Uncategorized

108-Н МӨРГӨЛ ХИЙХ АЧ ТУС, МӨРГӨЛИЙН ҮЕИЙН БОДЛЫН ҮР

Шинжлэх ухаанд мөргөлийг тайлбарлахдаа хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан байдаг гэжээ. Энэ нь хүний биеийн галбирыг сайхан болгож, цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилгадгийг нотолсон байна.Эмч нар өдөрт 108 удаа сунаж мөргөхийг зөвлөх болж. Турж, эрүүлжин, гоолиг болохыг хүсэгчдэд ч энэ аргыг зөвлөж байна. Дундаж хурдаар хийхэд 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг. Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ.Мэргэжилтнүүд хэлэхдээ долоо хоногтоо гурван удаа идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй гэдэг. Гэвч энэ зөвлөгөөг дагаж чаддаг нь хэр олон бол. БНСУ-ын эмч, доктор Ким Жэйсон “108 удаа сунаж мөргөхийн ач тус”-ыг ингэж зөвлөжээ.Доктор Ким энэхүү дасгалыг “Байгалиас заяасан хоёр дахь хөдөлгөөн гэж нэрлэжээ. “Энэхүү дасгалыг хийхэд хүний өвдөг, тохой, магнай гээд бүх зүйл газарт хүрээд буцдаг. Харахад амархан энгийн мэт боловч үр дүн нь гайхалтай. Мөн энэ дасгалыг хүссэн үедээ хаана ч хийж болно. Дөрвөн жилийн өмнөөс энэ дасгалыг хийж эхэлсэн нэгэн залуу ингэж ярьсан юм.Тэр найзаасаа сонсч л дээ. Гэхдээ анх сонсоод итгээгүй байна. Гэсэн ч үр нөлөө нь шууд гарч эхэлжээ. Өглөө сэрэхэд хэцүү байдаг байсан бол долоо хоногийн дараа л би өглөөтэй өөрөөр мэндэлдэг болсон. 2 сарын дараа миний шингэхэн үснүүд өтгөн сайхан болсон. Бас миний нурууны архаг өвчин нэг ч зүү тавьж эмчлээгүй байхад ул мөргүй алга болсон гэж байв” хэмээн доктор Ким ярьжээ.Тэрээр энэхүү 108 удаа сунаж мөргөх тухай маш олон баримт цуглуулж, судалж эхэлжээ. Улмаар үйлчлүүлэгч, ойр дотнынхондоо энэ аргыг санал болгох болсон байна.Өдөрт 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдол нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд артерийн судас хатуурахаас сэргийлж, холестриныг бууруулж, түүнчлэн хэвлийн таргалалт үүсгэдэг гол хүчин зүйлийг ихээр бууруулдаг нотлогджээ.Дээрээс нь сэтгэцийн гаралтай өвчинд маш сайн болохыг доктор Ким нэмж хэлсэн байна.Мөн тэрбээр гэр бүлийн хамт энэ аргыг туршиж үзсэнээр маш олон өөрчлөлтүүд гарч байгаа тухай ярьжээ.”Манай гэрийнхэн өглөөг маш сайхнаар эрч хүчтэй угтдаг болсон.Бидний гэр бүлийн харилцаа улам л таатай болж байна. Би хүүхдүүдээ загнаж, шийтгэхийн оронд хамтдаа 108 удаа сунаж мөргөдөг болсон” гэжээ. Тэрээр энэ сэдвээр “10 минутанд биеийг минь өөрчлөх гайхамшигт дасгал” номыг бичсэн байна.Эх сурвалж:Хамарын хийд Дэлхийн Энергийн Төв Толгойн оройд цагаан өнгийн УМ үсэг оршсоноор биеийн үүднээс хураасан хилэнц түйтгэр ариусах болтугай хэмээн сана…Гарын алгыг оройдоо хавсран залбирснаар Гайхамшигт орны дээд Диваажинд төрөх болтугай Гарын алгыг нүдний завсарт наминчлан залбирснаар Биеийн хилэнц, түйтгэр бүхэн ариусах болтугай.Хоолойнд улаан өнгийн АА үсэг оршив хэмээн сана…Хэлээр үйлдсэн хилэнц түйтгэр бүхэн ариусах болтугай хэмээн бодож…Гарын алгыг хоолойн тус газар хавсран залбирснаар Хэлээр хураасан хилэнц түйтгэр ариусах болтугай.Сэтгэлд хөх өнгийн ХУМ үсэг оршив хэмээн сана… Сэтгэлээр үйлдсэн хилэнц түйтгэр ариусах болтугай хэмээн санаж…Гарын алгыг зүрхний тушаа учруулан залбирснаар сэтгэлийн үүднээс үйлдсэн хилэнц түйтгэр арилах болтугай.Хоёр гараа газарт тулснаар Хатуу ширүүн муу заяаны орноос гэтлэх болтугай Хоёр гарын арван хурууг газарт хүргэснээр Бодьсадын арван газрын эрдмийг олж, таван мөрөөр зорчих болтугай.Судас шөрмөс бүгдийг сунгаж хумиж үйлдсэнээр Судлын зангилаа бүхэн тайлагдах болтугай Нуруу голыг бөхийлгөн тэнийлгэж үйлдсэнээр Хий бүхэн төв судалд хурах болтугай.Газарт тулаад дээш боссоноор Зовлонгийн хүрдэнд үл оршин гэтлэхүйн мөрийг олох болтугай. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!