Uncategorized

Өргөл өргөх буюу бусдад сайныг хүсэх, сайхныг өгөхөд хүний хүрд зөв эргэж байдаг юм Аурагаа засна гэсэн үг

АГУУ ЮМ ЭНГИЙНЭЭС… Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргө. Монгол хүний тэнгэр заяа гэдгийг алсаас хайх хэрэггүй. Аав ээжээс уламжлаад ирсэн аман сургаал, зүйр цэцэн үгс, ахуй амьдралдаа хэвшүүлээд ирчихсэн аяг жаяганд нь байж байдаг. Өөрийгөө бас өрөөлөөс хайх хэрэггүй, өссөн төрсөн, өндийж боссон, өеөдөж унасан алин боловч тэр л зам мөрт чинь бий. Харин түүнийгээ зөв харж тайлж чадаж байна уу. Сайныг нь үлгэр болгоод, саарыг нь сургамж болгоод авч чадах уу гэдгээс цаашдын хувь заяа чинь шалтгаалдаг. Эзэн нь хичээвэл заяа түшнэ гэдэг. Энэ л сайн явах замыг заагаад дом болгоод ахуйдаа хадгалчихсан байдаг. Үр хүүхдээ төрөхөөс эхлээд дом заслыг нь аав ээж нь хийгээд ирсэн. Хүүхдийг нэхий өлгийдөө тосч, нэр өгөхөөс эхлээд бүгд дом. Нэрийг аав нь өгнө. Тэгэж байж өвөг дээдэс, өндөр тэнгэртээ даатгагдана. Нэрээ голж болохгүй, хагасалж дууддаггүй. Нэрээ эрхэмлэн дээдэлж, амь шигээ хайрлана. Нэрээ дааж алдрын зэрэгт хүрнэ. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Хүүхэд угаах, хөлд оруулах, даахь үргээх бүгд дом засал. Гэр бүлийн хүрээнд маш ариун нандин хийх хэрэгтэй. Хүүхдийн хувь заяаг сэвтээхгүй билиг ерөөлийг бодож үйлднэ. Хүй дарсан чулуу гэдэг дээ. Эхэсийг гэрийн буйранд оршооно. Эмнэлгээсээ хэлээд авчих хэрэгтэй шүү. Хүйг мөн л төрсөн газарт үхэр чулуун дор долоон хомоолоор домнож оршооно. Зөвхөн өөрт нь хэлж зааж өгнө. Тэндээ очиж хөрвөөж хожим амьдралынхаа эрч хүчийг сэргээж байдаг. Төрсөн нутаг эх орноо хайрлах хайр эндээс эхэлнэ. Ингэж бат гагнаж иржээ.Уул ус нь үрээ таньж өргөж, хамгаалж байдаг. Тэр уул ус ариун дагшин байх тусам тэр хүн сайн явна. Гэрлэн бие дээр энэ эрчим сууж, хамгаалалт бүрхүүл үүсгэдэг юм. Долоон хүрдний гэрэл дээр тэнгэр, газрын эрчим нэмэгдээд 9 өнгийн солонгон бүрхүүл дотор хүн гэгч байдгаараа дээдийн хувь заяатай. Ялангуяа энэ жамыг мэдэж сахиж чаддаг Монгол хүн эгнэшгүй тэнгэрлэг. Сүр сүлд гэдэг чинь хүний дотоод хүч. Сэтгэлтэй нягт холбоотой. Сүнс бол чи байгаагийн утга учир. Өнөөдөр энэ мөнхийн утга учир болсон сүнсээ хаяж гомдоож байна. Бие нь бохирдоод ирэхээр сүнс зайлна, сүлд хазайна. Зөвхөн айж цочихоор л сүнс зайлдаг гэж ойлгодог. Сүнсэндээ бие гологдох нь их болж. Ар.хи да.рс уух, алив муу муухайг хэлэх, үйлдэх, ялангуяа газар лус хилэгнүүлэх гээд. Бумбын эрин, өндөр хэмжээст ертөнц рүү шилжсэн гээд ярьдаг. Тэгэхээр шүүлтүүр буюу шалгуур өсчихлөө гэсэн үг. Сүнсгүй бие нөгөө ертөнц рүүгээ л явна биз дээ. Эсвэл муу юманд эзлэгдэнэ. Энийг давах бэлтгэлийг бидний өвөг дээдэс аль эртнээс мэдээд бидэнд заагаад үлгэрлээд өгчихсөн. Ингэвэл болохгүй гэдгийг заагаад өгчихсөн. Харин өдгөө гажуудсан нь их байна. Засах ёстой юм. Монгол хүн тэнгэртэй гэдгийн учир нь өөрийгөө аваад явах чадлыг хэлдэг. Ил, далдын ямар ч шалгуурыг давах чадвар яс, цус, сүнсэнд нь бий. Энийг л сэрээх таниулах үйлийг 2012 оноос хойш бүтээж явна. Олон газар тэнгэрийн санаагаар үйл явагдаж байна. Дэлхий даяараа сэрж байна. Мухар сүсгээс ангижрах эрэлд гарсан. Гэгээрэл бодитой болж, олон мянгаараа ухаарч байна. Дом засал үүнд л хүч дэм өгөх ёстой юм. Засал домын дээд нь тэр хүнийг өөрийгөө засаад залаад аваад явчих чадварыг суулгах юм. Хүн бүртээ уулзвал барагдахгүй шүү дээ. Би ч бас өөрийгөө танихаас эхэлсэн. Сэрсэн гэх үү дээ. Хүн