Uncategorized

Бурхан шүтээнээ хэрхэн залах хийгээд тэдгээрийн утга учир

Бидний сэтгэлд урам зоригийг хайрлан буян номын үйлийг сануулж байдаг ариун шүтээнийн дүр зураг, судар номоо залсан ширээг шүтээнийн ширээ гэдэг. Бурханы гэгээрсэн таалал, гэгээрсэн зарлиг, гэгээрсэн лагшингийн бүхий л эрдмийг өөртөө цогцлоохын тухайтад шүтээний ширээг засдаг билээ. Ерөөс бурхан шүтээнээ хамгийн хүндэтгэлтэй газраа залдаг. Тусгайлан бэлдсэн бурхан шүтээнийн өрөөтэй байж ч болно. Өргөө гэрээ цэвэрлэсний дараа шүтээнээ байрлуулах тогтсон дэг жаягийн дагуу цэгцтэй байрлуулна. Ёсоор зассан бурханы ширээ нь гэгээрсэн лагшин, зарлиг, тааллын бэлгэдэл утгыг агуулна. Аливаа бурханы дүр хөрөг нь лагшингийн шүтээнийг илэрхийлдэг. Бурханы дүрийг байрлуулахдаа Шагжамуни Бурхан багшийн дүрийг голд залах нь чухал бөгөөд бусад дүрүүд шаардлагатай гэвэл шүтээнийн ширээн дээрээс доош Язгуур, Дамжлагын багш нар, Ядам бурхад, Хандо дагинас, эцэст нь Сахиуснууд гэсэн байрлалаар зална. Бурханы тааллын шүтээнийг суварга төлөөлдөг бөгөөд зүүн талдаа залдаг байна. Шүтээнийн ширээ нь гурав болон түүнээс дээш давхарлагатай бол судар номыг дээд давхарт, бурханы дүрийг дараагийн давхарт, суваргыг доодод нь залдаг.Шүтээнүүд нь мөн Аврал айлтгах Гурван эрдэнийг бэлгэддэг бөгөөд Шагжамуни бурхан багшийн дүрийг залсан бол түүгээр Гурван эрдэнийг гурвууланг бэлгэдэж болно.Бусдын тусын тулд дууриан дагах ёстой Бурхан багш, түүний сургааль номлолд сэтгэлээ чиглүүлэхийн тулд бурханы ширээнээ шүтээн залдаг гэдгийг санах нь чухал.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!