Бөөрөнд чулуу “үүсгэдэг” хоол хүнс. Эдгээр бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглээрэй!

“Бөөрний чулуу” гэхээр нэг л аймшигтай сонсогддог. Уг өвчин элбэг тохиолддог бөгөөд маш олон хүчин зүйлээс улбаатай. Бөөрний чулуу гэж хүний биеэс бие даан гадагшилж чадахгүй байгаа хатуу зүйлийг хэлнэ. Чулуу нь шээсний замд тээглэж хүчтэй өвчний мэдрэмжийг бий болгодог байна. Энэ удаад чухам ямар хүнсний бүтээгдэхүүн бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг танилцуулахаар шийдлээ. Зөв мэдээлэлтэй болсноор та зарим нэг хүнсийг багаар хэрэглэж бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж болно. 1. Кофеин Кофе – бидний өглөөний цайны гол “баатар”. Энэ ундааг бид өдөр болгон нойрноосоо сэргэх гэж ууцгаадаг. Эсвэл өдрийн турш ажлын ачааллаа даах гэж сэргээш болгон хэрэглэх нь бий. Кофенд сөрөг нөлөө байх ажээ. Эдгээрээс дурдвал: бөөрний ачааллыг нэмэгдүүлж бөөрний чулуу бий болоход нөлөөлнө. Кофеин нь зөвхөн кофенд агуулагддаг гэж бодож болохгүй, зарим нэг төрлийн цай, хийжүүлсэн амтат ундаанд ч агуулагдах ажээ. Дээр дурдсан ундаа нь шээсэн дэх кальцийн хэмжээнд нөлөөлж бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй.
2. Улаан мах Амьтны гаралтай өөх тос, уураг нь бөөрний чулуу үүсгэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ таны хоол хүнсэнд махан хоол ихээр байдаг бол таны бие эрхтэн маш их ачаалал авч байгааг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна, улаан мах нь пуринам болон шээсний хүчил ихтэй. Энэ нь зөвхөн бөөрний чулуу үүсэхэд нөлөөлөөд зогсохгүй бодисын солилцоонд муугаар нөлөөлж болно. Пурины бусад эх сурвалжаас дурдвал шош, байцаа зэрэг ногоонууд орох ажээ. Эдгээр хүнсний ногоог хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр та бөөрний чулуу үүсэх болон шээсний хүчил хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ажээ.
3. Хиймэл амт оруулагч Элдэв төрлийн десерт, ундаа хийхэд бид хиймэл амтлагч хэрэглэдэг. Жишээ нь “сахаргүй”, “бага калоритой” хүнсэнд их ашигладаг байна. Бодоход хортой зүйлгүй мэт боловч сахарыг бодвол илүү их хортой ажээ. Өөрөөр хэлбэл бөөрний чулуу үүсэхэд шууд нөлөөлөх хүчин зүйл болдог байна.4. Давс Өнөө үед маш их элбэг тохиолдох асуудал бол давсны хэт их хэрэглээ.
Хэдий та өөрийнхөө хийж байгаа хоолонд бага давс хийлээ ч гэсэн таны дэлгүүрээс худалдан авсан хагас бэлэн бүтээгдэхүүнд маш их давс агуулагдаж байгааг мартаж болохгүй. Давс хэтрүүлэн хэрэглэснээр биеэс шингэн гадагшлахгүй байх, ингэснээр бөөрөнд чулуу үүсэх нөхцөл болно. Бидний хэтрүүлэн хэрэглэсэн давсыг бие эрхтэн гадагшлуулах чадалгүй тул давс хүний биед хуримтлагдсаар байдаг. Ингээд л бөөрний чулуу үүсэх болон өөр бусад хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг байна. Үүнээс гадна давс нь цусны даралт ихсэх, илүүдэл жинтэй болоход шууд нөлөөлдөг ажээ.5. Далайн гаралтай хоол хүнс Бөөрний чулуу үүсэх магадлал өндөртэй хүмүүс далайн гаралтай хоол хүнснээс татгалзах нь зүйтэй. Учир юунд оршиж байна вэ гэвэл, бөөрөн дэх кальци болон натрийн нэгдэл чулуу үүсгэхэд хүргэдэг байна. Чухам, далайн гаралтай хоол хүнс үүнд хамаарна.
Үүнээс гадна хар ногоон өнгөтэй навчит ногоо, шоколад болон самар хамаарна. Мөн арахис, буудай, хүрэн манжин идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямартай ч өдрийн хэмжээ 50 мг-аас хэтрэх ёсгүйг анхаарна уу. Хэрвээ дээрх хүнсийг хэрэглэж байгаа бол кальциар баялаг хоол хүнс хослуулан хэрэглээрэй. Учир нь кальци хүний биед хуримтлагдах хорт бодисыг хурдан гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг ажээ.6. Сүүн бүтээгдэхүүн Сүүн бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх хоол хүнс мөнөөс мөн. Биднийг кальцийн эх үүсвэрээр хангаж ясны эрүүл байдлыг дэмждэг.
Гэсэн хэдий ч бөөрний чулуу үүсэх магадлал өндөртэй хүмүүс болгоомжтой хандах ёстой. Сүү, йогурт, бяслаг их хэмжээгээр хэрэглэснээр шээстэй цуг кальцийг их хэмжээгээр гадагшлуулахад хүргэнэ. Ингэснээр хүний биеэс хорт бодис удаан гадагшлахад нөлөөлөх ажээ. Мөн кальцийн дутагдал нь бөөрний чулуу үүсэхэд хүргэх тул сүүн бүтээгдэхүүний хэмжээг тохируулахыг зөвлөж байна. Бөөрний чулуу үүснэ гээд сүүн бүтээгдэхүүнийг хоолны цэснээсээ ор тас хасаж болохгүй, жишээ нь та кальцийг бүйлсэн самраас авч болно. Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд чухам юу идэх хэрэгтэй вэ? Ус ба бөөрний чулуу Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүн нь татгалзахад илүүдэхгүй хэмээн та бүхэнд санал болгож байгааг анхаарна уу.
Эрүүл байхыг хүсвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтална (биеийн хүчний дасгал хийх, та мхинаас татгалзах …), мөн өдөрт 3 литрээс багагүй ус ууна. Эрүүл хүн өдөрт 2 литр ус уух заалттай ч гэлээ бөөрний чулуу үүсэх магадлал өндөртэй хүмүүс илүү их шингэн уувал зохилтой. Өдөрт 3 литр ус уулаа гэхэд 2 литр шээс гадагшлуулна. Хүнээс гадагшилж байгаа энэ хэмжээний шээсээр хорт бодис цуг гадагшилна. Хэрвээ энэ хэмжээний ус уухад хүндрэлтэй байгаа бол коктейл, ханд, шүүсээр орлуулж болно. Шингэнээр хор гадагшлуулаад зогсохгүй амин дэмээр дэмжих болохыг бодолцоорой. Хамгийн гол анхаарах зүйл: кофе, со гтууруулах төрлийн ундаа болон хийжүүлсэн ундаанаас эрс татгалзах хэрэгтэй.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.