Агаарын бохирдлын үед өдөр тутамдаа ямар хүнс хэрэглэх вэ?

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд, 4 уулын хотгорт, ДЭМБ-ын стандартаас олон дахин их агаарын бохирдолтой хотод иргэд хооллолтондоо анхаарах нь маш чухалАгаарт агуулагдах SO2, NO2, PM10, болон PM2.5-ын хэмжээ байнга өндөр байх нь нярай, 5 хүртэлх насны хүүхдийн уушгины өвчлөл (хатгаа, астма, бронхит) ихэсч, цаашлаад зүрх судасны эмгэг, тархи мэдрэлд сөргөөр нөлөөлдөг байна.Иймд дараах аминдэмтэй хоол хүнс, бэлдмэлийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.
АНТИОКСИДАНТ АГУУЛСАН ХҮНС:Чинжүүн дэх С витамины агууламж нимбэг болон жүржнээс их байдаг. Нэг бүтэн амтат чинжүү нь ховор витамин болох Р-ийн өдрийн хэрэгцээг хангадаг.Самар нь антиоксидант, уураг болон олон төрлийн витамины эх үүсвэр. Ихэнх самар нь ой санамж сайжруулах, муу холестриний хэмжээг багасгах, тархины хөгшрөлтийг удаашруулах зэрэг ашиг тустай.Цэцэгт байцаа нь хүчтэй антиоксидант болох бета-керотин ба аскорбины хүчил, ясанд эерэг нөлөө үзүүлдэг К витамин, кальци, төмөр, кали, фосфорын маш өндөр агууламжтай.
Чацаргана, аньс, нэрс нь калори багатай мөртөө антиоксидантаар хамгийн баялаг зэрлэг жимс бөгөөд өдөр тутам нухаш, цэвэр жүүсийг (сахарын агууламж багатай) ууж хэвшээрэй.АМИН ДЭМҮҮД Д амин дэмийн хүний бие махбодид үзүүлэх хамгийн чухал нөлөөлөл бол ясанд кальцийг хуримтлуулж, кальци, магни, фосфорын шимэгдэлтийг зохицуулж өгөхөд оршино. Мөндархлааны системд нол үүрэгтэй.
Д аминдэм дутагдсанаар яс сийрэгжих, яс зөөлрөх өвчин, халдварын эсрэг дархлаа сулрах, хөх, өндгөвч, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг.Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 1000 ОУН (олон улсын нэгж) хэрэглэх шаардлагатай.С амин дэм нь маш хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг тул чөлөөт радикалуудыг саармагжуулж, үрэвслийг бууруулж, дархлаа тогтолцоог дэмждэг. Мөн зүрх судасны эмгэгийн эрсдэл болон хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг байна.Иймд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 75-100мг витамин С хэрэглэх нь зүйтэй.Эх сурвaлж Алтан эмч