бүрт ийм боломж бий. Зөн билгээ нээх чадвар шүү дээ. Монгол хүний тэр тэнгэрлэг хувь заяаг гарт нь атгуулахсан. Сүнс сэрэх гэж яриад байгаа чинь энэ л эрх чөлөөгөө олж, энэ л мэдлэгээ өөрөө эзэмших явдал юм. Хүн үүнийгээ олоогүй байхад бусдаас дэм хүсч хүнээр заслаа хийлгэж, хүний л гарт орохоос өөр аргагүй шүү дээ. Өөрт нь чадна, дийлнэ гэсэн итгэл дутдаг. Учрыг нь тайлаад хэлээд өгөхөөр итгэлийн гал асдаг. Энгийн боловч хэдэн чухал зөвлөгөөг өгье. 1. Галаасаа эхэл. Эцгээс гал дамжиж явна. Эцэг нь хүүдээ галаа таслаад өг. Бэр нь түүнийг манаад явна. Хүнээр тахиулж болохгүй. Заалгаж болно. Үе сүүлээр л тахьчихна. Үе сүүл, шар тос, арц ганга, аргал хомоолоо бэлдчих. Бор цай, будаагаа уул усандаа өргөчих, сүү, цайны дээжээ өвөг дээдэс, харсан даасан тэнгэртээ өргөчих, тавагтай идээгээ засаад халуун ам бүлээрээ цайлж дайлчих. Гэрийн эзэн арц ганга, шар тос, үе сүүлээ барьж байгаад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн овог нэрсийг хэлж таниулан, ерөөлөө хэлж өргөнө. Таван өнгийн хадгаараа хурайлан хишиг буянаа дуудаж болно. Энэ хадгаа авдрандаа эвхэж хадгална, дараа нь дахиад л дэлгэж буян хишгээ тосно. Орон сууцны айл бол хээр гарч галаа тахиж болох ба галаа манаж дуусган үнснээс нь дээжлэн авна. Үүнийг түгээл гэнэ. Түгээлээ гэртээ дом болгон гэрийн бэлгэдлийн тулгандаа хадгална. Үр хүүхдүүддээ түгээлээсээ тасдан өгч болно. Өргөл өргөх буюу бусдад сайныг хүсэх, сайхныг өгөхөд хүний хүрд зөв эргэж байдаг юм. Аурагаа засна гэсэн үг. Мууг хэлээд, мууг үйлдээд, байнга л авахыг шунаад байвал сөрөг эргэнэ. Ийм л учраас өглөө бүр сүү цайны дээжээ өргөж, сайныг хэлж, амны билгээр явдаг юм. Монгол хүн чинь. Дэлхий дахинд хүнд шалгуурууд тулгарч байна. Бидний өвөг дээдэс эртнээс урьтаж мэдээд тосож бэлдээд үлдээсэн тэр л буянаар бид сайн сайхан давчих гээд явж байна. Одоо талархал хайр энэрэл л хүмүүн бидэнд хэрэгтэй. Уул усаа хүртэл эзэнтэй болгоод эзэд нь тэнгэртээ тэтгэгдээд ирсэн тэр л их хүчээрээ үрс биднийгээ манаж байна. Нутаг нутгаа аргад. Айл гэр эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хүндэл. Үр хүүхэд дээ зөв үлгэрлэ. 2. Бүгд өөрийн аягатай бол. Аягаар ил далд сэв ирдэг. 3. Олбогтой болчих. Ноён нуруу тэгширдэг юм. Суудал сэнтий чинь хазайхгүй байж, нийгэмд эзлэх байр суурь чинь тэгш байна. Өөрийн орон зай зөв болно. Эсийг гийгүүлдэг эсгий гэж сайхан юм бий. Буяныг хотлуулдаг хонин сүргийн хишиг. 4. Дээлээ өмс. Гэрлэн биеийг бүтэн болгодог, товч шилбэ нь хүртэл хамгаалалт болдог юм. 5. Унаа хөлгөө ерөө, цагаалж бай. 6. Босгоо сүүгээр цагаалаад байвал сэв хир нэвтэрдэггүй. 7. Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. 8. Гомдол дотор чинь горойгоод байвал саранд хэлээд ариусгачих. 9. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргө. Бусдын сайхны төлөө өргөж байвал буян нь ахиу ирнэ дээ. Эх орон, эгэл түмнээ элгэндээ тээсэн хүний дотоод хүч буюу сүр сүлд нь өндөрт байдаг. Энэ агуу дөрвөн хайрхан даа өглөө бүр залбир. Хатан Туулаа магт. Байгаа байгаа газрынхаа уул усыг хүндэл. Байгал дэлхий ямар буйг харж байгаа шүү дээ, эргэн тойронд юу болж байна. Та бидний ерөөл, энэрэл хайр, сайн сайхан эрчмээр л муу юм тойрч, сайн сайхан ирнэ. Энгийн бөгөөд агуу энэ л хайраар Мөнх тэнгэртээ ивгээгдэж буй билээ бид. /Ичинноровын Мөнхсаруул/ МӨНХТ ТЭНГЭР ИВГЭЭХ БОЛТУХАЙ. Й. Й. Й. Й. Й. Й. Й. Й. Й. Й. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!