Uncategorized

Цагаан гаа, нимбэгний цай нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулж, цус цэвэрлэдэг.

Цагаан гаа, нимбэгний цай нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулж, цус цэвэрлэдэг.БЭЛТГЭХ АРГA.Цагаан гаа болон нимбэг нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулж турахад маш тустай ургамал, жимс юм. Энэ цайг өглөө бүр хоол идсэнийхээ дараа ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тусалдаг.Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс, мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно.Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өглөө бүр үүнийг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг. Ингэж уухад ялангуяа гэдэс ходоодны дотор өөх хайлж бэлхүүсээр нарийсч турна. Мөн эмэгтэйчүүдийн биеийг дулаан байлгаж эмэгтэйчүүдийн сав суулга дотор эрхтэн гээд бүх юманд сайн. Эмэгтэйчүүд тогтмол хэрэглэж байхад эрүүл мэндэд маш сайн шүү! Харин дотор халуун ихтэй хүнд цагаан гаа таардаггүй гэдэг тул ихээр ууж болохгүй!ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?Цагаан гаагаа хальслахгүйгээр шороог нь сайтар үрж угаагаад багавтар усанд тал халбага хужир хийгээд 15 минут орчим байлгана. Угааж цэвэрлэсэн цагаан гаагаа нарийхан урт хэрчиж бэлдэнэ.Нимбэгээ хальслахгүйгээр бүдүүн ширхэгтэй давсаар сайтар үрж угаагаад мөн хужиртай усанд 15 минут орчим байлгаж цэвэрлэнэ. Бүүр сайн цэвэрлэе гэвэл буцалж буй усанд 1 дүрээд авчихад маш нимбэгний хальс маш сайн цэвэрлэгдэнэ. Тэгээд нимбэгээ дундуур нь 1 хуваагаад нимгэн зүсэж бэлдээд шилэн саванд хэрчиж бэлдсэн цагаан гаатайгаа холиод хийнэ. Саваа дүүртэл хийсний дараа шингэн зөгийн балаа дээрээс нь тааруулж хийгээд хөргөгчинд хадгалаарай! Зөгийн балыг сонгохдоо 100% цэврийг нь сонгоорой!Цагаан гааг бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэдэг ч цай хийж уувал илүү хялбар. Зөгийн баланд дарсан бэлдмэлээсээ нимбэгийг нь аягандаа авч хийгээд зөвхөн цагаан гаанаасаа 2~3 халбага орчим аваад 1 литр орчим усанд хийгээд 20 минут зөөлөн гал дээр буцалгасаны дараа шүүж аваад дарсан бэлдмэлийнхээ зөгийн балнаас 1 халбагыг хийгээд ууна. Хутгахдаа зөвхөн модон халбага ашиглаарай!Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!