Гэдэс эрүүл бол дархлаа сайн байна гэсэн үг. Өтгөн хатдаг, гүйлгэж суулгадаг зовуурьтай бол дархлаа сайн байхгүй. Бүдүүн гэдэсний талаас эрчүүдэд тохиолддог зовуурь бол суугаа ажилтай хүмүүст шамбарам их байдаг. Жин ихтэй болоход бүдүүн гэдэсний судсууд бүдүүрч, тэндээсээ цус алддаг.-Яаж сэргийлэх вэ?-Жингээ барих, эрүүл амьдралын нэг гол хэсэг нь эрүүл хооллолт. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. ДЭМБ-аас өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Хүн бүр өөр өөр сонирхолтой. Заавал мэргэжлийн тамирчин шиг спортоор хичээллэх шаардлагагүй. Эрүүл хоол гэдэгт нэгдүгээрт, идэж байгаа хоол таны зарцуулж байгаа энергитэй дүйцэх ёстой. Хөдөлгөөн багатай хэр нь илүү их илчлэг хоол иддэг учир таргалж байна. Бид өдөр тутам уураг, нүүрс ус, өөх тос авах ёстой. Дээр нь амин дэм, эрдэс бодис, биологийн идэвхтэй бодис гэх мэт микро элементийг хоол болгоноос авах хэрэгтэй.-Идэвхтэй хөдөлгөөн гэж юуг хэлэх вэ?-Явган алхаж болно. Гэхдээ биедээ ачаалал өгч, хөлөрч амьсгаадах хэмжээнд алхахыг идэвхтэй хөдөлгөөн гэж хэлнэ. Тааваараа алхах нь идэвхтэй хөдөлгөөн биш. Зүрхний цохилт ихсэж, амьсгал түргэсэж, хөлрөөд ирвэл ачаалал өгч байна гэсэн үг. Уг нь хэрэгжүүлэхэд энгийн л дээ. Жишээ нь, тавдугаар давхарт амьдардаг бол өдөр бүр шатаар явж болно. Эхлээд дунд нь амраад гардаг байсан бол дараа нь амрахгүй гардаг, сүүлдээ дасаж амьсгаадахгүй гардаг болно. Таван давхар руу асуудалгүй гардаг болбол дээшээ есөн давхар руу гарчихаад буух жишээтэй. Ямар нэг дасгал хөдөлгөөн хийхэд аз жаргалын даавар ялгардаг. Байгальд алхах нь мөн аз жаргал өгдөг. Нийслэлчүүд бол ууланд алхахад маш тохиромжтой.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!