Uncategorized

Мэдлэггүй, мэдрэмжгүй байж болноо хүүхэд, ээж хоёроос тэтгэмж хасах шиг шившиг байхгүй шүү…

Энийг ярихаас өөр арга алга! Эрүүл мэнд талаас нь ойлгуулах гээд үзье…Энэ бол эрүүл амьдрах эрүүл хүнсээ авахтай холбоотой асуудал. Хүүхдийн 100к өгдөг байж 1сая төг өгдөг байсан юм шиг л сүржин ярих юм. 100к та сардаа хүүхдийн чанартай сүү, памперс авч хүрдэг үү бодоод үзээрэй 1 дэлгүүр гараад тор ч дүүргэж чадахгүй хүнс авна. Энд эрүүл хүнсний тухай яриад ч нэмэргүй байх хэдхэн хужаа ногоо аваад л дуусна. Бусад орны жишиг судлаач ээ хүүхдийн тэтгэмж хүүхдэд хүрэхүйц боломжийн байдаг. Тийм байхад өгнө өгөхгүй гээд тохуурхаад байхад гайхаж байна.Бас цалинтай ээжийн тухайд 50к юу авах вэ яриад ч хэрэггүй байх. Хүүхэд төрүүлээд хүүхдээ 2 нас хүртэл харах хөхөөр хооллох өөрийн алдсан шим тэжээл эрдэс витаминаар баялаг хүнсээ авч хүрэх шаардлагатай мөнгийг тэтгэмж гэх байх. Зарим хүмүүс үүнийг халамж хавтгайрлаа гээд андуураад байна лээ энэ тэтгэмж шүү заавал байх ёстой зүйл. Хүн амын бодлого өсгөх тал дээр ч маш их нөлөөтэй. Хүүхдээ 2 нас хүртэл цалинтай дүйцэхүйц тэтгэмж авдаг бол хүүхдийн эрүүл мэндэд маш эерэг нөлөөтэй ингэж олон хүүхэд өвдөхгүй дархлаа сайн байх байлаа. Мэдлэггүй, мэдрэмжгүй байж болноо хүүхэд, ээж хоёроос тэтгэмж хасах шиг шившиг байхгүй шүү…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!