Uncategorized

Д.Болор: Хеликобактери тогтмол усанд өсч үрждэг

ХСҮТ-ийн дурангийн эмч Д.Болортой ярилцлаа. -Хеликобактери гэж юу юм бэ. Юунаас болж үүсдэг юм бол гэдгээс яриагаа эхэлье? -1982 онд Австралийн хоёр эрдэмтэн ходоодны хучуур эсийн гадаргуу дээр байрласан мушгиа хэлбэрийн эмгэг төрөгчийг анх олж нээсэн нь анагаахын шинжлэх ухаанд хувьсал болсон. Мөн 2005 онд ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны х орт х авдар хеликобактерийн нянгийн нөлөөллийг нээсэн амжилтаараа физиологийн анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн. Хеликобактери нь ходоод, дээд гэдэсний салстыг гэмтээх чадвартай болохыг нотолсон бөгөөд нянгийн халдвараас ходоодны архаг үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны х орт х авдар зэрэг эмгэг үүсгэдгийг тогтоогоод байна.Энэ нян нь 2.5-5 мкм урт, 0.5-1 мкм тойрогтой, эрчлээс хэлбэртэй. Нэг талдаа гурван мкм урттай, 4-6 шилбүүртэй, шилбүүрийн гадаргуу нь бүрхэж тогтсон уураглаг эд, төгсгөл хэсэгтээ тахиралдсан цагираг хэлбэртэй болж өргөсдөг ба шилбүүрээрээ ходоодны шүүрэл багатай хэсэг рүү шилжихээс гадна салст бүрхэвчид нэвтэрч эмгэг төрөгчүүдийг үүсгэдэг. -Энэ талаар манайд хийсэн судалгаа бий юү? -Манай улсад хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн 69, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64, ходоод, дээд гэдэсний замын эмгэгтэй хүүхдүүдийн 65-100, ходоодны шархлаат ө вчтэй эмчлүүлэгсдийн 67.7 хувьд хеликобактерийн нянгийн халдвар илэрсэн.Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага насандаа халдвар авсан байдаг. Хүүхдэд байгаа хеликобактери нь ээжээс нь авсан хеликобактерийн шинжилгээтэй ижилхэн байсан. Тэгэхээр ихэвчлэн бага насандаа энэ халдварыг авсан байдаг. Хеликобактери эхлээд салстыг гэмтээгээд олон төрлийн эмгэг үүсгэдэг. Эдгээрийг эмчлүүлэхгүй явбал шалбархай, шарх гээд цаашлаад х авдар болдог. Гэхдээ шарх болгон х авдар болохгүй. -Бага насны хүүхдүүд халдвартай гэхээр ахуйн замаар халдаж байна уу? -Хеликобактерийн халдвар ахуйн замаар их дамждаг. Амнаас аманд буюу бага насны хүүхдэдээ хоол өгөхдөө эцэг эхчүүд амандаа зажилж, буталж өгдөг. Хоёрдугаарт, өтгөнөөр бохирдсон гар, гурав дахь нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг дутуу цэвэрлэж, ариутгасантай холбоотойгоор үүсдэг. Ер нь хеликобактерийн нян тэсвэржилттэй, усанд ч тэсвэртэй байдаг. Ялангуяа, тогтмол усанд өсч үрждэг нян юм.  Нянгийн халдварын тархалт газар зүйн байрлал, нас, арьс өнгө, нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой харилцан адилгүй байдаг. Дэлхий дээр хоёр хүн тутмын нэг нь энэ нянгаар халдварлагдсан бөгөөд хөгжингүй орны хүн амын 30, хөгжиж буй орны хүн амын 80-90 хувь нь нян тээж байна. -Манайхан хеликобактерийг тоолуулна гэдэг. Заавал тоолуулах ёстой юу? -Тоолуулна. Хеликобактерийг шууд болон шууд бус аргаар үздэг. Шууд арга нь дурандах явцдаа эмгэг ө вчлөлийг харна гэсэн үг. Харин шууд бус арга нь бактерийн эсрэг бие илрүүлэх ц усны шинжилгээ өгнө. Гэхдээ саяхан халдварлагдсан эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол шинжилгээгээр илрэхгүй байж болзошгүй. Тиймээс уян дуран залгиж, ходоодноос сорьц авч микроскопоор харж бактери байгаа үгүйг үздэг.  Мөн амьсгалын тест гэж бий. Тусгай шингэн уулгаж шинжлэх ба шингэн уулгахаас өмнө болон шингэн уусны дараа амьгалаар гарч байгаа агаарын найрлагыг харьцуулдаг. Хэрэв хеликобактери байгаа бол агаарын найрлага өөрчлөгддөг. Мөн өтгөний шинжилгээ нь хеликобактерийг илрүүлэх хамгийн найдвартай арга юм. Дахин халдварлахаас зайлсхийхийн тулд гэр бүлийн гишүүн бүрт шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ц ус өгөх болон үлээлт өгөхөд хэцүү бага насны хүүхэд болон томчуудад тохиромжтой. -Хеликобактеритай болсноо яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? -Хеликобактери авсан эхний үед зовиур илэрдэггүй. Харин хожуу үедээ жин буурах, хэвлий орчмоор ө вдөх, цээж гашуу оргих, хоолны дуршил буурах, дотор муухай оргих, бөөлжих, ходоод орчимд хүндрэх, амнаас эвгүй үнэр гардаг. Ийм шинж тэмдэг илрэхгүй ч байж болно.  Тэгэхээр амнаас эвгүй үнэр үнэртвэл сэжиглэж болно. -Бага үед нь эмчлүүлэхэд бүрэн эмчлэгдэх боломжтой юу. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Хеликобактери нь ходоодны гарах хэсэгт ихэвчлэн байрладаг. Ходоодны гарах хэсгийн х авдруудыг ерөнхийдөө үүнтэй холбож тайлбарладаг. Энэ талаар хийсэн олон судалгаа бий. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хелилкобактерийн шинжилгээг тогтмол өгөөд хэрэв нян илэрвэл эмийн эмчилгээг сайн хийх ёстой. Хеликобактерийн халдварыг эмчлэх эм олон төрөл байдаг. Гол нь нянг ү хүүлэх антибиотикийг түүний үйлдлийг дэмжих бусад эмтэй хавсруулан хэрэглэнэ. Эмч таны онцлогт тохируулан эмийг сонгодог тул дур мэдэн эм хэрэглэхээс татгалзаж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Энэ нян ахуйн замаар эргээд халддаг учраас сойзоо байнга солих, аяга тавгаа тусгаарлах, гадуур хоол идэхгүй байх, хэрэв идэхээр бол нэг удаагийн аяга, халбага хэрэглээрэй. Р.Оюун Эх сурвалж : Зууны мэдээ АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!