Uncategorized

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД өгөх хамгийн САЙН ЗӨВЛӨГӨӨ: ХОТООС ГАР!!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа манай гарагийн хүмүүс, ялангуяа хүүхдүүдэд аюулын харанга дэлдэж буйг анхаарууллаа. Агаарын бохирдол дэлхий нийтийн нэн тулгамдсан асуудал болсныг уг судалгаа харуулж байна.Учир нь манай дэлхийн 15 хүртэлх насны нийт хүүхдийн 93 хувь буюу 1,8 тэрбум хүүхэд өдөр бүр их, бага хэмжээний хортой агаараар амьсгалж байгаа явдал. Зөвхөн 2016 онд дэлхий даяар 600 мянган хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон уушгины өвчнөөр нас баржээ. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн онцгойлон анхааруулж байгаа зүйл бол жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд хамгийн түрүүнд өртөж буй хэрэг юм. Энэ нь мэдээж жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлийд бойжих урагт ч бас хамаатай асуудал.Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар бага насны хүүхдийн зүрх болон уушги нь жижигхэн хэмжээтэй байдаг тул агаарыг богино хугацаанд хурдтайгаар олон дахин амьсгалж гаргах шаардлагатай болдог гэнэ. Тиймээс агаарын бохирдол ихтэй газар нутагт амьдарч буй хүүхэд томчуудаас хоёр дахин илүү хортой агаар амьсгалдаг гэж ойлгож болно. “Таны хүүхэд зүгээр байж байгаад гэв гэнэт өвдчихгүй л дээ. Хортой агаар хүүхдийн тань биед бага багаар шигдэн орж, аажмаар өвчин үүсгэх үйл явц явагддаг гэж ойлгож болно. Түүнээс биш гэнэт өвдчихдөг хэрэг биш” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга, доктор Мария Нейра хэлж байв.Дээр дурдсан агаарын бохирдолд өдөр бүр өртөж буй 1,8 тэрбум хүүхдийн 630 сая нь таваас доош насны хүүхдүүд байгаа юм. Үүнд: Агаар бохирдол ихтэй нөхцөлд амьдардаг манай монгол хүүхдүүд ч бас хамаарна. Эмч нар монгол эцэг, эхчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүддээ хандаж өвлийн улиралд болж өгвөл хотоос гарч цэвэр агаарт амьдрахыг зөвлөх болсныг энд дурдахад илүүдэхгүй болов уу.Эх сурвалж: WHO.int, New York Times Tusgal.mnЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!