Uncategorized

Маш хэрэгтэй зөвлөгөө байна…Хадгалаад аваарай

Маш хэрэгтэй зөвлөгөө байна 1. Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна. 2. Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул. Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий. Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална. 3. Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ. 4. Шүлсээ залгих: Хятад эмнэлэгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг. Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги. Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ. 5. Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол ү.хтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий. 6. Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөрп цохих шиг сонсогдоно. 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ. 7. Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Там.хи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй. 8. Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна. 9. Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог. 10. Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ. 11. Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн. 12. Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ. 13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ. 14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна. 15. Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ. 16. Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх дарат ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!