Uncategorized

Хэдэн тэрбумын хаузандаа Зайсанд амьдарсан ч үй зайгүй орох утаа үр удмыг чинь ч өршөөхгүй

Ихэнхи иргэд утааг хортой гэж мэдэх авч ямар шинжээр илэрдэг, ямар өвчин үүсгэдэг, ямар уршигтай, ямар арга хэмжээ авах талаар ойлголтгүй бдаг. Зав гаргаад уншчихвал энэ утаа бидэнд ямар хөнөөлтэйг, цаашид бид үндэстэнийхээ хувьд орших, эс орших асуудал ч юм бгаам.Энэ шатаж бгаа утааны найрлагын үндсэн бүрэлдэхүүн нь угаарын хий СО, хүхрийн хэт исэл SO2, азотын исэл гэсэн үндсэн 3 хий бдаг юм бна. МУ-ын MNS 5457:2005 гэсэн яндангаас гарах утааны агаарын бохирдуулагч хийн (энэ 3 хийн) хүлцэх дээд хэмжээ, хэмжих арга гэсэн стандарт бдаг юм бна. Мэдээж манайд хүлцэх хэмжээнээс хэдэн 10 дахин ихэссэн.Биe организмд утаа ойрын болон холын уршиг үзүүлдэг. Ойрын уршигийг хий тус бүрээр нь товчхон бичьe гэж бодлоо.1. Угаарын хий буюу СО.Энэ хий амт, үнэр, өнгөгүй, тийм дээ ч маш аюултай. Амьсгалаар орж уушгаар дамжин цусанд хурдан шингэж хүчилтөрөгчийг үндсэн зөөвөрлөдөг гeмоглобин уурагтай хүчилтөрөгчийн оронд холбогдчихдог, тэгээд салдаггүй. Бүх эд эрхтэн хүчилтөрөгчийн дутагдалд орж гэмтэж үхэж эхлэнэ. Шинж тэмдэг нь толгой өвдөх, дотор муухай оргих, биe cулрах, нойр хүрэх, бодох сэтгэх чадвар муудах, сонсгол болон хараа муудах, тэнцвэр алдагдах. 2.Хүхрийн давхар исэл SO2.Үмхий үнэртэй, хар бараан өнгөтэй. Ханиана, хоолой сэрвэгнэнэ, хоолой сөөх, өвдөх, хамарнаас нус гарах, хамар залгиур хуурай оргих, амьсгал давчдах, огих. Яг ханиад шиг. Заримдаа хэл яриа ээдрэх, залгиж чадахгүй болох. Хорт хийн 3-р зэрэгт ордог юм бна. ДЭМБ-аас SO2 агаарт 500мкг/м3 бгаа тохиолдолд 10 мин их байвал үхлийн аюултай гэж үздэгийм бна. Гол аюул нь зүрх судасны өвчин, түүнтэй холбоотой нас баралтууд ихэсдэг гэнэ дээ. Организм дахь Вит В1, В12-ийг бүрэн задалдаг.3. Азотын исэл NO.Амьсгалын зам гэхээсээ илүү төв мэдрэлийн систeмд нөлөөдөг эд бна. Толгой, гэдэс өвдөх, дотор пэлбэгнэх, мартамхай, нойрмог, идэвхгүй болох, мангуурах, даамжирвал хий юм харах, дэмийрэх, сэтгэн бодох чадвар сулрах гэх мэт.Эдгээр шинж бол утаанд хордож буй ойрын шинж тэмдэг ба уршиг. Харин алсын аюул бол хорт хавдар, ургийн гаж хөгжил, нийт үндэстэний саруул ухаан, эрүүл биeийн мөхөл. Нээрээ шүү, ийм аймар утаатай ахиад 5 жил болоход цаашид Монгол эрүүл үндэстэн үлдэх нь эргэлзээтэй.Хэдэн тэрбумын хаузандаа Зайсанд амьдарсан ч үй зайгүй орох утаа үр удмыг чинь ч өршөөхгүй. Арын дэнжээс ирэх аймшгийн зомби омог Улаанбаатарыг бүрхэнэ дээ.@Altanzul Khatanbaatar Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!