Uncategorized

ГЭРЭЭР СУУЛГАЛТ ЭМЧЛЭХ – ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

ГЭРЭЭР СУУЛГАЛТ ЭМЧЛЭХ:АУ-ны доктор Д.Булган Хүүхэд, том хүний хүнд хэлбэр болон цусан суулгалтаас бусад шингэн алдалтыг гэрээр эмчилдэг. Суулгалтын шинж тэмдгийг мэдсэнээр түргэн хугацаанд шингэн нөхөх эмчилгээг цаг алдалгүй эхлүүлж хүндрэлээс сэргийлдэг. ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ:1) Шингэн хангалттай хэмжээгээр уух 2) Том хүн хоолны дуршлаа даган хоолоо иднэ, харин хүүхдэд хоолны хэмжээг багасгаж, давтамжийг ихэсгэдэг.3) Усархаг суулгалтад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулда, loperamide-ыг уух үед суулгалт татардаг.4) Цусархаг суулгалтад өвчний үүсгэгчид тохирох антибиотикийг өгнө 5) Цинк суулгалтын хугацааг богиносгодог.6) Хэрэв гэрт <5 насны хүүхэд байдаг бол гэрийн эмийн санд ORS (шингэн шингэн сэлбэх давсны уусмал) болон цинк тогтмол байх шаардлагатай.7) Гэрээр шингэн нөхөх уусмал бэлтгэх заавар:- 1л буцалгасан усанд- 1 цайны халбага давс- 8 цайны халбага элсэн чихэр хийнэ ПРОБИОТИК:Пробиотик, амьд нян үүнд Lactobacillus GG (ATCC 53103) зэрэг нь хүнд ашигтай. Нэн ялангуяа бага насны хүүхдэд L.reuteri ATCC 55730, L.rhamnosus GG, L.casei DN-114 001, Saccharomyces cerevisiae (boulardii) нянгууд агуулсан пробиотик эсвэл тараг нь хурц суулгалтаас үүдэлтэй хүндрэл болон хугацааг багасгадаг.Хурц Суулгалтаас Урьдчилан Сэргийлэх Хүүхэд, том хүнд суулгалтаас урьдчилан сэргийлэхэд Lactobacillus GG, L.casei DN-114 001, болон S.boulardii үр дүнтэй (http://www.worldgastroenterology.org/probiotics…).ХООЛНЫ ДЭГЛЭМ:Усгүйжилт илрээгүй, биеийн байдал харьцангуй сайн бол хоолыг хорихгүй, харин хүнд хэлбэрийн усгүйжилтийн үед судсаар эсвэл амаар шингэн нөхөх эмчилгээ хийлгэсний 2-4 цагийн дараа хоол идэж болдог.Хүүхэд: нярай, хөхүүл хүүхэд шингэн нөхөх эмчилгээ хийлгэж байсан хэдий ч хөхөө үргэлжлүүлэн өгөх шаардлагатай. Харин хөхүүл биш хүүхдийг хамгийн түрүүнд (2-4 цаг) шингэн нөхөх эмчилгээг эхлээд дараа нь хооллодог. 1) Шингэн нөхөх эмчилгээг үл харгалзан насанд тохирсон хоолны дэглэмийг үргэлжлүүлнэ 2) Нярай, хөхүүл хүүхдийг олон удаа, бага хэмжээгээр (6 удаа) хооллодог.3) Тэжээллэг, аминдэм, эрдэс бодисоор баялаг (өндөг, гурил, мах, жимс, ногоо) хоол хүнс хэрэглэнэ.4) Hярай, хөхүүл хүүхдэд хөхөөр хооллох давтамжийг олшруулна, харин бусад насны хүүхэд болон том хүн хэвийн хоолоо үргэлжлүүлнэ.5) Жимсний шүүс, фибрин ихтэй хоол хүнснээс зайлсхийх.СУУЛГАЛТТАЙ ҮЕД ЮУ ИДЭХ ВЭ?-Чанасан, жигнэсэн үхэр, тахиа, загасны мах, чанасан өндөг.-Тослог багатай сүү, тараг, бяслаг.-Хэрэв хүнд хэлбэрийн суулгалттай бол хэд хоног идэх, уухаа хорьж, шингэн нөхөлт зөвхөн судсаар хийдэг. -Зөвхөн цагаан талх, паста, цагаан будаа, корнфлекс, цагаан гурилын жигнэмэг, кекс иднэ.-Ногоо жишээлбэл чанасан, жигнэсэн лууван, төмс, мөөг, цукини, горох идэж болно.ИДЭЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ-Шарсан, хайрсан хоол мөн даршилсан, лаазалсан мах, ногооноос татгалз.-Гэдэс дүүргэдэг ногоо жимснээс зайгаа барь жишээлбэл, брокколи, чинжүү, жимсгэнэ, чавга, ногоон салатны навч, эрдэнэ шиш г.м.-Кофе, архи, хийтэй ундааг уухгүй.Хэрэв сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэс дүүргэж байгаа бол түүнийг уухаас зайлсхий. ЖИМСНИЙ ШҮҮС:Цэвэр шүүс бус устай шингэлэж өгөхийг зөвлөдөг.Жимс сорбитолыг агуулдаг, сорбитол нь сахарын шимэгддэггүй хэлбэр, түүнийг шингэлхийн тул хоол шингээх замын хучуур эс их хэмжээний ус ялгаруулдаг ба үүний үр дүнд усархаг суулгалт бий болдог.Yүнээс гадна жимсний шүүс фруктоз их хэмжээтэй агуулдаг энэ нь хүүхдийн гэдсийг цочроодог. Өдөрт Уух Жимсний Шүүсний Хэмжээ:Нас Өдөрт:6-12 сар 100 мл 1-4 нас 200 мл 4-6 нас 250 мл.Эцэг эх анхаарах зүйл: 1) Цэвэр шүүс бус устай шингэлэж өгөхийг зөвлөдөг2) Нярай хүүхдэд жимсний шүүс өгөхийг зөвлөхгүй3) Хөхүүл насны хүүхдэд жимсний шүүс хэт хэрэгэсэнтэй холбоотой суулгалт илбэг тохиолддог4) Жимсний шүүс усыг орлуулахгүйг сайн сана уу!Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!