ХУУРАЙ ХАНИАЛГАХ – ШАЛТГААН

ХУУРАЙ ХАНИАЛГАХ:Ханиах нь амьсгалын замын эмгэгийн үед гарч ирдэг шинж тэмдэг. Хэрэв бүгшүүлэн хуурай ханиалгах удаан үргэлжлэх бол түргэн эмчид хандаарай!Ханиалгах нь хамгаалах рефлекс хэдий ч үргэлжилсэн бүгшүүлсэн, хуурай ханиах нь хамаг хүч тэнхээг барсан зовлонтой шинж тэмдэг юм. Ихэнхдээ ханиад, томуугийн дараа эсвэл харшлын үед илэрдэг боловч хүнд эмгэгийн шинж ч байж болно.ШАЛТГААН:Вирусын Халдварын Дараах Ханиалга: Ханиад, томуугийн дараа, хэдэн долоог үргэлжилж болдог.
Зуршилт/Психоген Гаралтай Ханиалга: Бага насны хүүхдэд ханиад, томуугийн дараа ажиглагддаг. Ханиалгах нь хүчтэй байж болно. Онцлог шинж нь өдөр эрчимтэй ханиалгаж байгаад шөнөдөө эрч нь буурдаг.Харшил: Ахуйн тоос, ургамлын тоосонцор, амьтны үс г.м аллергенууд хуурай ханиалгын шалтгаан болж болно. Харшилтай бол харшил үүсгэж буй зүйлээс аль болох хол байдаг.Та мхи: Ужгирсан ханиалгын үндсэн шалтгаан бол та мхи. Хуурай эсвэл цэртэй байж болно. Эмчилгээ тамхинаас гарах.Архаг Бронхит: Агаар дамжуулах гуурсан хоолойд удаан хугацаагаар үрэвсэл явагдах. Ханиалгахаас гадна амьсгаадах, цээж хэржигнэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.
Астма: Архаг явцтай, ихэнхдээ шөнөөр хүндэрдэг. Хуурай, хүйтэн агаар, үнэртэй бодис, утаа зэрэг нь астмыг өдөөдөг.Сөөргөө: Ходоодны шүүс улаан хоолой руу орох, энэ нь агаар дамжуулах хоолойг цочроож, ханиалгах рефлексыг сэдээдэг.Амьсгалын Дээд Замын Ханиалгах Хам Шинж (АДЗХХШ): Хамрын салст бүрхүүл их хэмжээний салс ялгаруулж, хоолой руу орохдоо түүнийг цочроож ханиалгах рефлексыг өдөөдөг.Хөхүүл Ханиад: Хуурай бүгшүүлэн ханиалгах, бага зэрэг халуурах, хамраас нус гоожих г.м шинж тэмдгүүд илэрдэг.
Дархлаажуулалтын улмаас өвчлөл буурсан.Ларингит: Дууны хөвч үрэвсэх, хуурай ханиалгах, дуу сөөх, хоолой өвдөх, сэрвэгнэх, хуурайших г.м шинжүүд хавсарна.Эм: Даралт бууруулах, сэтгэл засах зарим эмүүд хуурай ханиалгыг үүсгэдэг.ГЭРЭЭР АРГААХ АРГУУД:Хамгийн түрүүнд хөнгөвчлөх аргуудаар анагаахыг хичээдэг, хэрэв үр дүнгүй бол эмэн эмчилгээ рүү шилждэг.
Давстай усаар хоолойгоо зайлах: Буцалсан 1 аяга усанд 1 цайны халбага давс хийж өдөр 3 удаа хоолойгоо зайлна.Давирхай: Антисептик үүдэлтэйгээс гадна булчин сулруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй. 2 аяга усанд хагас цайны халбага давирхай хийж өдөрт 3-4 удаа хоолойгоо зайлна.Зөгийн бал: Хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг түр зуур намдаадаг.
Хангалттай Шингэн Уух: 6-8 аяга шингэн ууж, хоолойг чийгшүүлдэг.Агаар Чийгшүүлэх: Нэрмэл ус хийх нь илүү тохиромжтой байдаг.Уураар Эмчлэх: Хамар, залгиураа чийгтэй байлгахын тул уураар утах нь хамгийн тохиромжтой.Харшлын Эсрэг Эм: Харшил хөдөлгөх зүйлээсээ хол байдаг, антигистамины төрлийн эм ууж болно.Ханиадны Сироп: хуурай болон цэртэй ханиалгыг намдаах сироп байдаг, мэдээж хуурай ханиадыг намдаах сиропыг аваарай!Зөв хооллох: Ногоо, жимс нь дархлааг дэмждэг.АУ-ны доктор Д.БулганЭх сурвaлж